- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊 Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм/2025.07.21/
📊 Өнөөдрийн онцлох мэдээ🌐Дэлхийн тойм💹Монголын тойм/2025.07.21/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл |


ТОВЧ
S&P 500 болон Nasdaq Composite индексүүд долоо хоногийн туршид бүх цагийн үеийн түүхэн дээд ханшуудаа хэд хэдэн удаа шинэчлэн тогтоолоо.
Орлогын тайлангийн улирал мягмар гарагт албан ёсоор эхэлсэн бөгөөд хэд хэдэн томоохон банк орлогын тайлангаа зарлав.
Долдугаар сарын эхээр анх удаа 4 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн NVIDIA-ийн хувьцаа энэ мэдээгээр дахин өслөө.
Инфляц өсч, жижиглэн худалдаа сэргэв. Хувьцааны хөрөнгө оруулагчид хэрэглээний болон инфляцын түвшин тогтвортой гэх эдийн засгийн мэдээллүүдийг эерэгээр хүлээн авлаа.
Хятадын Үндэсний Статистикийн Газрын мягмар гарагт мэдээлснээр, тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 5.2%-иар өссөн нь эхний улирлын 5.4%-ийн өсөлтөөс бага ч зах зээлийн хүлээлтээс өндөр байжээ.


АНУ-ын "Крипто 7 хоног": Эерэг ба сөрөг нөлөө 2025 оны 7-р сарын 17-нд АНУ-ын Конгрессоос крипто салбарт хамаарах гурван чухал хуулийг баталлаа. Үүнийг зарим хүн санхүүгийн дэвшил 🚀 гэж харж байхад, зарим нь хэтэрхий эрсдэлтэй алхам ⚠️ гэж үзэж байна. Батлагдсан гурван гол хууль ба тэдгээрийн нөлөө Эдгээр хууль нь крипто зах зээлийн ирээдүйг тодорхойлох бөгөөд тус бүр өөрийн гэсэн дэмжигчид болон шүүмжлэгчидтэй байна. 1. GENIUS Act: Том компаниуд банк болох уу? Зорилго: “Стейблкойн” 🪙 буюу ам.доллар зэрэг уламжлалт мөнгөн дэвсгэртэд холбосон криптовалютыг зохицуулах. Боломжит үр дүн: Walmart, Meta зэрэг технологийн аваргууд банкны 🏦 үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Сөрөг тал: Зарим шинжээчид энэ нь хяналтгүй, 🚨эрсдэл өндөртэй шинэ санхүүгийн системийг бий болгоно гэж анхааруулж байна. | ![]() 2. Digital Asset Market Clarity Act: Хэн хянах вэ? 🔍 Зорилго: Криптовалютыг аль байгууллага хянах вэ гэдгийг тодорхой болгох. Зохицуулалт: SEC (Үнэт цаасны хороо) болон CFTC (Таваарын фьючерсийн хороо)🤝 хоёрын хооронд хяналтын үүргийг хуваарилах. Маргаан: Крипто дэмжигчид үүнийг салбарт тодорхой байдлыг авчирсан дэвшил гэж үзэж байгаа бол , шүүмжлэгчид "хяналт хэт сул, салбар өөртөө зориулсан хууль гаргалаа" гэж үзэж байна. 3. Anti-CBDC Act: Хий хоосон айдас уу? |

GС-BOND супермаркет: САНХҮҮГИЙН САЛБАРЫН БОНД-”19%” Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.
| ![]() |

Говь ХК 20 тэрбум төгрөгийн бонд босгоно 📈 📢Өнөөдөр өглөө Говь ХК биржийн бус зах зээлээс 20 тэрбум төгрөгийн санхүүжилт босгохоор болсноо зарлалаа. Бондын гол нөхцөл 📌
| ![]()
Нэмэлт мэдээлэл ба зорилго 🎯 Энэ нь нээлттэй зах зээлийн оролцоогүйгээр, хөрөнгө оруулагчдад Биржийн бус зах зээлээр дамжуулан хаалттай хөрөнгө босгох хэлбэр юм. |

Иран, ОХУ Каспийн тэнгист хамтарсан тэнгисийн аврах сургуулилалт эхлүүллээ 🚢 Өнөөдөр эхэлж буй CASAREX 2025 сургуулилалт нь Иран, ОХУ-ын хамтын ажиллагааг батлан харуулж буй стратегийн чухал үйл явдал болж байна. Сургуулилалтын гол зорилго ба үргэлжлэх хугацаа 🎯 Гурван өдөр үргэлжлэх 🗓️ энэхүү хамтарсан тэнгисийн аврах сургуулилалт нь дараах үндсэн зорилтуудтай:
| ![]()
|











