📊ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ | БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН📰ТОЙМ /2025.09.10/

| Биржийн бус зах зээл-Үзүүлэлтүүд| | 🔍Бонд-Супермаркет |

Монгол Улсын Засгийн газрын 📅 бондуудын өгөөж 5.49%-6.64% хооронд хэлбэлзэж байна.

  • Компанийн 💵ам.долларын бондуудын өгөөж 💹6.68%-12.387%-ийн түвшинд хэлбэлзэж, эрсдэлийг давж өндөр өгөөж хайж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.

Голомт Банк 🏦олон улсын зах зээлд жилийн 💹11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаагаар худалдан авах боломжтой хэвээр байна.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ АЛТАН ҮЕ ИРЭЭД БАЙНА

АНУ-ын Төв банк 9-р сарын 17-ны ээлжит хурал дээр бодлогын хүүгээ бууруулах магадлал 100% хүрээд байна. Сүүлийн нэг сарын хугацаанд АНУ-ын 2 жилийн хугацаатай ЗГ-ын бондын өгөөж 0.5%-иар буурсан бол Монголын ЗГ болон ОУ-ын зах зээл дээрх корпорацын бондуудын өгөөж тогтвортой хэвээр байна. Хэрэв ФРС 9-р сарын дунд үед бодлогын хүүгээ бууруулбал, хөгжиж буй зах зээлийн бондуудын өгөөж цаашид буурах нь тодорхой. Өөрөөр хэлбэл ам.долларын бондуудын ханш өсөх хүлээлттэй байна.

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025 оны 9-р сарын 1-наас 9-р сарын 5-ний өдрүүдэд Бондын биржийн зохион байгуулалттай зах зээлд нийт 79,198 ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 44.76 тэрбум төгрөг, 74.5 мянган ам.долларын үнийн дүн бүрдүүлжээ. Үүнээс анхдагч зах зээлд 22,157 ширхэг үнэт цаас 25.65 тэрбум төгрөгөөр, харин хоёрдогч зах зээлд 57,041 ширхэг үнэт цаас 19.11 тэрбум төгрөг, 74 ширхэг үнэт цаас 74,503.94 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна.

Биржийн бус зах зээлийн бондын өгөөжийн муруй

Бондын өгөөжийн муруй нь зах зээлд гарч буй бондуудын хугацаа болон өгөөжийн хамаарлыг нь илтгэдэг. Өгөөжийн муруйг дараах зорилгоор ашиглах боломжтой. Үүнд:

  • Үнэт цаасны өгөөжийн хувь үнэт цаасны хугацаанаас хамааран хэрхэн ялгаатай тогтож байгааг мэдэх

  • Шинээр гаргах үнэт цаасны үнэ ханш, өгөөжийг тогтоох жишиг хувь болох

  • Бусад бондын өгөөжтэй харьцуулан шийдвэр гаргах боломжийг олгодог юм

График 2. Бондын өгөөжийн муруй (2024.10-р сард бодлогын хүү өөрчлөгдсөнөөс хойш)

JPMORGAN: АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ СУЛАРЧ БАЙНА 📉

JPMorgan Chase банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймон АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн тайланд үндэслэн тус улсын эдийн засаг суларч буйг баталлаа.

📉Тус тайланд дурдсанаар, 2025 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 911,000 ажлын байр нэмэгдсэн нь өмнөх тооцооллоос багассан үзүүлэлт юм. Энэ нь сүүлийн 20 гаруй жил дэх ажлын байрны тооцооллын хамгийн том өөрчлөлт болж байна.

💼Долдугаар сард ажил эрхлэлт бараг зогсож, ердөө 73,000 ажлын байр нэмэгдсэн бол, наймдугаар сард өсөлт бүр ч багасаж, ердөө 22,000 ажлын байр нэмэгдсэнээр хөдөлмөрийн зах зээл суларч байгаа нь тодорхой боллоо.

ХЯТАДАД ДОТООДЫН ЭРЭЛТ БУУРЧ, ЭДИЙН ЗАСАГ НЬ ДАРАМТАД ОРЛОО📉

📊Өнгөрсөн сард Хятадын эдийн засагт дотоодын эрэлтийн сул тал болон экспортын өсөлтийн удаашрал тод харагдсан үзүүлэлтүүд гарчээ.

🏭Хятадын хэрэглээний үнэ (CPI) жилийн өмнөхөөс 0.4 хувиар буурсан нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт байв.Үүний зэрэгцээ, үйлдвэрийн үнэ (PPI) 2.9 хувиар буурч, өмнөх сарын түвшиндээ хэвээр үлдсэн нь эдийн засагчдын хүлээж байсан бага зэргийн өсөлтөөс доогуур байлаа.

Эдгээр үзүүлэлтүүд нь Хятадын дотоодын эрэлт сул байгааг илтгэж, улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.Засгийн газраас үнийн огцом бууралтыг хязгаарлах оролдлогууд хийж байгаа ч эрэлтийг нэмэгдүүлэхэд хангалтгүй байгаа аж.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

  • 💰Жилийн 20% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ

Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.

Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.

Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

ТРАМП ПУТИНЫГ ТОЙРУУ ЗАМААР ДАРАМТАД ОРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоонд хандаж, Энэтхэг, Хятадыг ОХУ-аас газрын тос худалдаж авсных нь төлөө 100% хүртэл тариф ногдуулахыг уриаллаа.

🌍Энэ нь Украины дайныг дуусгахын тулд ОХУ-ыг илүү их дарамтад оруулах зорилготой гэж ойлгож болно.

АНУ нь Энэтхэгийг Оросоос газрын тос худалдан авсан гэсэн шалтгаанаар 25%-ийн нэмэлт тариф тавьж, нийт татварыг 50%-д хүргэсэн.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд