- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.06.30/
📊 ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ🌐ДЭЛХИЙН ТОЙМ💹МОНГОЛЫН ТОЙМ/2025.06.30/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл |


ТОВЧ
АНУ-БНХАУ Женевт худалдааны гол асуудлаар тохиролцсоны дараа Хятадын CSI 300 индекс 1.95%, Шанхай Композит 1.91%, Хан Сенг 3.2% өсөв.
АНУ-ын Худалдааны сайд Ховард Латник хоёр орны худалдааны ойлголцлын үндсэн бүтэцтэй холбоотой мэдэгдэл хийж, зах зээлд түр тогтворжилт авчрав.
Hang Seng индекс Head and Shoulders Bottom хээ баталгаажуулснаар ханш 25,500–28,000 бүс рүү чиглэх боломж нээгдсэн байна.
АНУ-ын S&P 500 индекс 3.44%, Nasdaq 4.25% өсч, шинэ дээд түвшинд хүрч хаагдав.
PCE үнийн индексийн үндсэн инфляц жилийн дүнгээр 2.7%-д хүрч, зах зээлийн хүлээлтээс өндөр гарсан нь эдийн засгийн сорилтыг нэмэгдүүллээ.
Мичиганы судалгаагаар хэрэглэгчдийн инфляцын хүлээлт 6.6%-иас 5%-д огцом буурч, хэрэглэгчдийн итгэл 16%-иар өссөн нь зах зээлд эерэг хандлага төрүүлэв.


Топ Wall Street шинжээчид ногдол ашиг сайн олгодог 3 хувьцааг нэрлэв 📈 Шинжээчид зах зээл савлахад тогтвортой орлого олоход тань дараах 3 компанийн сайн ногдол ашиг олгодог хувьцаа туслана гэж үзэж байна. 🎯 1. McDonald’s (MCD) 🍔
McDonald’s нь сүүлийн 49 жил дараалан дивидентээ нэмсэн бөгөөд үнэ цэн, шинэчлэл, сурталчилгаа зэрэгт хүчтэй байр суурь эзэлдэг. Иймд эдийн засаг тодорхойгүй үед ч сайн үзүүлэлттэй байх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Jefferies-ийн шинжээч MCD-г 🚀360 хүртэл өснө гэж харж байна. | ![]() 2. EPR Properties (EPR) 🎬
Энэхүү REIT (Үл хөдлөх хөрөнгийн итгэлцлийн сан) нь кино театр, зугаа цэнгэлийн газруудад хөрөнгө оруулдаг. Сүүлийн үед хөрөнгийн өртөг буурч, илүү ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон. Stifel-ийн шинжээч уг хувьцааг $65 хүрнэ гэж таамаглаж байна. ⬆️ |

товч
MSE:SUU хувьцаа 18 орчим хувиар өслөө
Дотоодын компаниудын харьцаа үзүүлэлтүүд буурч хувьцааны ханш өсөх хандлагатай байна.
Банкны салбарын P/E харьцаа ТОП-20 индексийн дунджаас 2 дахин бага байна.


ГАНЦХАН ӨДӨР БОНД ЭЗЭМШСЭН Ч ӨГӨӨЖ НЬ 20%

ТӨГРӨГӨӨ: хамгаалахаас гадна өсгөх боломж бол “БОНД” гэдгийг шуудхан хэлчихье. Учир нь та дансандаа түгжсэн мөнгөөрөө “БОНД” авсан бол 💹20%-ийн өгөөж хүртэх боломжтой. Харин харилцах данс хүүгүй шүү дээ.
| 💰10 сая төгрөгөөр бонд авна гэж үзээд бяцхан тооцоо хийе.
Мэдээж энэ дүн 10 сая биш 50, 100 сая бол хичнээн төгрөгийн өгөөж хүртэхээ та тооны машин цохиод тооцоорой. |

Харин 👆та жилийн хугацаатай хадгаламжид 10 сая төгрөг хийсэн бол яах вэ? Гэнэт мөнгөний шаардлага гараад хадгаламжийн гэрээгээ цуцалбал 2.4%-ийн хүү хүртэнэ.
Хэрэв бонд авсан бол хүссэн үедээ зарахад таны өгөөж 👍20% хэвээр л байна.

