📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.08.04/

💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл |

ТОВЧ

  • Зарим индексүүдийн хувьд 4 дүгээр сард тарифын нөлөөгөөр үүссэн хүчтэй уналтаас хойших хамгийн хүчтэй уналт боллоо.

  • S&P 500 индексийн бүрэлдэхүүнд багтдаг компаниудын 66% нь тайлангаа танилцуулсан бөгөөд тэдгээрийн 82% нь шинжээчдийн ашигт таамаглалыг давж, нийлмэл орлогын өсөлт 10.3%- д хүрсэн байна.

  • АНУ-ын Холбооны Нөөцийн Сан долдугаар сарын мөнгөний бодлогын хурлаа лхагва гарагт дуусгаж, хүлээгдэж байсны дагуу бодлогын хүүгийн зорилтот хүрээг 4.25%-аас 4.50%-ийн хооронд хэвээр хадгаллаа.

  • 6 дугаар сард инфляц эрчимжсэн байна.

  • Хоёрдугаар улиралд АНУ-ын эдийн засаг 3%-иар өссөн.

  • (PMI) долдугаар сард 49.5 болж, 50 гэсэн босго түвшнээс доошилсон нь зургадугаар сарын 50.4- өөс муудсан үзүүлэлт юм.

📈Технологийн аваргуудын орлого Nvidia-ийн тайланд хэрхэн нөлөөлөх вэ?

👀Nvidia компани технологийн хөрөнгө оруулалтын ертөнцийн төвд байршиж, салбарын анхаарлыг татсаар байна. Бараг бүх томоохон технологийн компани хиймэл оюун ухаан (AI) руу чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа энэ үед Nvidia-ийн наймдугаар сарын сүүлээр танилцуулах хоёрдугаар улирлын тайлан маш өндөр хүлээлт үүсгээд байна.

Тус компанийн орлого өсөхөд дараах таатай нөхцөлүүд бүрджээ:

  • 💰Их хэмжээний хөрөнгө оруулалт: Meta, Microsoft, Amazon, Alphabet зэрэг технологийн аваргууд AI-ийн дэд бүтцэд асар их хөрөнгө оруулж байна.

  • 🔥Тасралтгүй эрэлт: AI загваруудыг сургах, ажиллуулахад ашигладаг өндөр хүчин чадалтай чипийн эрэлт өндөр хэвээр байна.

  • 👑Иж бүрэн платформ: Nvidia нь зөвхөн чип үйлдвэрлэгч биш, харин AI аппликейшн хөгжүүлж, нэвтрүүлэхэд тусалдаг иж бүрэн програм хангамжийн платформ санал болгодгоороо онцгой давуу талтай.

ТОВЧ

  • ТОП-20 инпдексийн өсөлт 8-р сард үргэлжилнэ

  • Голомт болон Төрийн банкны үнэлгээний P/E, P/B харьцаанууд дунджаас доогуур байна

  • МХБ-ийн ашиг эхний хагас жилд 12 тэрбум төгрөгт хүр буурлаа

ТОП-20 инпдексийн өсөлт 8-р сард үргэлжилнэ

📈2023 оноос хойших ТОП-20 индексийн гүйцэтгэлийг хараад үзвэл тодорхой циклийн дагуу ханш явсан байна. Жил бүрийн эхний хагас жилд индекс уналттай байдаг бол сүүлийн хагас жилд өсөлт давамгайлж байгаа нь ажиглагдаж байна.

💰Мэдээж энэ нь компаниудын ашиг орлогын тайлантай шууд холбоотой байдаг. 7-р сард ихэнх компаниуд тайлангаа танилцуулж түүнд үндэслэн хөрөнгө оруулагчдын эрэлт нэмэгддэг юм.

🤝Харин эхний хагас жилд ногдол ашгийг бүртгэлийн өдөртэй холбоотой ихээр хувьцааг худалдан аван, зарах үйл ажиллагаа өрнөдөг.

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 7 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

  • 💰Жилийн 19% хүүтэй

  • 📅Хугацаа: 18 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан

Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.

🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.

🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм

📉Berkshire Hathaway-н ашиг 4 хувиар буурав

⚠️Америкийн хөрөнгө оруулалтын аварга Berkshire Hathaway компанийн 2024 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 4 хувиар буурч, 11.16 тэрбум ам.долларт хүрснээ мэдэгдлээ. Тус компани тайландаа АНУ-ын худалдааны бодлого, өндөр тарифын болзошгүй нөлөөллийн талаар дахин сануулсан байна.

Компанийн тайланд: 📄

🌐"2024 оны эхний хагаст олон улсын худалдааны бодлого хурдтай өөрчлөгдөж, тарифын дарамт нэмэгдэж байгаа нь тодорхой боллоо. Эдгээр үйл явдлын эцсийн үр дүн одоогоор тодорхой бус байна" хэмээн онцолжээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд