- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.09.29/
📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.09.29/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |

Golden week holiday🎉
👆Хятад, Хонг Конгийн хөрөнгийн зах зээл 10.01-10.08 хооронд 7 хоног амрах учир Азийн зах зээлийн цаг дээр арилжааны идэвх буурахыг анхаарна уу.

Учир нь 🎉БНХАУ-ын Үндэсний баяр буюу 1949 онд Мао Зэдун БНХАУ байгуулагдсаныг зарласан өдөр 10 сарын 1-нд тохиодог бөгөөд ихэвчлэн 10.01-08-нд 7 хоног амардаг юм.

ТОВЧ
Хятадын💹хувьцаанууд энэ онд хурдтай өсөж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.
Биткойн🪙109,500 ам.долларт унаж, хөрөнгө оруулагчид алт, мөнгөтэй хамт 10%-ийг хуваарилахаар төлөвлөж байна.
АНУ-ын 💲ДНБ 3.8%-иар өссөн, инфляц тогтвортой, хувийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь зах зээлийн дэмжлэг болж байна.
БНХАУ-д👆дотоодын мөнгөн нийлүүлэлт өсөж, хүүгийн түвшин бага байгаагаас хөрөнгө оруулагчид илүү эрсдэлтэй, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг сонгож байна.
Хиймэл оюун ухааны⚙️стартапуудын амжилттай нээлт болон Бээжингийн өрсөлдөөнийг багасгах бодлого нь технологийн салбар дахь хөрөнгө оруулалтын урсгалыг идэвхжүүлж байна.

Биткойны ханш 109,500 ам.долларт хүрч уналаа.📊

📉Биткойны ханш өндөр хэлбэлзсэн хэвээр байна. Сүүлийн өдрүүдэд үнэ нь 6 гаруй хувиар буурч, 109,500 ам.долларт хүрсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг дахин татлаа.
Тиймээс 👆хөрөнгө оруулагчид эрсдэлийг бууруулах зорилгоор алт, мөнгө, биткойнд хамтад нь хөрөнгийнхөө 10 хувийг хуваарилахаар төлөвлөж буйгаа илэрхийлж байна.


STOCK TARGET #2:ГОЛОМТ БАНК ХК MSE: GLMT
Дотоодын зах зээлээс анхаарал хандуулах онцлох хувьцааны мэдээллийг танилцуулж байна.

Хаалтын ханш: 1,059₮
Үнэ ашгийн харьцаа P/E: 2.45
Тус 🏦компанийн хувьд 2022 оны 12 сард олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд системийн нөлөө бүхий 4 банкны нэг билээ.
👆МХБ-ийн I ангилалд багтдаг бөгөөд 2023 оноос ТОП-20 индексийн багцад шинээр нэмэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар үнэлгээний үзүүлэлтээрээ дотоодын компаниудаас хамгийн бага нь байгаа ба цаашид хувьцааны ханш өсөх боломжтой компани юм.
👆Мөн ТОП 5 банкнуудаас үнэлгээний үзүүлэлт нь хамгийн бага буюу хувьцааны ханш нь багаар үнэлэгдсэн байна.
Голомт банкны үнэлгээ 💹ердөө 2.5 жилийн ашигтай тэнцэж байгаа нь сайн үзүүлэлт болж байгааг дурьдах нь зүйтэй. Үүнээс гадна жижиг хувьцаа эзэмшичгдийн тоо IPO үеэс хойш 6.34 хувиар нэмэгдэж, арилжааны идэвх өндөр хэвээр байна.

ТОВЧ
Монголбанк 💹2027 оноос инфляцыг 5%-д хүргэхээр зорьж байна.
Банкнуудын 👆1 хувьцаа эзэмшигчийн эзэмшил 20 хувиас ихгүй байх ёстой.
GLMT-ийн 🏦хувьцаа ₮1,000-1,020 бүсэд хүчтэй дэмжлэгтэй харагдаж байна.
ERDN идэвхтэй арилжаалагдсан хэвээр байгаа бөгөөд ханш нь 💹₮20,240 хүрлээ


Хятадын хувьцаанууд хурдтай өсөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар...

👆БНХАУ-ын Засгийн газрын бодлогын өөрчлөлт, эдийн засгийн дэмжлэгийн дохио, АНУ-Хятадын худалдааны зөрчил намжсан, хиймэл оюун ухаан ба чипийн хөгжил нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмжээ.
💹Тиймээс 2025 онд Шанхайн Композит индекс 10 жилийн дээд түвшинд хүрч, Хонг Конгийн Хан Сенг индекс 30%-иар өсөөд байна.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 19% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 19%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 19%-ийн өгөөж хүртэх боломжтой.


S&P 500 ИНДЕКСИЙН ТҮВШИН 7,000-Д ХҮРЧ ЧАДАХ УУ?

🚫BMO Capital Markets: 2025 оны S&P 500 индексийн эцсийн зорилтот түвшнийг 7,000 болгож нэмлээ.
💹Товчхон дүгнэвэл:
Эдийн засгийн тогтвортой байдал: АНУ-ын хөдөлмөрийн зах зээл болон хэрэглээний эрэлт сулраагүй нь индексийг дэмжиж байна.
Тарифын нөлөө хязгаарлагдмал: Зах зээлд инфляцын дарамт бодитоор бага байгаа нь хөрөнгө оруулагчдын айдсыг багасгаж байна.
Салбарын тэнцвэржилт: Технологийн хувьцааны ноёрхол саарсан ч эрчим хүч, санхүү, үйлдвэрлэл зэрэг бусад салбарын оролцоо нэмэгдэж буй нь индексийн өсөлтийг дэмжиж байна.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй !

🌍 VIBER ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
