📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.09.22/

💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |

ТОВЧ

  • Холбооны Нөөцийн Сан богино хугацааны хүүгээ есөн сарын дараа анх удаа бууруулсан нь жижиг компаниудын хувьцаанд илүү хүчтэй нөлөө үзүүллээ.

  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар ярьсны дараа Трамп нийгмийн сүлжээнд мэдэгдэл хийхдээ TikTok-ийн АНУ дахь өмчлөлтэй холбоотой тохиролцоонд хүрсэн бөгөөд хоёр орны худалдааны хэлэлцээг урагшлуулах чиглэлээр ахиц гарсныг онцолсон байна.

  • ХНС-гийн Эдийн засгийн төсөөллийн тоймд ихэнх бодлого тодорхойлогчид энэ оны эцэс гэхэд нийтдээ 50 суурь нэгжээр хүүг дахин бууруулахаар төлөвлөж буйг харуулсан.

  • Хятадын эх газрын хөрөнгийн зах зээл сүүлийн үед өсөлттэй байсан гэхдээ хөрөнгө оруулагчид ашгаа бага багаар хэрэгжүүлж эхэлснээр бага зэргийн уналттай хаагдлаа.

БНХАУ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ!📊

Хятадын Ардын Банк (PBOC) зээлийн жишиг хүүгээ буюу 1 жилийн LPR хүүг 3.0%, 5 жилийн LPR хүүг 3.5% хэвээр үлдээлээ. Мөн 7 хоногийн рэпо хүүг өөрчилсөнгүй.

📉8 сард экспортын өсөлт 4.4% болж удааширсан нь энэ оны 2 сараас хойших хамгийн сул үзүүлэлт болов.

Өнгөрсөн 5 сард Хятадын Засгийн газар хүүг 10 нэгжээр бууруулж, эдийн засгаа дэмжих алхам хийсэн юм. Энэ удаад эдийн засгийн зарим үзүүлэлтүүд саарсан ч хөрөнгийн зах зээл идэвхжиж байгаа учраас уян хатан бодлого хэрэгжүүлэхээс зайлсхийсэн гэж шинжээчид таамаглаж байна.

ТОВЧ

  • СЗХ Говь ХК-нд шаардлага хүргүүллээ

  • Монголбанк бодлогын хүүг 12%-д хэвээр нь хадгаллаа

  • MSE:QPAY хувьцаа хулдалдаж авахад тохиромжтой ханш дээрээ байна

  • ERDN хувьцаа идэвхтэй арилжаалагдаж эхэллээ

ТОП-20 ИНДЕКС ОН ГАРСНААС ХОЙШ 6.23% УНАЛАА

ТОП-20 индекс 2025 он гарснаар 6.23 хувиар унаад байна. Компаниудын орлого эхний хагас жилд өссөн ч гэсэн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байлаа. Ханш 46,300 түвшин рүү үргэлжлэн унах магадлал өндөр бөгөөд 46,300 хүчтэй дэмжлэгийн бүс болж байна. Энэ оны сүүлийн улиралд индекс хүчтэй өсөх магадлалай.


40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

  • 💰Жилийн 20% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ

Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.

Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.

Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

H1-B ВИЗ АНУ-ЫН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДАД АСУУДАЛ ҮҮСГЭЛЭЭ

🚫АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп H-1B визийг шинээр хүсэгчдэд $100,000-ын нэг удаагийн төлбөр ногдуулах шийдвэрээ зарласан. Энэ нь одоо виз эзэмшиж байгаа болон сунгалт хийх хүмүүст үйлчлэхгүй, зөвхөн шинээр өргөдөл гаргагчдад хамаарах юм.

💻Трампын засаг захиргаанаас оны эхнээс хууль ёсны болон хууль бус цагаачлалд хатуу бодлого хэрэгжүүлж байгаа. Харин энэхүү шийдвэр нь АНУ-ын өндөр ур чадвартай гадаад ажиллах хүчнээс ихээхэн хамааралтай технологийн салбарт хүчтэй цохилт өгөхөөр байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд