"GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP"-TOP-100 ОРОЛЦОГЧИЙН ӨГӨӨЖ- “24.25%”

Индексүүд-Уналт | Chase UK банк -Хориг | АНУ-Уйгар иргэд

🌐АНУ Уйгар иргэдийг хүчээр ажиллуулдаг гэх Хятадын 3 компанид импортын хориг тавилаа.

Индексүүд энэ жилийн хамгийн том уналтууд үзүүлж байна.

🚍Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани Хөшөөтийн уурхайд нүүрс угаах үйлдвэр байгуулна.

💰Chase UK банк харилцагчдаа криптовалют худалдан авах боломжгүй болгов.

🙆🏼‍♂️Golomt Capital Championship-TOP-100 оролцогчийн нийт өгөөж 24.25 хувьтай байна.

💹МХБ-ийн 2023.09.26-ны өдрийн арилжааны тойм

ХОРИГ

АНУ-аас Уйгар иргэдийг хүчээр ажиллуулдаг гэх Хятадын 3 компанид импортын хориг тавилаа.

Мягмар гарагт АНУ-аас Уйгур иргэдийн хөдөлмөрийг мөлжилж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр БНХАУ-ын 3 компанид импортын хориг тавьсан байна.

Тодруулбал, Xinjiang Tianmian Foundation Textile Co Ltd, Xinjiang Tianshan Wool Textile Co Ltd, Xinjiang Zhongtai Group Co Ltd  компаниудыг Уйгур иргэдийг хүчээр ажиллуулдаг гэх хар жагсаалтад оруулснаар тус жагсаалтад нийт 27 компани ороод байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын албаны мэдэгдсэнээр үндэстний цөөнх Уйгур иргэдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа асуудал БНХАУ-д үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд тус асуудалтай хамаарал бүхий компаниудаас цаашид бүтээгдэхүүн худалдаж авахгүй гэсэн байна.

2021 онд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба нь БНХАУ-ын засгийн газар Xinjiang-д хөдөлмөрийн лагер байгуулж Уйгур иргэдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа гэсэн шалтгаанаар уг хар жагсаалтыг🕹 гаргаж байсан юм.

Мөн тус асуудлаас шалтгаалан АНУ болон БНХАУ-ын хооронд геополитикийн томоохон хурцадмал асуудал үүсээд байгаа юм.

Chase UK банк харилцагчдаа криптовалют худалдан авах боломжгүй болгов.  

💰JPMorgan банкны Англи дахь салбар болох Chase UK харилцагчдынхаа криптовалют худалдаалах боломжийг хаалаа.

Өчигдөр тус банкнаас 10-р сарын 16-аас эхлэн харилцагчид нь“Дебит карт болон банкны гүйлгээгээр дамжуулан криптовалют худалдаалах боломжгүй болсон” гэж мэдэгджээ.

Glitch Hacking GIF by xponentialdesign

💰Банкнаас тайлбарлаж буйгаар “Бид харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалж тэдний мөнгөн хөрөнгийг аюулгүй байлгахын тулд авсан арга хэмжээ” гэсэн байна.

Их Британийн залилангийн бүртгэлийн Action Fraud агентлагийн тоон мэдээллээр өнгөрсөн онд криптовалюттай холбоотой залилан 40 гаруй хувиар нэмэгдэж 300 сая фунт хүрсэн байна.  

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

 💶САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД

  • Голомт Капитал компани хөрөнгө оруулагчдад

    Уул уурхай

    🏙 Барилга

    Худалдаа

    ✔Хүнсний үйлдвэрлэлийн салбарын Монголын ТОП компаниудын өндөр өгөөж, барьцаа баталгаа бүхий бондуудыг тогтмол санал болгон ажиллаж байна.

💙Тэгвэл энэ удаад харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд тулгуурласан 🕐САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД”-ыг санал болгож эхэллээ.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP

ОНЦЛОХ- WEEK 28🙆🏼‍♂️

“Week 28”-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг 🥇Goldie дахин тэргүүлж эхэлсэн бол оролцогч 🥈Mana болон 🥉Shinee нар хүч түрэн орж ирлээ. Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 🏆24.25 хувьтай байна.

💰“Week 28”-ийн байдлаар TOP-100 оролцогчийн багцын 81.74 хувийг хувьцаа болон ETF эзэлж байгаа бол 15.79 хувь нь 💶бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байна. Оролцогчид ихэвчлэн АНУ, БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулжээ. 

💵TOP-100 оролцогчийн багцыг бүрдлээр нь авч үзвэл 25.56 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 13.0 хувь нь технологи, 11.86 хувь нь харилцаа холбоо, үлдсэн хувь нь үндсэн бараа материал, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулсан байна.  

💸Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцаанд Sundial Inc /NASDAQ:SNDL/, Meta Platforms /NASDAQ: META/, Enphase Energy /NASDAQ: ENPH/, Tesla Inc /NASDAQ: TSLA/ орж байна.

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

АНХААРАЛД⁉

Индексүүд энэ жилийн хамгийн том уналтуудыг үзүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон Холбооны Нөөцийн сангийн ээлжит уулзалтаар бодлого боловсруулагчид энэ жил дахин 🧮хүүгээ өсгөж, ирэх онд хоёрхон удаа хүүгээ бууруулна гэсэн таамаглал дээр үндэслэн Уолл Стрийтийн гол индексүүд унасаар байна.

📢Мөн албаны хүмүүс инфляцийг зорилтот түвшиндээ 2 хувьд хүргэхийн тулд зээлийн хүү удаан хугацаанд өндөр байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Миннеаполис хотын Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Нил Кашкари даваа гарагт дээрх санааг онцолж, АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал боломжийн байгаа тул ХНС инфляцийг 2% хүртэл бууруулахын тулд хүүг цаашид өсгөж, хэсэг хугацаанд өндөр байлгах шаардлагатай гэж үзэж байна.

ЗАХ ЗЭЭЛИЙН УНАЛТ

S&P500 болон Nasdaq индексүүд хэрэглэгчийн итгэл, байрны борлуулалт буурсантай холбоотойгоор уналаа.

⭕АНУ-ын хэрэглэгчийн итгэл 9 сард 103 буюу өмнөх сарын 108.7-оос бууралттай гарсан. Түүнчлэн ирэх 12 сарын инфляцын хүлээлт 5.7%-д хэвээр байна.

АНУ-д орон сууцны борлуулалт 8.7%-иар буурч 675 мянгад хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамаглал болох 700 мянгаас бага үзүүлэлт болоод байна.

⭕АНУ-ын голлох индексүүд 1.5%-ийн уналаа. Тухайлбал, 4274-т арилжаалагдаж буй SP500 индекс 9 сард уналттай хаагдах хүлээлттэй байна.

S&P 500, Nasdaq Composite болон Dow Jones Industrial Average индексүүд 4 өдөр дараалж унав. 

💹 ШИНЭ МЭДЭЭ

Mongolia Energy Corporation компани Хөшөөтийн уурхайд нүүрс угаах үйлдвэр байгуулна.

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани Ховд аймгийн Хөшөөт уурхайн талбайд нүүрс угаах үйлдвэр байгуулахаар төлөвлөснөө мэдэгдлээ.

Жилд 5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахад 150 сая орчим юань зарцуулна гэж тооцоолжээ.

Одоогийн нүүрс угаах үйлдвэр нь жилд 2 сая тонныг боловсруулах хүчин чадалтай бөгөөд шинэ үйлдвэр байгуулснаар экспортод гаргах түүхий коксжих нүүрсний чанарыг сайжруулж, тээврийн зардал буурах юм байна.

Тус үйлдвэрийн урьдчилсан загварын тендерийг энэ онд зарлахаар төлөвлөсөн байна.  

 

МХБ-ийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн арилжаа

2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 377,067,599 төгрөгийн үнийн дүн бүхий 528,330 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Гутал ХК (GTL +15.00%)

  • Хөх ган ХК (HGN +14.99%)

  • Гермес центр ХК (HRM +8.85%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Өндөрхаан ХК (ONH -15.00%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -10.45%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID -5.42%)

✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,187 ширхэг нэгж эрх 25,843,201 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 732 ширхэг бонд  73,172,840 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,384,000 юань буюу 7,757,496,320 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 307,500 ам.доллар буюу 1,064,445,075 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 9,298,025,035 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.15% хувиар буурч, 34,815.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,037,518,737,047 төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!