- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.08.25/
📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.08.25/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл |🎓 GCC Academy & 🏃♂️ Go Clients Go Марафон: Бүртгэл эхэллээ|


ТОВЧ
ХНС-ийн дарга Ж. Пауэлл инфляц ба хөдөлмөрийн зах зээлийн зөрчил төв банкны хоёр талт зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болгож байгааг дурдав.
Ж.Пауэллийн хэлснээр бодлогын хүү одоо “хязгаарлах түвшинд” хүрсэн тул бодлогоо өөрчлөх шаардлага гарч магадгүй.
АНУ-ын PMI 55.4 болж, 31 сар дараалан эдийн засгийн идэвх өргөжсөн хэвээр байна. Үйлдвэрлэл 39 сарын дээд түвшинд хүрэв.
Хятадын CSI 300 индекс 4.18% өсөж, 10 жилийн дээд түвшинд хүрэв. Шанхай +3.49%, Хонконг +0.27%.
Хятадын өсөлтийг жижиг хөрөнгө оруулагчид тэжээж, маржин зээл 2015 оноос хойших дээд түвшинд хүрсэн нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

🗣️ХНС-ИЙН ДАРГА ЖЕРОМ ПАУЭЛЛ БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛНА ГЭЖ АМАЛЛАА

АНУ-ын Холбооны Нөөцийн сангийн дарга Жером Пауэлл нь Жексон Хоулын чуулган дээр бодлогын хүүг бууруулах боломжтой гэж мэдэгдэв.
Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа нь мөнгөний бодлогыг тодорхойлоход хүндрэл учруулж байгааг онцолжээ.
⚖️ Эрсдэлийн тэнцвэр ба бодлогын өөрчлөлт
Мөн эрсдэлийн тэнцвэр өөрчлөгдөж байгаа учраас бодлогын хүүг өөрчлөх шаардлага гарч болзошгүй хэмээв.
⚠️Пауэлл “АНУ-ын хөдөлмөрийн зах зээл тогтвортой, ажилгүйдэл бага байгаа ч нэмэгдэх эрсдэлтэй. Тарифын нэмэгдэл инфляцыг өдөөснөөр эдийн засгийн өсөлт саарч, үнийн өсөлт даамжирч болзошгүйг” анхааруулав.

ТОВЧ
Хаан банкны хувьцаа тогтвортой өсөлтийг үзүүлэн арилжаалагдаж байна.
Сүү ХК 17% хүүтэй бонд гаргахаар боллоо
Шунхлай ХХК 50 тэрбум төгрөгийн бонд гаргана
Эхний хагас жилд МУ-ын ДНБ 5.6% өслөө
TSX:ERD зорилтот ханш 1.30

“GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ “GO CLIENTS GO” МАРАФОНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

🎓“GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ
Голомт Капитал үнэт цаасны компани нь Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч олон алхмыг хийсний нэг нь 2019 онд “GCC academy”-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, боловсролыг олгох, боломжийг нээх, өндөр өгөөж хүртэхэд “луужин” нь байх зорилготой тус академид эдүгээ 7000 мянга орчим харилцагч суралцжээ.
Та ч бас хөрөнгийн зах зээлийн үүдийг нээхийг хүсвэл 2025.09.05-нд зохион байгуулагдах сургалтад бүртгүүлээрэй.
🥇МОНГОЛД АНХ УДАА-“GO CLIENTS GO” МАРАФОН
Хөрөнгө оруулалт нь зөвхөн өндөр өгөөж, ашгийн тухай ойлголт бус өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг бүтээхэд оршдог.
Тиймээс Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон нь харилцагчидтайгаа хамтран эрүүл энх, элэг бүтэн аз жаргалтай амьдрал, санхүүгийн амжилтын төлөө дуу хоолойгоо нэгтгэж “Go Clients Go” марафоныг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус марафон нь 2025.09.06-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд 5 км үргэлжилж, оролцогч бүрд дурсгалын Сертификат гардуулах юм.
🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃♀️ МАРАФОН: 2025.09.06


💻 АНУ-ЫН ЗГ INTEL-ИЙН 10%-ИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШИЖ ЭХЭЛЛЭЭ

📌АНУ-ын Засгийн газар чип үйлдвэрлэгч Intel компанийн 10%-ийн хувьцааг эзэмших нь батлагдлаа. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын үед төрөөс хувийн хэвшилд тавих хяналт нэмэгдэж буйг харуулж байна.
💰 Хэлцлийн санхүүгийн дүн
Хэлцлийн хүрээнд Засгийн газар нийт 8.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 433 сая гаруй ширхэг хувьцааг нэг бүрийг нь 20.47 ам.доллароор авчээ.
Энэ нь зах зээлийн ханшаас доогуур байгаа юм.Одоогоор эдгээр хувьцааны үнэ ойролцоогоор 11 тэрбум ам.долларт хүрчээ.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 20% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🚀 ETH ӨСӨЛТ ХЭВЭЭР ХАДГАЛАГДАЖ БАЙНА

💰Өнгөрсөн амралтын өдрүүдэд Том Лигийн удирддаг Bitmine Immersion Technologies компани 45 сая ам.долларын үнэтэй ETH худалдан авчээ.
📉Ингэснээр дэлхийн хоёр дахь том криптовалют болох ETH-ийн ханш 4,954 ам.долларт хүрсэн нь 2021 оноос хойшхи хамгийн өндөр түвшин юм. Харин BTC-ийн өсөлт саарч уналаа.
Зах зээлийн шинэ тэргүүлэгч
Сүүлийн үед криптовалютын зах зээлийг биткойн бус ETH тэргүүлж байна.
Өсөлтийн шалтгаанууд: 👇
Зохицуулалтын эерэг өөрчлөлтүүд
Stablecoin эрэлт нэмэгдсэн нь
Томоохон компаниуд ETH-ийн сангийн хөрөнгө хэлбэрээр худалдан авч, блокчейн сүлжээнд ашиглаж өгөөж хүртэж эхэлсэн нь нөлөөлсөн байна.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ 5.6%-ИАР ӨСӨВ 📈

✅Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) үйлдвэрлэлийн аргаар тооцсоноор 2025 оны эхний хагас жилд 40.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр буюу 8.8%-иар өссөн байна.
Харин ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өсжээ.





