- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.09.08/
📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.09.08/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ|📊АНУ - Хөрөнгийн зах зээл|Хөрөнгийн зах зээл |


ТОВЧ
Баасан гарагийн орой манай цагаар 20:30 минутанд гарсан мэдээлэл хүлээлтээс доогуур гарч ХНС богино хугацааны хүүгээ бууруулна гэсэн хүлээлт нэмэгдэж зах зээл өсөлттэй эхэлсэн.
АНУ-ын ажил олгогчид наймдугаар сард ердөө 22,000 ажлын байр шинээр нэмсэн нь долдугаар сарын 79,000-тай харьцуулахад эрс буурч, мөн шинжээчдийн 77,000 гэсэн хүлээлтээс доогуур гарчээ.
Шинжээчид Хятадын зах зээлийн сүүлийн өсөлтийг хүүгийн түвшин бага, сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын боломж цөөн үед өндөр өгөөж хайж буй мөнгөний илүүдэлтэй айл өрхүүдтэй холбон тайлбарлаж байна.
Олон эдийн засагчид ирэх саруудын мэдээллээр Хятадын өсөлтийн саарах магадлалтайг анхааруулж байна

АНУ-ЫН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ЗАХ ЗЭЭЛ СУЛАРСНААР ХНС ХҮҮГЭЭ БУУРУУЛАХ БАТАЛГАА БОЛОВ

АНУ-д наймдугаар сард 22,000 шинэ ажлын байр нэмэгдсэн нь эдийн засагчдын 75,000 гэсэн хүлээлтээс хавьгүй доогуур гарч, хөдөлмөрийн зах зээл суларч байгааг харууллаа.Үүний зэрэгцээ ажилгүйдлийн түвшин 4.3% болж өссөн байна. Долдугаар сард 79,000 ажлын байр нэмэгдсэн нь өмнөхөөсөө илүү өндөр дүнгээр өссөн байсан.
🚀Энэ сул үзүүлэлт нь зах зээлд Холбооны Нөөцийн Сан (ХНС) ирэх есдүгээр сарын 17-нд бодлогын хүүгээ 0.25 нэгжээр бууруулна гэдэгт 100% итгэл төрүүллээ.Зарим хөрөнгө оруулагчид 0.5 нэгжээр бууруулах боломжтой гэж үзэж байна.

ТОВЧ
Премиум Нэксус ХК хувьцааны I ангилалд орлоо
2026 оны I улиралд бодлогын хүү 11.4% болох магадлалтай
Хаан банкны өдрийн арилжааны идэвхи хамгийн өндөр байна
Төгрөгийн ам.доллартой харьцах ханш оны эцэст 3,612₮ болно

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 20% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

МОНГОЛ БАЗАЛЬТ ХК, ПРЕМИУМ НЭКСУС ХК-ИУД ХУВЬЦААНЫ АНГИЛАЛАА ДЭЭШЛҮҮЛЭВ! ✨

📊Монголын хөрөнгийн бирж хувьцаат компаниудыг I, II, III ангилалд хуваадаг. Энэ нь тухайн компанийн санхүүгийн үзүүлэлт, засаглалын түвшин, мэдээллийн ил тод байдал зэрэг шалгуур үзүүлэлтээс хамаардаг бөгөөд хөрөнгө оруулагчдад эрсдэл, боломжийг ялгаж харах чухал дохио болдог.
👇Өнгөрөгч долоо хоногт зарим компанийн ангилалд дараах өөрчлөлтүүд орлоо.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
