📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.07.28/

💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл |

ТОВЧ

  • S&P 500 индекс болон Nasdaq Composite индекс хоёр долоо хоног дараалан дээд ханшаа шинэчиллээ.

  • Хувьцааны зах зээлд эерэг нөлөө үзүүлсэн гол хүчин зүйлийн нэг нь АНУ Япон, Индонез, Филиппин улсуудтай худалдааны хэлэлцээр байгуулсан талаарх мэдээнүүд байв.

  • Alphabet (Google) лхагва гарагт таамаглалыг давсан үзүүлэлттэй тайлан гаргаж, хувьцааны үнэ 4.38%-иар өссөн байна.

  • Нийт нийлмэл PMI гарцын индекс 1.7 нэгжээр нэмэгдэж 54.6-д хүрсэн нь он гарсаар үзүүлсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

  • АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ долоо хоногт Шведийн Стокгольм хотод Хятадын албаны хүмүүстэй гурван дахь шатны хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа юм.

  • CK Hutchison болон түүний түншүүд зохицуулалтын зөвшөөрөл авахын тулд хөрөнгө оруулагчийн бүтцэд өөрчлөлт хийх, Хятадын стратегийн хөрөнгө оруулагчийг тэнцвэртэй оролцуулах арга зам хайж буй бололтой

💥Трамп ба Пауэллын зөрчил : Барилгын зардал уу, бодлогын зөрчил үү?

Сүүлийн хэдэн сар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн банкны дарга Жером Пауэллыг удаа дараа шүүмжилж "тэнэг" гэх мэтээр хочилж ирсэн. Энэ зөрчил өнгөрсөн пүрэв гарагт ил цагаандаа гарч, камерын өмнө 🎥 хоёр эрхэм барилгын засварын зардлын талаар маргалдав.

💰Маргааны сэдэв: Төсвийн зөрүү

  • Трампын хэлснээр Холбооны Нөөцийн банкны барилгыг шинэчлэх төсөл анхны 2.7 тэрбум ам.долларын төсвөөс давж 3.1 тэрбум ам.долларт хүрчээ.

🗣️Дональд Трамп

  • "Хэрвээ энэ миний компани байсан бол төсвийг давуулсан төслийн менежерийг шууд хална. "

ТОВЧ

  • Эхний хагас жилд гадаад худалдааны бараа эргэлт 12.1₮ тэрбумд хүрлээ.

  • Голомт болон Төрийн банкны үнэлгээний P/E, P/B харьцаанууд дунджаас доогуур бaйна.

  • МХБ-ийн ашиг эхний хагас жилд 12 тэрбум төгрөгт хүр буурлаа.

ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 12.1₮ ТЭРБУМД ХҮРЛЭЭ

2025 оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны бараа эргэлт 12.1 тэрбум ам.долларт хүрсэн бол худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт 2025 оны 6 дугаар сарын байдлаар 6,581 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурлаа. Нийт экспортын 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүллээ. 2025 оны 6 дугаар сарын байдлаар импорт 5,527 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар өссөн байна. Нийт импортын 19 хувийг тоног төхөөрөмж, 16 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 12 хувийг суудлын автомашин эзэлж байна. Нийт импортын өсөлтийн 87 хувийг суудлын автомашины импортын өсөлт эзэлж байна

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 7 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

  • 💰Жилийн 19% хүүтэй

  • 📅Хугацаа: 18 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан

Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.

🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.

🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм

БНХАУ хиймэл оюун ухааны төлөвлөгөө болон АНУ-тай өрсөлдөх байр сууриа танилцуулав

🗓️Шанхай, Хятад - 2025 оны 7-р сарын 26-нд Шанхай хотноо болсон Дэлхийн хиймэл оюун ухааны mчуулга уулзалтын үеэр БНХАУ хиймэл оюун ухааны 🤖 салбарт дэлхийг тэргүүлэх, АНУ-тай өрсөлдөх стратегийн байр сууриа танилцууллаа.

🎯БНХАУ-ын Төлөвлөгөөний Гол Зорилгууд

Чуулганы үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян, хиймэл оюун ухааны салбарыг дэлхийн хэмжээнд хамтран хөгжүүлэх зорилготой глобал төлөвлөгөөг танилцуулж, улс орнуудыг уялдаа холбоотой ажиллахыг уриалсан байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:

  • Бүх салбарыг хамрах: Хиймэл оюун ухааныг үйлдвэрлэл, эрүүл мэнд ,боловсрол зэрэг нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх.

  • Олон улсын шинэ байгууллага: Дэлхийн улс орнуудыг нэгдэж, технологийн уялдаа, зохицуулалтын стандартуудыг урагшлуулах зорилгоор хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны 🌐 шинэ байгууллага байгуулах санаачилгыг дэвшүүлэв.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд