- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.08.11/
📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.08.11/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл |


ТОВЧ
7-р сард Хятадын экспорт 7.2%-иар өсөж, 322 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас давлаа.
Хятадын Европ, Зүүн өмнөд Ази, Австрали руу нийлүүлсэн экспорт нэмэгдэж, АНУ руу чиглэсэн экспортын бууралтыг нөхсөн.
Юанийн ханшийн сулрал экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Хятадын технологи, e[1]commerce, logistics секторт сэргэлтийн дохио өгч байна.
Nasdaq түүхэн дээд түвшинд хаагдаж, Apple[1]ийн хувьцаа АНУ-д үйлдвэрлэлд $100 тэрбумын нэмэлт хөрөнгө оруулалт зарласны дараа 13.33%-иар өсөв.
Холбооны нөөцийн банк 9-р сард хүү бууруулах магадлал ~90% байна.
Nasdaq-ийн EMA 40 ба EMA 80 нь өсөлтийн трендийг бататгаж, богино хугацааны буцаалтын дараа өсөлт үргэлжлэх төлөвтэй.

Эль Сальвадорын банкнууд биткойн хадгална

⚖️Эль Сальвадорт “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль” батлагдсанаар биткойн ₿ болон бусад дижитал хөрөнгийг хадгалах боломжтой болов.
💰Эдгээр банк нь “Дижитал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” гэсэн тусгай зөвшөөрөл авахаас гадна 50 сая ам.долларын эхлэлийн хөрөнгөтэй байх шаардлагатай.
Тэд жирийн иргэдэд биш харин туршлагатай, чинээлэг хөрөнгө оруулагчдад үйлчлэх юм байна.
🌐Засгийн газрын зүгээс тус хуулийг баталснаар, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, Эль Сальвадорыг крипто санхүүгийн төв болгож хөгжүүлэх алхам гэж үзэж байна.

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 8 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 18 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан
Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.
🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.
🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм


Nvidia, AMD: Хятадад үйлдвэрлэсэн чипний орлогынхоо 15%-ийг АНУ-д төлнө

🚫Оны эхэнд Nvidia, AMD компанийг Хятад руу чипээ борлуулахыг хориглосон.Тухайн үед Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг АНУ-ын хориг нь компанийн чухал зах зээлийг хааж байна гэж шүүмжилж байсан юм.
💡Учир нь H20 чип нь Хятадад өндөр эрэлттэй бөгөөд Baidu, Alibaba, Tencent, DeepSeek зэрэг гол AI хөгжүүлэгчид ашигладаг.
Тэгвэл сүүлийн хоёр сард АНУ-Бээжингийн харилцаа зөөлөрснөөр зарим бүтээгдэхүүнийг дахин худалдаалах зөвшөөрлийг олгожээ.
💵Ингэснээр Nvidia нь Хятадад борлуулах H20 чип, AMD нь MI308 чипийн орлогоосоо 15%-ийг АНУ-д төлөхөөр болсон байна.

J.P. Morgan таамаглал: АНУ-ын төв банк бодлогын хүүг 9 сард буулгана 🏦📉

⬇️J.P. Morgan-ий зүгээс АНУ-ын Холбооны Нөөцийн Банк 9 сард болох хурлаараа бодлогын хүүг 0.25 нэгж хувиар бууруулах төлөвтэй байна гэлээ. Ингэхдээ 9 сард ганцхан удаа бууруулах биш цаашид 0.25 хувиар 3 удаа бууруулах магадлалтай гэж үзэж байна.
🗓️Өмнө нь тэд энэ шийдвэрийг 12 сард гарна гэж таамаглаж байсан юм.
Хугацааг наашлуулсан шалтгаан:
⚠️Трамп өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн зөвлөлийн дарга Стивен Мираныг ХНС-ийн түр гишүүнээр томилох санал дэвшүүлсэн. Энэ нь бодлогын хүүг бууруулах тал дээр дотоодын санал зөрөлдөөнийг хурцатгах магадлалтай гэж JPM анхааруулсан.
📊J.P. Morgan 8 сарын ажлын байрын статистик бодлогын хүүгийн шийдвэрт чухал нөлөөтэйг онцолжээ. Ажилгүйдлийн түвшин 4.4% ба түүнээс дээш болвол хүү бууруулах үндэслэл болно. Харин доогуур бол инфляцид төвлөрсөн бодлого баримтлагчид эсэргүүцэх магадлалтай гэв.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд



