📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.10.06/

💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |

ТОВЧ

  • Хөрөнгийн зах зээлийн индексүүд хүчтэй өсөлт үзүүлж, хууль тогтоогчид улсын төсвийн санхүүжилтийн талаар тохиролцож чадаагүйн улмаас Пүрэв гарагаас эхлэн “чухал бус” төрийн үйл ажиллагаанууд зогссон.

  • АНУ-ын нефтийн жишиг болох West Texas Intermediate (WTI) 7 гаруй хувиар унасан нь OPEC+ бүлэг арваннэгдүгээр сараас олборлолтоо нэмэгдүүлэхээ мэдэгдсэнтэй холбоотой бөгөөд энэ нь үнэ цэнийн хувьцаанд дарамт үзүүлэв.

  • Хятадын хөрөнгийн биржүүд 10-р сарын 1–8- ны хооронд Үндэсний баяр болон Намрын дунд сарын баярын амралтаар хаагдаж, 10-р сарын 9-ний Пүрэв гарагт арилжаагаа сэргээх юм.

  • Харин үйлдвэрлэл бус PMI (барилга ба үйлчилгээний индекс) наймдугаар сарын 50.3- аас 50 хүртэл буурч, шинжээчдийн хүлээлтээс сул гарсан байна

АНУ-ЫН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД УНАЛТТАЙ ХААГДЛАА

🏛️АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон ч хөрөнгийн зах зээлд төдийлөн нөлөөлсөнгүй. Хөрөнгийн зах зээлийн индексүүд хүчтэй өсөлт үзүүлж, хууль тогтоогчид улсын төсвийн санхүүжилтийн талаар тохиролцож чадаагүйн улмаас Пүрэв гарагаас эхлэн “чухал бус” төрийн үйл ажиллагаанууд зогссон.

💻Хувийн цалингийн мэдээлэл гаргадаг Automatic Data Processing (ADP)-ийн 9 дүгээр сарын тайланд ажлын байрууд буурсан нь ХНС-гийн аравдугаар сард хүүг бууруулах магадлалыг нэмэгдүүлжээ. Технологийн салбар давамгайлсан Nasdaq Composite индекс илүү хүчтэй өсч, өсөлтийн хувьцаанууд үнэ цэнийн хувьцаанаас давуу байв. Жижиг компаниудын Russell 2000 индекс S&P 500-аас илүү өсөв.

🛢️АНУ-ын нефтийн жишиг болох West Texas Intermediate (WTI) 7 гаруй хувиар унасан нь OPEC+ бүлэг арваннэгдүгээр сараас олборлолтоо нэмэгдүүлэхээ мэдэгдсэнтэй холбоотой бөгөөд энэ нь үнэ цэнийн хувьцаанд дарамт үзүүлэв.

S&P 500 ИНДЕКСИЙН ХАНШИЙН ТААМАГЛАЛ

ТОВЧ

  • Монголбанк 9-р сард 2.09 тонн үнэт метал худалдан авлаа

  • 2026 онд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 3–5% орчим сулрах магадлалтай

  • Зуун мод молибден-зэсийн ордын нөөц таамаглалаас ихэслээ

  • ERDN, GLMT хувьцаанууд арилжааны идэвхээрээ тэргүүлж байна

МОНГОЛБАНК 9-Р САРД 2.09 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА

📉2025 оны 9 дүгээр сарын байдлаар Монголбанк нийт 2,094.7 кг алт, мөнгөн металл худалдан авсан нь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.5% буурсан үзүүлэлт болж байна. Энэхүү худалдан авалт нь тухайн оны эхээрээ эхэлсэн оны эхнээс өссөн дүнгээр 9.8 тонн болоод байгаа нь өмнөх оны амжилттай харьцуулахад сул гүйцэтгэл илэрхийлж байна.

🏦Алтны ханшийн хувьд дэлхийн зах зээл дээр үнэ тогтмол өсөх хандлагатай байгаа үед Монголбанкны худалдан авалт буурах нь сонирхол татаж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл валютын нөөц бүрдүүлэх, алтны стратегийн нөөц нэмэгдүүлэх зорилгод саад болж магадгүй тул бодлогоор уялдуулах шаардлага үүсч магадгүй юм.

ВАЛЮТЫН ХАНШИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

💰Хэрэв нүүрсний үнэ 10%-иар буурч экспортын орлого 800 сая ам.доллараар багасна гэж үзвэл:
📈2026 онд инфляц 0.7 нэгж хувиар нэмэгдэхтэй уялдан төгрөгийн ханш ам.долларын эсрэг 3–5% орчим сулрах магадлалтай.

Валютын ханшид нөлөөлөх гадаад эрсдэлүүд

  • БНХАУ-ын үл хөдлөх салбарын хүндрэл болон тарифын гэнэтийн шийдвэрүүдээс шалтгаалан гангийн эрэлт буурч байна.

  • Коксжих нүүрсний эрэлт 2026 онд 1.5% буурах хүлээлттэй ба эрэлтээ давсан их овоолго үүссэн байгаа нь үнэ өнөөгийн түвшинд эсвэл буурч магадгүй.

  • Том гүрнүүдийн худалдааны зөрчил ширүүсч, Хятадын эдийн засаг болон эрдэсийн үнэ муудвал төлбөрийн тэнцэлд дарамт үүснэ. Энэ үед дотоод эх үүсвэрээр томоохон төслүүдийг санхүүжүүлэх нь алдагдлыг тэлж, эдийн засгийн хүндрэл гүнзгийрэх эрсдэлтэй


БЭРС-4.0 ХБҮЦ-НЫ 29 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

🎉БЭРС-4.0 ХБҮЦ-НЫ ЭЗЭМШИГЧ БОЛСОН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

Голомт Капитал ҮЦК-ийн хөрөнгө оруулагчдадаа санал болгосон БЭРС 4.0 ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 100 хувь биеллээ.

🚀Тус ХБҮЦ нь 2025 онд МХБ дээр гарч буй ХАМГИЙН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ буюу жилийн 19.5% хүүтэй үнэт цаас бөгөөд эрхэм та анхдагч зах зээлийн арилжаанд оролцож амжаагүй бол 2-догч зах зээлийн арилжаанд оролцох боломжтой.

👆Эрхэм та дараагийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай, таатай нөхцөлтэй ХБҮЦ болон бондын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх 👇 линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

🌐https://golomtcapital.com/forms/bid
🌐trader.golomtcapital.com
📱Golomt Capital app
📱88889183
📱80836622
📱80837744
📱86651177

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд