“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СЭТГЭЛ ЗҮЙ” сургалт 2023.05.06-нд болно.

"ШУНХЛАЙ" бондын 30 тэрбум, “МИНЖ ПРОПЕРТИ” бондын 2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэв. | Christmas Tree Shops дампуурлаа зарлалаа | Европын Төв банк бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж, 3.25 хувьд хүргэв

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Европын Төв банк бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж, 3.25 хувьд хүргэв. | Бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөсөн нь дийлэнх эдийн засагчид, шинжээчдийн таамагтай нийцэж байна. 

  • “Хөрөнгө оруулалтын сэтгэл зүй” сургалт маргааш буюу 2023.05.06-ны 13:00 цагт болно. | Хөрөнгө оруулалтад нөлөөлөх нэг чухал зүйл нь СЭТГЭЛ ЗҮЙ юм. Энэхүү сэдвээр ментор Б.Хулан CFA сургалт орно.

  • Christmas Tree Shops дампуурлаа зарлалаа. | Дампуурлаа зарлаад удаагүй Bed Bath and Beyond өөрийн охин компани болох Christmas Tree Shops дэлгүүрүүдийг Handil Holding, LLC-д зарахаа мэдэгджээ.

  • "ШУНХЛАЙ" бондын 6-р транчийн 30 тэрбум, “МИНЖ ПРОПЕРТИ” бондын 2-р транчийн 2 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. | Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

  • МХБ-ийн цахим арилжаагаар арилжигдсан нүүрсийг Гашуунсухайт боомт дахь тусгай гарцаар нэвтрүүлнэ | Дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар экспортод гаргах нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.

  • Maersk тээвэр зуучлалын компанийн орлого буурлаа | Maersk компанийн эхний улирлын орлого нь 14.2 тэрбум ам.доллароор буурч, үйл ажиллагааны ашиг нь 2.3 тэрбум ам.доллар болжээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -0.77% хувиар буурч, 38021.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,074,206,205,808 төгрөг боллоо.

 

ОНЦЛОХ

Европын Төв банк бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж, 3.25 хувьд хүргэв

Европын Төв банк инфляцын эсрэг арга хэмжээгээ эхлүүлснээс хойш хамгийн бага нэгж хувиар буюу 0.25 нэгж хувиар өсгөж, 3.25 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Энэ шийдвэр дийлэнх эдийн засагчид, шинжээчдийн таамагтай нийцэж байна.

Европын Төв банкны Удирдах зөвлөл инфляцыг зорилтот түвшин болох хоёр хувьд хүргэхийн тулд мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа дата мэдээлэлд тулгуурлахаа мэдэгдэж байна.

Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард хэлэхдээ “Цаашид үнийн өсөлт эрчимжих эрсдэл өндөр байна. Учир нь ОХУ, Украины хооронд үүссэн дайны улмаас эрчим хүч, хүнсний үнэ дахин өсөх магадлалтай байна. Мөн цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэрүүд нь инфляцийг эрчимжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.” гэлээ.

Мөн тэрээр “Үнийн өсөлт саарахад банкнууд зээл олголтоо удаашруулах эсвэл мөнгөний бодлого зах зээлд хүчтэй нөлөөлбөл эрэлт саарч, үнийн дарамт дунд хугацаанд одоогийн тооцоолж байгаагаас хурдацтай буурна” гэж мэдэгдсэн байна.

GCC

“Хөрөнгө оруулалтын сэтгэл зүй” сургалт маргааш буюу 2023.05.06-ны 13:00 цагт болно. 

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байгаа билээ.

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслаж байна.

Тэгвэл уралдаанд оролцогчдод хамгийн чухал мэдээлэл болох "Хөрөнгө оруулалт, арилжааны сэтгэл зүй" сэдвээр ментор Б.Хулан маргааш буюу бямба гарагийн 13:00 цагаас ээлжит сургалтыг орох гэж байна.

Суудлын тоо хязгаартай тул (100 хүн) та 7012-1530 дугаарын утсаар бүртгэлээ баталгаажуулна уу.

Мэдээлэл авах: http://gcc-academy.mn/ | 7012-1530

УНАЛТ

Christmas Tree Shops дампуурлаа зарлалаа

Дампуурлаа зарлаад удаагүй Bed Bath and Beyond өөрийн охин компани болох Christmas Tree Shops дэлгүүрүүдийг Handil Holding, LLC-д зарахаа мэдэгджээ.

Тус компанийн анхны дэлгүүр нь 1970 онд АНУ-ын Массачусетс мужид нээгдэж байсан бөгөөд 2003 онд Bed Bath and Beyond зарагдсанаас хойш 80 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Түүнчлэн Bed Bath and Beyond өөрийн Linen Holdings компанийг зарсан байна. Ингэснээр тус компани 250 сая ам. доллар босгож байгаа бөгөөд компанийг дампуурлаас аврахын тулд одоогоор 63 дэлгүүрээ хаагаад байна.

БОЛОМЖ

"ШУНХЛАЙ" бондын 6-р транчийн 30 тэрбум, “МИНЖ ПРОПЕРТИ” бондын 2-р транчийн 2 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

ТА ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭЭРЭЙ

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ

  • Хугацаа: 1 жил

  • Хүү: 18-20.5%

  • Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд

  • Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:

  • 86889922

  • 8083-6622

  • 8610-5050

  • 8888-0272

  • 8003-7272

Эрхэм та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

ШИНЭ МЭДЭЭ

МХБ-ийн цахим арилжаагаар арилжигдсан нүүрсийг Гашуунсухайт боомт дахь тусгай гарцаар нэвтрүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2022.12.14-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК (МХБ) нь 2022.02 сараас экспортод гаргах нүүрсний цахим арилжааг зохион байгуулж, өнөөдрийг хүртэл нийт 29 удаагийн арилжаагаар 1,2 сая тонн нүүрсийг амжилттай арилжаалаад байна.

Тэгвэл дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар экспортод гаргах нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

УНАЛТ

Maersk тээвэр зуучлалын компанийн орлого буурлаа

Maersk компанийн эхний улирлын орлого 14.2 тэрбум ам.доллараар буурч, үйл ажиллагааны ашиг нь 2.3 тэрбум ам.доллар болжээ. Уг нь ачаа тээвэрлэлтийн салбар Covid-19 тахлын дэгдэлтийн үеэр эрэлт ихтэй байснаар салбарын орлого сүүлийн 3 жилд томоохон өсөлтийг үзүүлээд байсан юм.

Хэдийгээр контейнер тээвэрлэлтийн эрэлт саармагжиж эхэлсэн ч тээвэр зуучлагчидтай өмнө нь байгуулсан урт хугацааны нийлүүлэлтийн гэрээний хүрээнд 2024 он хүртэл нэмэгдсээр байх төлөвтэй байна.

Тус компани болон салбарын тэргүүлэгч Mediterranean Shipping Company-ийн удирдлагууд энэ жил тээвэр зуучлалын салбарын хувьд хүндрэлтэй байх болно хэмээн тэмдэглэжээ.

Тиймээс тус компанийн Гүйцэтгэх захирал Винсент Клерк 2023 оны орлогоо харьцангуй даруугаар төсөөлж байна.

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 4-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 2,465,388,125 төгрөгийн үнийн дүн бүхий 2,896,722 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Өндөрхаан ХК (ONH +14.96%)

  • Монголын цахилгаан холбоо ХК (MCH +7.59%)

  • Монгол савхи ХК (UYN+4.38%)

Хамгийн их бууралттай:

  • Адуун чулуун ХК (ADL -14.54%)

  • Мон Наб ХК (MNB -14.29%)

  • Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -11.18%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,174 ширхэг нэгж эрх 5,776,747 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 6995 ширхэг үнэт цаас 698,105,160 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бонд 3,000,000 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг 10,880,000 юань буюу 5,464,371,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК" ХХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 4,489,600 доллар буюу 15,585,781,088 төгрөгөөр тус тус арилжааллаа.

  • Энэ өдөр нийт 24,222,422,320 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

  • ТOP-20 индекс -0.77% хувиар буурч, 38021.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,074,206,205,808 төгрөг боллоо.  

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!