Хятад, АНУ ховор элементийн экспорт, технологийн хоригийг зөөлрүүлнэ Хятадын Худалдааны яамнаас АНУ-тай байгуулсан худалдааны шинэ хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө. Женев болон Лондонд явагдсан өндөр түвшний хэлэлцээрээр ховор элементийн экспорт, технологийн хориг, тарифын бодлого зэрэг олон ✅ асуудлыг шийджээ. Хэлэлцээрийн гол үр дүн 🎯
|
|


ХАМГИЙН ӨНДӨР РЕЙТИНГТЭЙ ШУНХЛАЙ НЭЭЛТТЭЙ БОНД
| ![]() Дотоодын хамгийн өндөр рейтингтэй буюу “A” үнэлгээтэй Шунхлай нээлттэй бонд нь дотоодын зээлжих зэрэглэлтэй компаниудын бондоос хамгийн “ЭРСДЭЛ БАГА” гэдгээрээ давуу талтай. |

Baidu хиймэл оюун ухааны шинэ технологио танилцуулна 🤖 Өнөөдөр Хятадын технологийн аварга Baidu компани Ernie нэртэй generative AI хэлний загвараа зах зээлд танилцуулах гэж байна. Энэ нь Хятадаас “DeepSeek” гарснаас хойших AI-тай холбоотой хамгийн чухал мэдээ гэгдэж байна. Тус мэдээ нь OpenAI, Anthropic, DeepSeek зэрэг өрсөлдөгчдөд нь шууд дарамт үзүүлж эхэллээ.Уламжлалт хувийн бизнес моделийг баримталдаг Baidu компани энэ удаад байр сууриа өөрчилж, “Cobra”-тай дүйцэхүйц шинэ технологийг дэлхийд түгээх болсон нь нээлттэй AI-ийн үнийн өрсөлдөөнд том түлхэц болох төлөвтэй. | ![]() Ernie-Хямд, хурдан, өрсөлдөхүйц Baidu-ийн хэлснээр, Ernie X1 загвар нь DeepSeek R1-тэй ижил гүйцэтгэлтэй атлаа 2 дахин бага үнэтэй юм.Зарим мэргэжилтнүүд үүнийг “AI үнийн дайны” эхлэл гэж үзэж байна. Харин зарим шинжээчид Хятадын API ашиглах нь апп бүрийн өгөгдөлд хандах боломж олгож, үндэсний аюулгүй байдалд эрсдэл дагуулна гэж анхааруулсан байна. |

Монгол Улсын хамгийн том ханган нийлүүлэгч групп компаниас гаргаж буй тус бонд нь:
👆Хүүгээрээ дахин хөрөнгө оруулалт хийснээр 💹“20.4%” хүүгийн өндөр өгөөж хүртэнэ. | ![]() |

💹ТӨГРӨГ 18-20.5% | 💵АМ.ДОЛЛАР 11%
Монгол Улсад 📊бодлогын хүү 12%-тай байна. Харин бондын хүү дунджаар 20%, төгрөгийн хадгаламжийн хүү 13.2% байна.
Он гарснаас хойш төгрөг нь ам.долларын эсрэг 4.4%-иар суларсан буюу таны худалдан авах чадвар энэ хэрээр буурчээ.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 💵5.7-7.1%, компанийн бондын өгөөж 💵7.3-10.6%-тай байна.,,
Өөрөөр хэлбэл: Ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс давсан учраас таны хөрөнгө бүрэн хамгаалагдах юм.
![]() | ![]() |
👆Эрхэм та НЭГ өдөрт ч хүү тооцуулдаг төгрөг болон ам.доллар
“GC-Bond” супермаркет: https://golomtcapital.com/market/















