📊ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ | БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН📰ТОЙМ /2025.07.30/

| Биржийн бус зах зээл-Үзүүлэлтүүд| | 🔍Бонд-Супермаркет |

Монгол Улсын Засгийн газрын 📅 бондуудын өгөөж 5.95%-6.84% хооронд хэлбэлзэж байна.

  • Компанийн 💵ам.долларын бондуудын өгөөж 💹6.87%-12.73%-ийн түвшинд хэлбэлзэж, эрсдэлийг давж өндөр өгөөж хайж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.

Голомт Банк 🏦олон улсын зах зээлд жилийн 💹11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаагаар худалдан авах боломжтой хэвээр байна.

Ам.доллар үргэлжлэн суларсаар байна

Долларын эсрэг байр суурь яагаад давамгайлж эхлэв? Холбооны Нөөцийн бодлого зөөлрөх төлөвтэй – 2025 оны 3-р улирлаас эхлэн АНУ-ын төв банк бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн хүлээлт нэмэгдэж байгаа нь долларын ханшид сөргөөр нөлөөлнө гэсэн хүлээлтийг бий болгож байна.

Бондын өгөөжийн муруй нь зах зээлд гарч буй бондуудын хугацаа болон өгөөжийн хамаарлыг нь илтгэдэг. Өгөөжийн муруйг дараах зорилгоор ашиглах боломжтой.

Үүнд:

  • Үнэт цаасны өгөөжийн хувь үнэт цаасны хугацаанаас хамааран хэрхэн ялгаатай тогтож байгааг мэдэх

  • Шинээр гаргах үнэт цаасны үнэ ханш, өгөөжийг тогтоох жишиг хувь болох

  • Бусад бондын өгөөжтэй харьцуулан шийдвэр гаргах боломжийг олгодог юм.

АНУ-ын Сангийн сайд Бессент: 8 сарын 1-ээс хэрэгжих тарифын талаар… 📢

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Америкийн бизнес эрхлэгчдийг тайвшруулахыг оролдож байна. Тэрээр Ерөнхийлөгч Дональд Трампын 8 сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тарифын шийдвэрийг “түр зуурынх” байж магадгүй гэж мэдэгдлээ.

Гэвч АНУ-ын бизнес эрхлэгчид, тэр дундаа бусад орноос бараа бүтээгдэхүүний хамааралтай жижиг компаниуд айдастай байна.

Хураамж өсөх, барааны үнэ нэмэгдэх хүлээлт 📈

⚠️Ерөнхийлөгч Трамп 4 сард болсон “Либералчлалын өдөр”-өөр түнш орнуудтай тус бүрд нь гэрээ байгуулахгүй бол 15-20%-ийн нийтлэг тарифыг тогтооно гэж анхааруулж байв.

АНУ-ын жирийн иргэн орон сууц авах боломж багассаар… 📉

📈Сүүлийн жилүүдэд АНУ-ын орон сууцны зах зээлд хөрөнгө оруулагчдын эзлэх хувь эрчимтэй нэмэгдэж байна.

🏘️Тодруулбал, шинэ байшингийн ойролцоогоор 30% нь хөрөнгө оруулагчдад ногдож, 6 жилийн өмнөх 20%-тай харьцуулахад огцом өсжээ.

🤔Буруутан нь Wall Street үү, эсвэл жижиг хөрөнгө оруулагчид уу?

  • Иргэд Wall Street зэрэг томоохон санхүүгийн корпорациудыг үүнд буруутгадаг.

  • Гэвч бодит байдал дээр үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэгчдийн 83% нь 1-10 үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг жижиг түрээслүүлэгч, хувь хүмүүсийн эзэмшилд байна.

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 7 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

  • 💰Жилийн 19% хүүтэй

  • 📅Хугацаа: 18 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан

Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.

🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.

🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм

Хөрөнгө оруулагчид "Ам.долларыг зарах" арилжаанд төвлөрч байна 📉

📊2025 оны 7 сард Bank of America (BofA)-аас “Дэлхийн хөрөнгө оруулалтын менежерүүдийн судалгаа”-г хийсэн.Судалгааны дүнд хөрөнгө оруулагчид "хэт төвлөрсөн" буюу crowded trade хэмээн нэрлэгдэж буй Америк доллароо зарах арилжааг хамгийн их хийсэн байна.

‼️Ингэснээр уг судалгааны түүхэнд анх удаа долларын эсрэг байр суурь хамгийн их төвлөрснийг харуулав.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд