- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ | БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН📰ТОЙМ /2025.08.06/
📊ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ | БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН📰ТОЙМ /2025.08.06/
| Биржийн бус зах зээл-Үзүүлэлтүүд| | 🔍Бонд-Супермаркет |

Монгол Улсын Засгийн газрын 📅 бондуудын өгөөж 5.95%-6.84% хооронд хэлбэлзэж байна.
Компанийн 💵ам.долларын бондуудын өгөөж 💹6.70%-12.90%-ийн түвшинд хэлбэлзэж, эрсдэлийг давж өндөр өгөөж хайж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.
Голомт Банк 🏦олон улсын зах зээлд жилийн 💹11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаагаар худалдан авах боломжтой хэвээр байна.


Ам.доллар үргэлжлэн суларсаар байна
Долларын эсрэг байр суурь яагаад давамгайлж эхлэв?
Холбооны Нөөцийн бодлого зөөлрөх төлөвтэй – 2025 оны 3-р улирлаас эхлэн АНУ-ын төв банк бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн хүлээлт нэмэгдэж байгаа нь долларын ханшид сөргөөр нөлөөлнө гэсэн хүлээлтийг бий болгож байна.

Бондын өгөөжийн муруй нь зах зээлд гарч буй бондуудын хугацаа болон өгөөжийн хамаарлыг нь илтгэдэг. Өгөөжийн муруйг дараах зорилгоор ашиглах боломжтой.
Үүнд:
Үнэт цаасны өгөөжийн хувь үнэт цаасны хугацаанаас хамааран хэрхэн ялгаатай тогтож байгааг мэдэх
Шинээр гаргах үнэт цаасны үнэ ханш, өгөөжийг тогтоох жишиг хувь болох
Бусад бондын өгөөжтэй харьцуулан шийдвэр гаргах боломжийг олгодог юм.

Трамп: Хагас дамжуулагчийн импортод шинэ тариф тогтооно 📜

🗣️АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хагас дамжуулагч болон чипний импортод зориулсан шинэ тарифын төлөвлөгөөг ирэх долоо хоногт зарлахаа мэдэгдлээ.
🏭“Бид хагас дамжуулагч, чиптэй холбоотой тусдаа тарифын шинэчлэл зарлах гэж байна. Учир нь бид эдгээрийг АНУ-д үйлдвэрлэхийг хүсэж байна ” хэмээн тэрээр онцлов. Шинэ тарифын дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байгаа ч уг шийдвэрийг "ирэх долоо хоногийн дотор" танилцуулахаа мэдэгдлээ.
🤖Дэлхий даяар хагас дамжуулагч болон микрочипийн эрэлт огцом нэмэгдэж , эдийн засгийн бараг бүх салбарт, ялангуяа хиймэл оюун ухааны (AI) хөгжилд нэн чухал ач холбогдолтой болоод байна.
SMCI-ийн тайлан хүлээлтэд хүрсэнгүй, хувьцаа 15%-иар уналаа 📉

Сервер үйлдвэрлэгч Super Micro Computer (SMCI) компанийн хувьцаа 15%-иар огцом уналаа. Энэ нь компанийн 2025 оны санхүүгийн дөрөвдүгээр улирлын тайлан зах зээлийн хүлээлтэд хүрээгүй, мөн ирээдүйн орлого, ашгийн төлөв тааруу гарсантай холбоотой юм.
Тайлангийн гол үзүүлэлтүүд (2025 оны IV улирал): 📊
Нэгж хувьцааны ашиг (EPS): 0.41 ам.доллар (хүлээлт: 0.44 ам.доллар)
Орлого: 5.76 тэрбум ам.доллар (хүлээлт: 5.89 тэрбум ам.доллар)
Цэвэр ашиг: 195.2 сая ам.доллар (өмнөх оны мөн үед 297.2 сая ам.доллар байсан)
🗣️Компанийн удирдлага ашгийн бууралтыг Ерөнхийлөгч Трампын шинэ тарифын бодлогын нөлөө хэмээн тайлбарлалаа.


GC БОНД СУПЕРМАРКЕТ: 7 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 18 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан
Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.
🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.
🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм


AMD: Орлого хүлээлтээс давсан ч ашгийн үзүүлэлт тааруу гарч, хувьцаа нь унав 📉

📄Advanced Micro Devices (AMD) компани 2025 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа.Хэдийгээр компанийн орлого зах зээлийн хүлээлтээс давсан ч нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) таамагт хүрээгүй байна. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчдын урмыг хугалж, хувьцааны ханш 6.34%-иар унав.
Гол үзүүлэлтүүд (2025 оны II улирал): 📊
Нэгж хувьцааны ашиг (EPS): 0.48 ам.доллар (хүлээлт: 0.49 ам.доллар)
Орлого: 7.69 тэрбум ам.доллар (хүлээлт: 7.42 тэрбум ам.доллар)
Цэвэр ашиг: 872 сая ам.доллар
Дараагийн улирлын орлогын таамаг: 8.7 тэрбум ам.доллар (зах зээлийн хүлээлт: 8.3 тэрбум ам.доллар)
🤖AMD нь хиймэл оюун ухааны (AI) GPU-ийн зах зээлд Nvidia-гийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


