- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🪙КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2024 ОНЫ ЭЦЭСТ 💵5 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ.
🪙КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2024 ОНЫ ЭЦЭСТ 💵5 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ.
🔴БИД🔴 ХБҮЦ - 📊Хүү-18% | ⏲️Хүү төлөлт- Улирал тутам | 💵Хүүгийн татвар-5% | 🤗Нэгжийн үнэ - 100,000 төгрөг

“БИД” ХБҮЦ-НЫ ЗАХИАЛГА ДҮҮРСЭН ҮЕД ШУУД ХААГДАХ ТУЛ ХАРИЛЦАГЧ ТА УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГАА АМЖИЖ ӨГӨӨРЭЙ
Голомт Капитал ҮЦК нь БИД ББСБ ХХК-ийн эрсдэл болон татвар багатай, өндөр өгөөж бүхий “БИД” ХБҮЦ-ны урьдчилсан захиалгыг авч байна.
“БИД” ХБҮЦ-ны татан төвлөрүүлэх нийт дүн 15 тэрбум төгрөг бөгөөд энэ нь БИД ББСБ ХХК-ийн цэвэр зээлийн багцын ердөө 22.3%, өөрийн хөрөнгийн 38%-тай тэнцэхүйц дүн юм.
📢“БИД” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа даваа гарагт эхлэнэ.

Голомт Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ МҮОНТВ-ийн “Цагийн Хүрд” мэдээллийн хөтөлбөрт зочноор оролцож, хөрөнгө оруулагчид яагаад “БИД” ХБҮЦ-ыг сонгож буй шалтгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Голомт Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ
Үнэт цаас гаргагч “БИД ББСБ” ХХК нь 18 салбар, 100 гаруй ажилтантайгаар 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй туршлагатай ууган банк бус санхүүгийн байгууллагуудын нэг юм.
Компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 21.7 хувь хувь байгаа нь салбарын дундаж үзүүлэлтээс 6 хувиар өндөр үзүүлэлт бөгөөд компани хөрөнгийг үр ашигтай, оновчтой удирдах замаар ашигт ажиллагааг нэмэгдүүлж буйг илэрхийлж байна.

БИД ББСБ ХХК-ийн цэвэр ашиг сүүлийн 3 жилийн хугацаанд тогтвортойгоор буюу жилд дунджаар 21.5 хувиар өсөж 2023 оны эцэст 8.4 тэрбумтөгрөгт хүрээд байна.
“БИД” ХБҮЦ СОНГОХ ШАЛТГААН- САЛБАРААС ӨНДӨР ӨСӨЛТ

МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР |
“БИД” ХБҮЦ-ЗАХИАЛАХ ЗААВАР
![]() | ![]() |


Крипто зах зээлийн үнэлгээ 2024 оны эцэст 5 их наяд ам.долларт хүрнэ.
Ripple блокчейн стартап компанийн Гүйцэтгэх захирал Брэд Гарлингхаус 2024 онд криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 5 их наяд ам.долларт хүрнэ хэмээн үзэж байна.

Ripple блокчейн стартап компанийн Гүйцэтгэх захирал Брэд Гарлингхаус
Мөн тэрээр крипто зах зээлийн үнэлгээ энэ оны эцэст хоёр дахин өснө гэсэн хүлээлттэй байна. Шалтгаан нь:
АНУ-ын анхны биткойны ETF гарсан
Энэ сарын 21-нд болох биткойны олборлолтын хурд хоёр дахин буурах зэрэг макро хүчин зүйлс нөлөөлнө гэж үзэж байна.
Мөн Брэд Гарлингхаус болон салбарын шинжээчид удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль криптовалютын зах зээлийн хууль эрх зүйн зохицуулалтад эерэг өөрчлөлтийг авчирна үзэж байна.
📌НЭМЖ ТОДРУУЛЬЯ
🪙Шалтгаан-1: АНУ-ын анхны биткойны ETF гарсан
Үнэт цаас, биржийн хорооноос АНУ-ын анхны спот биткойны ETF-ийг өнгөрсөн 11 сарын 10-нд баталсан. Иннгэснээр АНУ-ын хөрөнгийн биржүүдэд нээлттэй арилжигдаж, институциональ болон бие даасан хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах бололцоотой болсон юм.

🪙Шалтгаан-2 Биткойны олборлолтын хурд хоёр дахин буурна
Дөрвөн жилд 1 удаа тохиодог биткойн олборлолтын хурдын бууралт 4 сарын 21-нд тохиож байна. Үүнээс болж дахин шинээр үүсэх биткойны тоо багасах тул ханш нь өсдөг зүй тогтол сүүлийн гурван удаад ажиглагдсан.

🪙Биткойн-Одоо
Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 2.6 их наяд ам.доллартой тэнцэж байна.
Биткойны ханш сүүлийн 12 сард 140 гаруй хувиар өссөн ба 3 сарын 13-нд 73,000 ам.доллароос давж дээд түвшнийг тогтоосон юм.

Нийт крипто зах зээлийн 49 орчим хувийг биткойн дангаар эзэлдэг бөгөөд 4 сарын 1-ний байдлаар зах зээлийн үнэлгээ нь 1.3 их наяд ам.доллар болжээ.


Жое Байден: Инфляц өндөр гарсан тул бодлогын хүүг бууруулахыг хойшлуулж магадгүй.
АНУ-ын инфляцын түвшин 3 сард 3.5% гарсан нь өнгөрсөн сараас 0.3%, шинжээчдийн хүлээлтээс 0.1%-иар дээгүүр байгаа юм.
🔵Ерөнхийлөгчийн таамаг зөрөв
Үүнтэй холбогдуулан өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден мэдэгдэл хийхдээ “Инфляц өндөр гарсан нь бодлогын хүүг бууруулах шийдвэрийг хойшлуулж магадгүй” гэлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден
Өнгөрсөн сар тэрбээр “ХНС хүүг бууруулна, энэ нь 11 сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд эдийн засгаа идэвхжүүлэх, инфляцыг бууруулах арга хэмжээнд үр дүн авчирна” гэсэн таамгийг дэвшүүлж байсан билээ.
🔵Тэгвэл банкнуудын таамаглал

Barclays банк 2024 онд ХНС ганц удаа л хүүгээ бууруулна хэмээн өмнөх төсөөллөө өөрчилжээ.
Тус банкны зүгээс АНУ-ын бодлогын хүүг 2024 оны эцэс гэхэд 5.00-5.25%-д, 2025 оны эцэст 4.00%-4.25%-д хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК НЬ АНУ-ЫН ВАШИНГТОН ДС, ЧИКАГО ХОТОД СУУГАА МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ
Голомт Капитал ҮЦК ХХК нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулан Монгол Улсын хөрөнгийн зах зээл болон онцлох үйл явдлын талаар мэдээлэл өгөх зорилготой уулзалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл
Монголын арилжааны банкнууд, хувьцаат компаниудын үнэлгээ
Дотоодын бондын зах зээл
Төрийн өмчит компанийн хувьчлал ба ногдол ашиг тараалт
Бусад мэдээлэл
Дотоодын арилжааны банкинд данс нээлгэхэд шаардагддаг бичиг баримт бүрдүүлэлт болон эрх зүйн зохицуулалт
Дотоодын үнэт цаасны данс нээлгэхэд шаардагддаг бичиг баримт бүрдүүлэлт болон эрх зүйн зохицуулалт

📌Вашингтон ДС Хэзээ: 2024.04.18 Хаана: Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны байр Хэдэн цаг: 18:30 цагт | 📌Чикаго Хэзээ: 2024.04.20 Хаана: Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод Суугаа Консулын газрын байр Хэдэн цаг: 11:00 цагт |


Chevron компани Мьянмар дахь байгалийн хийн төслөөс гарлаа
Мьянмарт 2021 онд болсон цэргийн эргэлтийн дараах улс төрийн үймээн самууны улмаас АНУ-ын эрчим хүчний Chevron компани “Yadana” байгалийн хийн төслийн өөрийн эзэмшлээс татгалзаж, Мьянмараас гарах эцсийн шийдвэрээ гаргав.

🔵Хэн төслийг авав?
Тус компани өөрийн эзэмшлийн 41%-ийг PTT Exploration & Production болон Myanma Oil and Gas Enterprise-д дахин хуваарилснаар олон жил үйл ажиллагаа явуулсан Мьянмарын эрчим хүчний салбараас гарч байна.
Ингэснээр Тайландын эрчим хүчний PTT Exploration & Production компани Yadana төслийн 63 орчим хувийг эзэмшилдээ авч гол оператор болжээ.

Chevron компанийн шийдвэр нь олон улсын компаниуд Мьянмарын улс төрийн тогтворгүй байдал, хориг арга хэмжээний улмаас тус улсыг орхих хандлагатай байгааг харуулж байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД
Голомт Капитал ҮЦК нь Монголын ТОП компаниудын болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.
Ингэхдээ хөрөнгө оруулагчдад:
Өсөлттэй салбар
Хүүгийн харьцуулалт
Хүү төлөх давтамж, хугацаа
Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтаа хийх боломжийг олгож байна.
Та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн бондын хөрөнгө оруулалтаа хийнэ үү.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 орчим хувийг дангаар гүйцэтгэсэн бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
БОНД ЗАХИАЛАХ: 8688-9922


“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.
Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

МЕНТОР: Н.ДАНЗАНДАГВА /Арилжааны газрын захирал/
БНХАУ-ын төв Хятадын Их Сургуульд Эдийн засгийн ухааны магистр
Банк Санхүүгийн салбарт санхүү удирдлага, стратеги төлөвлөлт, гадаад харилцаа, зах зээлийн эрсдэлийн чиглэлээр 14 жил ажилласан туршлагатай.
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн дэргэдэх “Golomt Capital Coach” академийн багш
Одоо Голомт Капитал ҮЦК-ийн Арилжааны газрын захирлаар ажиллаж байна.

“GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20



АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР…
Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.
Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.
БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/
2 САР -13%
3 САР -14%
4 САР -15%
5 САР -16%
6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.
Харин компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.
Мөн Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.
![]() | ![]() |
📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

МХБ-ийн 2024.04.10-ны өдрийн арилжаа
2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 688,328,480 төгрөгийн үнийн дүн бүхий 1,406,296 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,909 ширхэг нэгж эрх 7,479,488 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 58,723 ширхэг үнэт цаас 3,911,081,350 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 21,504,000 юань буюу 10,035,486,720 төгрөгөөр
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 216,150 ам.доллар буюу 729,692,139 төгрөгөөр
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,137,213,440 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 20,509,281,617 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.75% хувиар буурч, 42,648.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,027,669,818,105 төгрөг боллоо.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
