- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ | БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН📰ТОЙМ /2025.09.18/
📊ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ | БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН📰ТОЙМ /2025.09.18/
| Биржийн бус зах зээл-Үзүүлэлтүүд| | 🔍Бонд-Супермаркет |

Монгол Улсын Засгийн газрын 📅 бондуудын өгөөж 5.68%-6.41% хооронд хэлбэлзэж байна.
Компанийн 💵ам.долларын бондуудын өгөөж 💹6.32%-12.01%-ийн түвшинд хэлбэлзэж, эрсдэлийг давж өндөр өгөөж хайж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.
Голомт Банк 🏦олон улсын зах зээлд жилийн 💹11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаагаар худалдан авах боломжтой хэвээр байна.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ АЛТАН ҮЕ ИРЭЭД БАЙНА
АНУ-ын Төв банк 9-р сарын 17-ны ээлжит хурал дээр бодлогын хүүгээ бууруулах магадлал 100% хүрээд байна. Сүүлийн нэг сарын хугацаанд АНУ-ын 2 жилийн хугацаатай ЗГ-ын бондын өгөөж 0.5%-иар буурсан бол Монголын ЗГ болон ОУ-ын зах зээл дээрх корпорацын бондуудын өгөөж тогтвортой хэвээр байна. Хэрэв ФРС 9-р сарын дунд үед бодлогын хүүгээ бууруулбал, хөгжиж буй зах зээлийн бондуудын өгөөж цаашид буурах нь тодорхой. Өөрөөр хэлбэл ам.долларын бондуудын ханш өсөх хүлээлттэй байна.

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2025 оны 9-р сарын 1-наас 9-р сарын 5-ний өдрүүдэд Бондын биржийн зохион байгуулалттай зах зээлд нийт 79,198 ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 44.76 тэрбум төгрөг, 74.5 мянган ам.долларын үнийн дүн бүрдүүлжээ. Үүнээс анхдагч зах зээлд 22,157 ширхэг үнэт цаас 25.65 тэрбум төгрөгөөр, харин хоёрдогч зах зээлд 57,041 ширхэг үнэт цаас 19.11 тэрбум төгрөг, 74 ширхэг үнэт цаас 74,503.94 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна.
Биржийн бус зах зээлийн бондын өгөөжийн муруй
Бондын өгөөжийн муруй нь зах зээлд гарч буй бондуудын хугацаа болон өгөөжийн хамаарлыг нь илтгэдэг. Өгөөжийн муруйг дараах зорилгоор ашиглах боломжтой. Үүнд:
Үнэт цаасны өгөөжийн хувь үнэт цаасны хугацаанаас хамааран хэрхэн ялгаатай тогтож байгааг мэдэх
Шинээр гаргах үнэт цаасны үнэ ханш, өгөөжийг тогтоох жишиг хувь болох
Бусад бондын өгөөжтэй харьцуулан шийдвэр гаргах боломжийг олгодог юм
График 2. Бондын өгөөжийн муруй (2024.10-р сард бодлогын хүү өөрчлөгдсөнөөс хойш)


ХНС БОДЛОГЫН ХҮҮГ 0.25 ХУВИАР БУУРУУЛЛАА! 📉

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ 0.25 нэгжээр бууруулж, 4.0%-4.25%-ийн түвшинд хүргэлээ. Энэ нь 2024 оноос хойших анхны бууралт бөгөөд ХНС нь энэ он дуустал дахин хоёр удаа хүү бууруулах хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн юм.
📊Эдийн засгийн нөхцөл байдал ба ХНС-ийн зорилтууд
Хурлаас гарсан мэдэгдэлд эдийн засгийн өсөлт саарсан, ажиллах хүчний зах зээлд ажлын байрны өсөлт удааширсан, харин инфляци өндөр хэвээр байгааг дурджээ. Энэ нь ХНС-ийн хоёр гол зорилт болох үнийн тогтвортой байдал ба бүрэн ажил эрхлэлтийн хооронд зөрчил үүссэнийг харуулж байна. Хэдийгээр инфляци өндөр хэвээр байгаа ч эдийн засгийн идэвхжил саарч, ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь ХНС-ийг хүүгээ бууруулах шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой.

ХЯТАД УЛС NVIDIA-ИЙН ЧИП ХУДАЛДАН АВАХЫГ ХОРИГЛОЛОО! 🚫

🚀Хятад улс томохон технологийн компаниуддаа Nvidia-ийн хиймэл оюун ухааны (AI) чип худалдан авахыг хориглосон нь технологийн салбарт томоохон үр дагавар авчрах шийдвэр боллоо. Энэхүү алхам нь дотоодын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжиж, АНУ-тай хиймэл оюун ухааны өрсөлдөөнд илүү бие даасан байдалд хүрэх стратегийн зорилготой юм.
💡Хятадын зохицуулагчид хийсэн үнэлгээгээр дотоодын чип үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд нь Nvidia-ийн Хятадад худалдаалахыг зөвшөөрсөн загваруудтай өрсөлдөхүйц, зарим тохиолдолд давсан үзүүлэлттэй болсон гэж дүгнэжээ. Энэ нь Хятадын чип үйлдвэрлэлийн салбар сүүлийн жилүүдэд хэр их хөгжсөнийг харуулж байна.


40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 20% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.


ХНС-ИЙН ШИЙДВЭРИЙН ДАРАА АЛТНЫ ХАНШ УНАВ! 📉

🗣️ХНС-ийн шийдвэр ба Пауэллийн мэдэгдэл
Лхагва гарагт алтны ханш дахин дээд амжилтаа шинэчлэн тогтоосон ч АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) даргын мэдэгдлийн дараа буурчээ. Төв банк энэ удаа бодлогын хүүг 0.25 хувиар бууруулж, энэ жилийн туршид зээлийн өртгийг тогтмол бууруулахаа илэрхийлсэн юм. Гэсэн ч ХНС-ийн дарга Жером Пауэлл ирээдүйн шийдвэрийг "хурал бүр дээр" дахин үнэлнэ гэж мэдэгдсэн нь зах зээлд тодорхой бус байдлыг үлдээв. Энэхүү тодорхой бус байдал нь хөрөнгө оруулагчдыг ашгаа хэрэгжүүлэх гол хүчин зүйл боллоо.
Алтны ханшийн цаашдын чиг хандлага
✨Одоогоор алтны ханш 3,550 орчим ам.долларын түвшин дээр техникийн томоохон дэмжлэгийг хүлээж байна. Хэрэв энэхүү түвшнээс доош буурахгүй бол алтны богино хугацааны өсөлтийн чиглэл хэвээр үлдэх боломжтой.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
