- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.09.15/
📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.09.15/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |


ТОВЧ
Oracle компани хэд хэдэн томоохон AI гэрээ байгуулсны дараа санхүүгийн таамгаа мэдэгдэхүйц нэмж хувьцаа ханш 40 гаруй хувиар өслөө.
Инфляци одоогоор Холбооны Нөөцийн зорилтот 2%-аас өндөр байгаа ч хөдөлмөрийн зах зээлийн сулралыг харгалзан ХНС ирэх долоо хоногт хүү бууруулах шийдвэр гаргана гэж хөрөнгө оруулагчид хүлээж байна.
4-р сараас хойш Хятадын хөрөнгийн зах зээлд гарсан өсөлт нь голчлон дотоодын хөрвөх чадварт сайжирсан буюу мөнгөний нийлүүлэлтээс улбаатай байв.
Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) жилийн дүнгээр 8-р сард 2.9%-иар буурсан бөгөөд энэ нь дараалан 35 дахь сардаа сөрөг түвшинд хадгалагдсан үзүүлэлт боловч 7-р сарын 3.5%- ийн уналтаас бага зэрэг дээрдсэн байна.

БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН УДААШРАЛ ГҮНЗГИЙРЧ БАЙНА

📉2025 оны 8-р сарын эдийн засгийн үзүүлэлтүүд Хятадын эдийн засгийн өсөлт хүлээлтэд хүрэхгүй байгааг дахин нотолж, зарим салбарт урьд өмнө байгаагүй сулрал ажиглагдлаа.Энэ нь дотоодын эрэлт сул байгаагийн тод дохио бөгөөд эдийн засагт тулгарч буй хүндрэлүүдийг улам гүнзгийрүүлж байна.
Гол тоон үзүүлэлтүүд:
⬇️Жижиглэн худалдааны өсөлт: 3.4% болж, шинжээчдийн 3.9%-ийн таамгаас доогуур гарсан.
📉Аж үйлдвэрийн үйлдвэрлэл: 5.2% болж буурсан нь өнгөрсөн оны 8-р сараас хойших хамгийн сул түвшин юм.
🏗️Үл хөдлөх хөрөнгийн салбар: 8 сарын хугацаанд 12.9%-иар агшсан нь салбарын хямрал үргэлжилж байгааг баталлаа.
⬆️Ажилгүйдэл: Хот суурин газрын ажилгүйдэл 5.3% болж, өмнөх сараас 0.1%-иар өссөн байна.

ТОВЧ
Премиум Нэксус ХК хувьцааны I ангилалд орлоо
2026 оны I улиралд бодлогын хүү 11.4% болох магадлалтай
Хаан банкны өдрийн арилжааны идэвхи хамгийн өндөр байна
Төгрөгийн ам.доллартой харьцах ханш оны эцэст 3,612₮ болно

ТОП-20 ИНДЕКС ОН ГАРСНААС ХОЙШ 6.23% УНАЛАА

ТОП-20 индекс 2025 он гарснаар 6.23 хувиар унаад байна. Компаниудын орлого эхний хагас жилд өссөн ч гэсэн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байлаа. Ханш 46,300 түвшин рүү үргэлжлэн унах магадлал өндөр бөгөөд 46,300 хүчтэй дэмжлэгийн бүс болж байна. Энэ оны сүүлийн улиралд индекс хүчтэй өсөх магадлалай.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 20% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
