📊ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ | БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН📰ТОЙМ /2025.10.01/

| Биржийн бус зах зээл-Үзүүлэлтүүд| | 🔍Бонд-Супермаркет |

Монгол Улсын Засгийн газрын 📅 бондуудын өгөөж 5.34%-6.11% хооронд хэлбэлзэж байна.

  • Компанийн 💵ам.долларын бондуудын өгөөж 💹5.61%-11.78%-ийн түвшинд хэлбэлзэж, эрсдэлийг давж өндөр өгөөж хайж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.

Голомт Банк 🏦олон улсын зах зээлд жилийн 💹11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаагаар худалдан авах боломжтой хэвээр байна.

БОНДООС ХЭРХЭН АШИГ ХҮРТДЭГ ВЭ?

Ам.долларын индекс 99 түвшнээс эсэргүүцэл аван доош унаж байна. Бодлогын хүү буурч доллар зарах хүмүүс ихэсч байгаагаас гадна алтны ханш өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Үргэлжлэн долларын индекс 96.24 гэсэн түвшинг сэтлэн доош унах магадлалтай.

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025 оны 9-р сарын 1-наас 9-р сарын 5-ний өдрүүдэд Бондын биржийн зохион байгуулалттай зах зээлд нийт 79,198 ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 44.76 тэрбум төгрөг, 74.5 мянган ам.долларын үнийн дүн бүрдүүлжээ. Үүнээс анхдагч зах зээлд 22,157 ширхэг үнэт цаас 25.65 тэрбум төгрөгөөр, харин хоёрдогч зах зээлд 57,041 ширхэг үнэт цаас 19.11 тэрбум төгрөг, 74 ширхэг үнэт цаас 74,503.94 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна.

Биржийн бус зах зээлийн бондын өгөөжийн муруй

Бондын өгөөжийн муруй нь зах зээлд гарч буй бондуудын хугацаа болон өгөөжийн хамаарлыг нь илтгэдэг. Өгөөжийн муруйг дараах зорилгоор ашиглах боломжтой. Үүнд:

  • Үнэт цаасны өгөөжийн хувь үнэт цаасны хугацаанаас хамааран хэрхэн ялгаатай тогтож байгааг мэдэх

  • Шинээр гаргах үнэт цаасны үнэ ханш, өгөөжийг тогтоох жишиг хувь болох

  • Бусад бондын өгөөжтэй харьцуулан шийдвэр гаргах боломжийг олгодог юм

График 2. Бондын өгөөжийн муруй (2024.10-р сард бодлогын хүү өөрчлөгдсөнөөс хойш)

АЛТНЫ ҮНЭ УНЦ НЬ 3,870 АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ!

🚨АНУ-ын засгийн газрын санхүүжилт зогсох эрсдэл нэмэгдэж байгаа тул хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалт буюу алтанд хөрөнгө оруулж байгаагаас үнэ нь өссөөр байна.

АНУ-ын төсвийг Сенат ба Төлөөлөгчдийн танхим баталдаг. Хэрэв 2 танхим төсвийн тухай хууль дээр тохиролцож чадахгүй бол Засгийн газар санхүүжилтгүй болж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа түр зогсдог.

🗓️Энэ тохиолдолд эдийн засгийн чухал мэдээллүүд, энэ баасан гарагт зарлагдах ажлын байрны тайлан саатах магадлалтай бөгөөд 10 сарын сүүлээр болох ХНС-ийн бодлогын хуралд нөлөөлж болзошгүй.

ТАЙВАНЬ: АНУ-ТАЙ ЧИП ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ 50:50 ХУВААХГҮЙ

🗣️Тайвань нь АНУ-ын санал болгосон чип үйлдвэрлэлийг тэнцүү хуваах (50:50) саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус улсын тарифын хэлэлцээрийн ахлах төлөөлөгч Чэн Ли-чиун мэдэгдэв.

Тэрээр "Хэлэлцээний үеэр ийм асуудал огт яригдаагүй, бид ч зөвшөөрөхгүй" гэж онцолжээ.

Тайваньд дэлхийн хамгийн том гэрээт чип үйлдвэрлэгч TSMC-ийн үйлдвэрүүд байрладаг бөгөөд Тайвань нь АНУ-тай худалдааны тэнцлийн хувьд ашигтай ажилладаг.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ

КОМПАНИЙН БОНД 4.75%-11.74% | ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД 4.87%-6.28%

Он гарснаас хойш төгрөг нь долларын эсрэг 5.1%-иар суларчээ. 📉 Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 150 төгрөг төлж байна гэсэн үг. 💸

  • Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.87%-6.28%, компанийн бондын өгөөж 4.75%-11.74% -тай байна.
    Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм. 💰

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж өгөөж хүртэх боломжтой. 💹

Бондын төлөөлөгчид : 📞 8888-9183, 8083-6622, 8083-7744, 8665-1177
Бондын форм : 👉 https://golomtcapital.com/forms/bond
Бондын захиалга өгөх : 💻 https://trader.golomtcapital.com/

УОРРЕН БАФФЕТТ 10 ТЭРБУМЫН ХЭЛЦЭЛ ХИЙНЭ

🚀Berkshire Hathaway компани Occidental Petroleum-ийн нефтийн охин компани OxyChem-ийг ойролцоогоор 10 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэлд бэлдэж байгаагаа зарлалаа.

Энэхүү хэлцэл батлагдвал Berkshire 2022 онд Alleghany-г 11.6 тэрбумаар авснаас хойших хамгийн том худалдан авалт болох юм.Berkshire одоогоор 344 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй байна.

🎯Баффетт өмнө нь Occidental-ийн 28%-ийг эзэмшихдээ цар тахлын үеийн зах зээлийн савлагааг ашиглан их хэмжээгээр хувьцааг нь худалдан авсан юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд