БНХАУ 2024 ОНЫ 📊 ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭ ЗАРЛАЛАА.

АНУ- Инфляц | Банк - Компаниудын зэрэглэл | Бондын захиалга тогтмол авч байна

💠БНХАУ 2024 оны эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ зарлалаа.  

💠АНУ-ын 11 сарын инфляцын мэдээ шинжээчдийг гонсойлгосонгүй.

💠Зарим компаниудын зэрэглэлийг буурууллаа.

💠Төв Азийн Зам 3 тэрбум төгрөгийн бондын төлөлт амжилттай хийгдлээ.

💠Монголын анхны "А" зэрэглэлтэй “Инвескор бонд”-ын 36.3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

💠Барилга, худалдаа, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгыг тогтмол авч байна.

🏆 LEMON PRESS AWARDS

Голомт Капитал ҮЦК-ийг "Lemon Press Awards"-аас "Онцлох үнэт цаасны компани"-д нэр дэвшүүлжээ.

Тухайн жилийн бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг "Lemon Press Awards"-аас 3 дахь жилдээ шалгаруулах гэж байна.

"Lemon Press”-ийн зүгээс тодорхой шаардлага тавин 5 төрөлд 4, 4 нэр дэвшигчдийг тодруулж, шилдгүүдийг шалгаруулах эрхийг уншигчдадаа үлдээжээ.

Тус санал асуулгыг 2023.12.15 буюу баасан гарагийн 18:00 цаг хүртэл авах юм байна.

ТА Ч БАС САНАЛАА ӨГӨӨРЭЙ🤗

📌 ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

БНХАУ 2024 оны эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ зарлалаа.  

 

Мягмар гарагт БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн бодлогыг Эдийн засгийн ажлын хорооны бага хурал өндөрлөв. Чуулганаар БНХАУ-ын эдийн засгийн онцлох тэргүүлэх чиглэлд дараах бодлогыг баримтлахаар тусгажээ.

Үүнд:

  • Технологийн шинэчлэлээр шинэ үйлдвэрлэл, бизнесийн загварыг хөгжүүлэх

  • Дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг тэлэх

  • Шинэчлэлийг гүнзгийрүүлэх

  • Эдийн засгийг нээлттэй болгох

  • Өмчийн салбар, жижиг дунд бизнес, орон нутгийн засаг захиргааны нэгжийг өрийн хямралд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх

  • Хөдөөгийн хөгжлийг дэмжих

  • Хот, хөдөөгийн интеграцчлал хийх

  • Ногоон буюу нүүрстөрөгчийн ялгарал багатай эдийн засгийг хөгжүүлэхээр тусгасан байна.

Flowing China GIF

📊 ИНФЛЯЦ

АНУ-ын 11 сарын инфляцын мэдээ шинжээчдийг гонсойлгосонгүй.

Өчигдөр Монголын цагаар 21 цаг 30 минутад АНУ-ын хөдөлмөрийн яамнаас 11 сарын инфляцын тоон мэдээллийг танилцууллаа.

Тус улсын инфляц 3.1 хувь буюу 10 сарын түвшнээс 0.1 хувиар бага буюу шинжээчдийн таамаглалын дагуу гарчээ.

Инфляцын түвшинг задалж үзвэл 11-р сард хэрэглээний сагсны хүнсний төрлийн бүтээгдэхүүний үнэ 2.9 хувиар өссөн бол эрчим хүчний төрлийн бүтээгдэхүүний үнэ 5.4 хувиар буурчээ.

Харин бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 4 хувиар өсжээ.

Үр дүнд нь...

Инфляцын тоон мэдээлэл шинжээчдийн хүлээлтийн дагуу гарсан учраас хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлттэй хаагдлаа.

Тодруулбал, Dow Jones индекс 0.48 хувиар, S&P 500 индекс 0.46 хувиар, Nasdaq индекс 0.7 хувиар тус тус өсжээ.

Тэгвэл...

Өнөөдөр шөнө Монголын цагаар шөнийн 03:00 цагт АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн шийдвэр гарахаар хүлээгдэж байна.

Инфляцын түвшин төв банкны зорилтот түвшин болох 2 хувьтай ойролцоо байгаа учраас дийлэнх шинжээчид бодлогын хүүг дахиж өсгөхгүй гэсэн хүлээлттэй байна.

📊 ЗЭРЭГЛЭЛ

Зарим компанийн зэрэглэлийг буурууллаа.

Зарим томоохон банк сангуудын зүгээс хэд хэдэн компанийн зэрэглэлийг бууруулснаар хувьцааны ханшид нь нөлөөлж байна.

Тухайлбал:

  • Barclays банкнаас Airbnb (NASDAQ:ABNB)-ийн зэрэглэлийг бууруулж ханшийн хүлээлтээ 135.00 ам.доллараас 100.00 ам.доллар болгон бууруулснаар хувьцааны ханш нь бараг 2%-иар буурлаа.

  • DZ банкнаас Shopify (NYSE:SHOP)-ийн зэрэглэлийг бууруулж, ханшийн хүлээлтээ 65.00 ам.доллароос 62.00 ам.доллар болгожээ.

  • Morgan Stanley-ийн хувьд GoPro (NASDAQ:GPRO)-ийн зэрэглэлийг хэвийнээс муу болгон бууруулж, зорилтот үнээ 4.00 ам.доллараас 3.00 ам.доллар болгон бууруулснаар өнөөдөр хувьцааны үнэ 5%-иар унажээ.

Morgan Stanley тайлбартаа зээлжих зэрэглэлийг бууруулахад хэд хэдэн асуудал нөлөөлснийг онцолсон байна.

Шинжээчид GoPro нь 2024 онд бизнесийн загварын шилжилт, тогтвортой бус гүйцэтгэл, захиалагчдын өсөлтийн удаашрал, EV/EBITDA үнэлгээ нь урт хугацааны дунджаас хазайсан зэрэг томоохон сорилтуудтай тулгарч байна гэж үзжээ.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

"Төв Азийн Зам" 3 тэрбум төгрөгийн бондын төлөлт амжилттай хийгдлээ.

Бондын зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал компани нь 2023 онд ОТС /Биржийн бус зах зээл/-д санал болгож буй нийт бондын 60 орчим хувийн борлуулалтыг дангаар гүйцэтгэсэн амжилтаар салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.

Монголын анхны "А" зэрэглэлтэй “Инвескор бонд”-ын 36.3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ХАРИЛЦАГЧДАДАА БАЯРЛАЛАА.🤗

🚩Голомт Капитал ҮЦК барилга, худалдаа, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгыг тогтмол авч байна.

Та ч бас амжилттай хөрөнгө оруулалт хийгээрэй.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрөгч 2 жилд нийт 1 их наяд гаруй төгрөгийн дотоод арилжаа, 2 тэрбум ам.долларын гадаад арилжаа хийсэн төдийгүй, 40 гаруй үнэт цаас гаргагчийн 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.

 

МХБ-ийн 2023.12.12-ны өдрийн арилжаа

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 231,028,315 төгрөгийн үнийн дүн бүхий 759,238 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Тээвэр дархан ХК (TEE +14.95%)

  • Ар баянхангай ХК (ABH +14.90%)

  • Би ди сек ХК (BDS +14.29%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Хасу-Мандал ХК (HSR -14.87%)

  • Гермес центр ХК (HRM -3.57%)

  • Мандал Даатгал ХК (MNDL -2.79%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 62,242 ширхэг нэгж эрх 44,495,249 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 16,280 ширхэг үнэт цаас 1,221,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,528 ширхэг бонд 152,540,240 төгрөгөөр

  • Багцын арилжаанд 2,968,147 ширхэг үнэт цаас 1,393,725,695 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,048,000 юань буюу 8,606,910,720 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 288,750 ам.доллар буюу 989,107,350 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 12,638,807,569 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.18 нэгжээр буурч, 37,937.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,222,576,781,962 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

0