📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.08.18/

💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл |🎓 GCC Academy & 🏃‍♂️ Go Clients Go Марафон: Бүртгэл эхэллээ|

ТОВЧ

  • S&P 500 индекё түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоолоо.

  • 8-р сарын 21-23-нд болох Jackson Hole-н уулзалт анхаарлын төвд байна.

  • АНУ-ын жижиглэн худалдааны компанидын тайлан энэ долоо хоногт зарлагдана.

  • CME-ийн FedWatch-ийн тооцоогоор, зах зээлд 83% магадлалтайгаар 9-р сард хүү бууруулна гэж үзэж байна.

  • Хятадын хагас дамжуулагчийн салбарын компаниудын хувьцаа хүчтэй өслөө.

  • 7-р сард Хятадын эдийн засгийн өсөлт сулран, жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын өсөлт шинжээчдийн хүлээлтээс доогуур гарлаа.

  • Хятадын хөрөнгийн зах зээл тарифын сунгалтаас болж түр зуурын өсөлт үзүүлсэн ч эдийн засгийн дотоодын үзүүлэлтүүд сул, хөрөнгө оруулагчдын итгэлд тодорхой эргэлзээ үлдээж байна.

АНУ БОЛОН ЭНЭТХЭГИЙН ХУДАЛДААНЫ МАРГААН ТӨЛӨВЛӨСӨН АЙЛЧЛАЛЫГ ЦУЦАЛЛАА 

🗓️АНУ болон Энэтхэгийн худалдааны харилцаа хурцадсаны улмаас АНУ-ын худалдааны төлөөлөгчдийн энэ сарын сүүлээр хийхээр товлосон айлчлал гэнэт хойшлогджээ.Анх 8-р сарын 25-29-ний өдрүүдэд болохоор төлөвлөгдсөн уг айлчлалын шинэ товыг хараахан зарлаагүй байна.

Тарифын дарамт нэмэгдсэн нь 📈

🚨Маргааны гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Энэтхэгийн бараанд ногдуулсан өндөр тариф юм. Тэрээр Энэтхэгийн бараанд 25%-ийн тариф ногдуулаад зогсохгүй, тус улсыг Оросоос түүхий тос, цэргийн тоног төхөөрөмж худалдан авсан гэх үндэслэлээр нэмэлт 25%-ийн "шийтгэлийн" тарифыг оногдуулжээ.

Ингэснээр Энэтхэгийн бараанд ногдох нийт тариф 50%-д хүрч , АНУ-ын худалдааны түншүүдийн дундаас хамгийн өндөр түвшинд очоод байна.

ТОВЧ

  • Инфляцын түвшийн 7-р сард 8.1% гарлаа.

  • Ирэх улиралд зээлийн хүү өсөх хүлээлт илүү давамгайлж байна.

  • Энэ оны эхний хагас жилд ТОП-20 компанийн орлого нэмэгдсэн ч ашиг буурлаа.

  • Дотоодынхөрөнгөоруулалтынбагцад: Голомт, Хаан, ХХБ, Төрийнбанк, МХБ, ИнновэйшнИнвестментбагтажбайна.

GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ “GO CLIENTS GO” МАРАФОНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

🎓“GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ 
Голомт Капитал үнэт цаасны компани нь Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч олон алхмыг хийсний нэг нь 2019 онд “GCC academy”-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, боловсролыг олгох, боломжийг нээх, өндөр өгөөж хүртэхэд “луужин” нь байх зорилготой тус академид эдүгээ 7000 мянга орчим харилцагч суралцжээ.

  • Та ч бас хөрөнгийн зах зээлийн үүдийг нээхийг хүсвэл 2025.09.05-нд зохион байгуулагдах сургалтад бүртгүүлээрэй.

🥇МОНГОЛД АНХ УДАА-“GO CLIENTS GO” МАРАФОН

Хөрөнгө оруулалт нь зөвхөн өндөр өгөөж, ашгийн тухай ойлголт бус өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг бүтээхэд оршдог.

  • Тиймээс Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон нь харилцагчидтайгаа хамтран эрүүл энх, элэг бүтэн аз жаргалтай амьдрал, санхүүгийн амжилтын төлөө дуу хоолойгоо нэгтгэж “Go Clients Go” марафоныг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус марафон нь 2025.09.06-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд 5 км үргэлжилж, оролцогч бүрд дурсгалын Сертификат гардуулах юм.

🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃‍♀️ МАРАФОН: 2025.09.06

УКРАИН НАТО-Д ЭЛСВЭЛ ОХУ ТЭДЭНД ЮУ ӨГЧ ЧАДАХ ВЭ? 

🤝АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын Аляскад хийсэн уулзалтын дараа олон улсын анхаарлыг татсан чухал шийдвэр гарчээ.

🛡️Уулзалтаар ОХУ нь Украинд НАТО-гийн 5-р зүйлтэй адил аюулгүй байдлын баталгаа олгох боломжтойг илэрхийлсэн нь дайн эхэлснээс хойших томоохон үйл явдал болов.

НАТО-гийн 5-р зүйл гэж юу вэ? 👇

🎯НАТО-гийн гэрээний 5-р зүйлд “Эвслийн нэг гишүүнд зэвсэгт халдлага үйлдвэл үүнийг бүх гишүүнд халдсан гэж үзэж, шаардлагатай бүх тусламжийг хамтран үзүүлнэ” гэж заасан байдаг. Энэхүү хамтын хамгаалалтын баталгаа нь Украиныг 🇺🇦 НАТО-д элсэхээр эрмэлзэх гол шалтгаан болдог юм.

Олон улсын хариу үйлдэл 🌍

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен уг санаачилгыг дэмжиж, Европын Холбоо ч мөн өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг илэрхийлжээ.

Jackson Hole уулзалт, жижиглэнгийн худалдааны компаниудын тайлан анхаарлын төвд байна 

🚀 Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл шинэ дээд цэгт хүрсэн. Үүний дараа хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт болох Жэксон Хоулын эдийн засгийн чуулган болон жижиглэн худалдааны томоохон компаниудын тайланг анхааралтай ажиглаж байна.

📈Ялангуяа Dow Jones индекс өндөр өсөлт үзүүлсэнд Уоррен Баффеттын Berkshire Hathaway компани UnitedHealth Group (UNH)-ийн хувьцааг эзэмшиж эхэлсэн тухай мэдээ голлон нөлөөлжээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд