📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.09.01/

💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл |🎓 GCC Academy & 🏃‍♂️ Go Clients Go Марафон: Бүртгэл эхэллээ|

ТОВЧ

  • NVIDIA тайлангийн үзүүлэлтүүд нь хиймэл оюун ухаан салбарын сүүлийн үеийн болгоомжлолыг намжаахуйц хангалттай хүчтэй байлаа.

  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн захирагч Лиза Күүкийг моргейжийн луйвар үйлдсэн гэх мэдэгдлээр огцруулна гэж зарлалаа.

  • Кристофер Уоллер, хамгийн сүүлийн хурлын үеэр 25 суурь нэгжээр (0.25 хувь) бодлогын хүүг бууруулахыг санал болгосон.

  • CSI 300 зөвхөн наймдугаар сард ойролцоогоор 10%-иар өсөж, томоохон индексүүдийн дундаас хамгийн сайн гүйцэтгэлтэйд тооцогдож байгаа бөгөөд энэ сарын дундаж өдөр тутмын арилжааны хэмжээ түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна.

📉Хөрөнгийн Зах Зээлийн Даваа Гарагийн Өглөөний Өнгө

🔻АНУ-ын Холбооны Давж Заалдах Шүүхийн шийдвэрээс болж өнөөдөр өглөө Азийн хөрөнгийн зах зээлүүд уналаа.

⚖️Тодруулбал, шүүхээс Дональд Трампын тогтоосон тарифыг хууль бус гэж үзэж ерөнхийлөгчийн бүрэн эрхээс давсан шийдвэр гэж дүгнэжээ.

Шүүхийн шийдвэр нь дэлхийн худалдааны байдалд тодорхойгүй байдал үүсгэж хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна.

Чухал Үзүүлэлтүүд

  • Alibaba: АНУ-ын зах зээл дээр бараг +13% өсөв.

  • Үйлдвэрлэлийн PMI: 8 сарын PMI 49.4 гарч, өмнөх сарын 49.3-аас дээрдсэн ч үйлдвэрлэл хумигдсаныг илтгэж байна.

  • АНУ-ын Зах Зээл: Баасан гарагт инфляцын эрсдэл дахин нэмэгдсэн мэдээлэл гарснаар S&P 500 (-0.64%), Nasdaq (-1.15%), Dow Jones (-0.20%) уналттай хаагдсан

  • АНУ-ын Зах Зээл Өнөөдөр Хаалттай: “Labor day” буюу амралтын өдөр тохиож байна.

ТОВЧ

  • ТОП-20 индекс оны эхнээс 6.23% унажээ🔻

  • ТОП-20 индексийн дэмжлэгийн бүс 46,300

  • Голомт банкны хувьцаа хамгийн идэвхтэй арилжаалагдлаа

  • TSX:ERD хувьцаа 1.28 канад долларт хүрлээ

  • Сүү ХК 6 төгрөгийн ногдол ашиг тараана

GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ “GO CLIENTS GO” МАРАФОНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

🎓“GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ 
Голомт Капитал үнэт цаасны компани нь Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч олон алхмыг хийсний нэг нь 2019 онд “GCC academy”-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, боловсролыг олгох, боломжийг нээх, өндөр өгөөж хүртэхэд “луужин” нь байх зорилготой тус академид эдүгээ 7000 мянга орчим харилцагч суралцжээ.

  • Та ч бас хөрөнгийн зах зээлийн үүдийг нээхийг хүсвэл 2025.09.05-нд зохион байгуулагдах сургалтад бүртгүүлээрэй.

🥇МОНГОЛД АНХ УДАА-“GO CLIENTS GO” МАРАФОН

Хөрөнгө оруулалт нь зөвхөн өндөр өгөөж, ашгийн тухай ойлголт бус өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг бүтээхэд оршдог.

  • Тиймээс Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон нь харилцагчидтайгаа хамтран эрүүл энх, элэг бүтэн аз жаргалтай амьдрал, санхүүгийн амжилтын төлөө дуу хоолойгоо нэгтгэж “Go Clients Go” марафоныг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус марафон нь 2025.09.06-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд 5 км үргэлжилж, оролцогч бүрд дурсгалын Сертификат гардуулах юм.

🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃‍♀️ МАРАФОН: 2025.09.06

ALIBABA-ИЙН ХУВЬЦАА 19% ӨСӨВ! 🚀

🧠Alibaba-ийн Хонг Конг дахь хувьцаа 19%-иар өссөн нь зах зээлийн анхаарлыг ихээр татлаа. Гол шалтгаан нь хиймэл оюун ухааны эрэлт огцом нэмэгдэж, компанийн үүлэн технологийн бизнесийн борлуулалт тэсрэлттэй өссөнтэй холбоотой.

Гэхдээ компанийн санхүүгийн тайлан богино хугацаанд эерэг байгаа ч урт хугацаанд шийдвэрлэх шаардлагатай эрсдэлүүд байна.

Санхүүгийн Үзүүлэлтүүд:

  • 2025 оны эхний улирлын нийт орлого: 247.65 тэрбум юань болж, өмнөх оныхоос 2%-иар өссөн ч шинжээчдийн хүлээлтээс доогуур байна.

  • Цэвэр ашиг: 43.11 тэрбум юань болж 78%-иар өссөн нь анхаарал татаж байна.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

  • 💰Жилийн 20% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ

Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.

Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.

Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд