- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ | БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН📰ТОЙМ /2025.09.24/
📊ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ | БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН📰ТОЙМ /2025.09.24/
| Биржийн бус зах зээл-Үзүүлэлтүүд| | 🔍Бонд-Супермаркет |

Монгол Улсын Засгийн газрын 📅 бондуудын өгөөж 5.34%-6.11% хооронд хэлбэлзэж байна.
Компанийн 💵ам.долларын бондуудын өгөөж 💹5.61%-11.78%-ийн түвшинд хэлбэлзэж, эрсдэлийг давж өндөр өгөөж хайж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.
Голомт Банк 🏦олон улсын зах зээлд жилийн 💹11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаагаар худалдан авах боломжтой хэвээр байна.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ АЛТАН ҮЕ ИРЭЭД БАЙНА

АНУ-ын Төв банк 9-р сарын 17-нд бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж, хүлээлтийн дагуу шийдвэрийг гаргалаа. Ингэснээр АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өслөө. Хүү буурснаар хуучин бондуудын эрэлт нэмэгдэж үнэ нь өсдөг зүйл ажиглагддаг. Мөн энэ ондоо багтаад дахин 2 удаа хүүг бууруулна гэсэн хүлээлт байгаа учраас үргэлжлэн бондын өгөөж таамаглалын дагуу буурах магадлал өндөр хэвээр байна. 10 жилийн хугацаатай бондын өгөөж 3.84% хүртэл буурах магадлад өндөр байна.

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2025 оны 9-р сарын 1-наас 9-р сарын 5-ний өдрүүдэд Бондын биржийн зохион байгуулалттай зах зээлд нийт 79,198 ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 44.76 тэрбум төгрөг, 74.5 мянган ам.долларын үнийн дүн бүрдүүлжээ. Үүнээс анхдагч зах зээлд 22,157 ширхэг үнэт цаас 25.65 тэрбум төгрөгөөр, харин хоёрдогч зах зээлд 57,041 ширхэг үнэт цаас 19.11 тэрбум төгрөг, 74 ширхэг үнэт цаас 74,503.94 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна.
Биржийн бус зах зээлийн бондын өгөөжийн муруй
Бондын өгөөжийн муруй нь зах зээлд гарч буй бондуудын хугацаа болон өгөөжийн хамаарлыг нь илтгэдэг. Өгөөжийн муруйг дараах зорилгоор ашиглах боломжтой. Үүнд:
Үнэт цаасны өгөөжийн хувь үнэт цаасны хугацаанаас хамааран хэрхэн ялгаатай тогтож байгааг мэдэх
Шинээр гаргах үнэт цаасны үнэ ханш, өгөөжийг тогтоох жишиг хувь болох
Бусад бондын өгөөжтэй харьцуулан шийдвэр гаргах боломжийг олгодог юм
График 2. Бондын өгөөжийн муруй (2024.10-р сард бодлогын хүү өөрчлөгдсөнөөс хойш)


ХНС-Н ТЭРГҮҮН ПАУЭЛЛ: ИНДЕКС, ХУВЬЦААНУУД ХЭТЭРХИЙ ӨНДӨР ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙНА

📈АНУ-ын Холбооны Нөөцийн Систем (ХНС)-ийн тэргүүн Жером Пауэлл хөрөнгийн зах зээл дэх хувьцаа болон индексүүд одоогоор хэт өндөр түвшинд хүрээд байгааг онцоллоо. Түүний энэхүү мэдэгдэл нь сүүлийн үед хөрөнгийн зах зээл дэх хурдацтай өсөлтийн дараа гарч буй юм.
Зах зээлийн хариу үйлдэл ба Пауэллын тайлбар:
🚀Өнгөрсөн долоо хоногт ХНС бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулсны дараа хөрөнгийн зах зээл мэдэгдэхүйц хурдтайгаар өсөж, S&P 500 болон бусад томоохон индексүүд дараалан шинэ дээд ханшинд хүрсэн. Пауэллын тайлбарласнаар, зах зээл ХНС-ийн мэдэгдэлд маш хурдан хариу үйлдэл үзүүлж, ирээдүйн хүүгийн чиглэлийг таамаглан ханшийн өсөлтөд нөлөөлсөн байна.

NVIDIA-Н ЧИП ТАСАЛДСАН Ч BYD ӨӨРИЙН ГЭСЭН ЧИПИЙН НӨӨЦТЭЙ

🚗Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани хэрэв Nvidia-ийн автомашины чипийн нийлүүлэлт тасарвал хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөөтэй байгаагаа нүүр бардам мэдэгдлээ.
Тус компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Стелла Лигийн хэлснээр, BYD нь урьд өмнө COVID-19 цар тахлын үеэрх чипийн хомсдолыг ч бараг асуудалгүй давж байсан туршлагатай юм.
Nvidia ба АНУ-Хятадын сөргөлдөөн:
🧠Nvidia нь дэлхий даяар хиймэл оюун ухааны (AI) хөгжлийн гол чип нийлүүлэгч болсон билээ.Гэвч АНУ болон Хятадын худалдаа, технологийн сөргөлдөөнд өртөж, түүний H20 AI чипийг эхэндээ хориглосон ч дараа нь орлогын хуваарийн гэрээний дагуу Хятадад борлуулахыг зөвшөөрсөн юм.


40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 20% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.


Хятад улс долларгүйжүүлэх хөдөлгөөнийг эрчимжүүлж, алтыг ихээр худалдан авч байна

🌍Хятад улс дэлхийн алтны зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх, мөн долларын давамгайллыг бууруулах зорилгоор шинэ санаачилга гаргаж эхэллээ. Тус улс найрсаг харилцаатай орнуудын төв банкуудад алт худалдан авч, түүнийгээ Хятадын банкинд хадгалах боломжийг санал болгож байна. Энэхүү санаачилгыг Хятадын Ардын Банк (PBOC) Шанхайн Алтны Биржээр (SGE) дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Геополитикийн нөлөө ба Хятадын зорилго:
🔗Энэхүү алхам нь Хятадын дэлхийн санхүүгийн систем дэх нөлөөг нэмэгдүүлж, АНУ, Их Британи, Швейцарийн төвтэй барууны санхүүгийн төвүүдээс хараат байдлыг бууруулах томоохон стратегийн нэг хэсэг юм.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
