- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт шинжлэх сонсгол 2023.01.16-20-ны хооронд болно
Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт шинжлэх сонсгол 2023.01.16-20-ны хооронд болно
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Чиний амьдралд төгсгөл ирнэ гэдгээс бүү ай. Харин амьдралаа эхлүүлээгүй байхаас л ай.
Жон Генри Кардинал
Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
БНХАУ-д сар гаруйн хугацаанд 60,000 хүн ковидын улмаас нас баржээ| Гэвч энэ нь багасгасан тоон мэдээлэл гэж шинжээчид шүүмжилж байна.
2022 онд RollsRoyce-ийн борлуулалт шинэ дээд амжилт тогтоожээ|Rolls Royce компани 6021 автомашин борлуулсан нь 2021 оныхоос 8 хувиар өссөн үзүүлэлт юм.
АНУ-Хятадын хооронд өрнөж буй чип үйлдвэрлэлийн дайнд АНУ ялж байна
Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт шинжлэх сонсгол 2023.01.16-20-ны хооронд болно | Эхний өдөр буюу өнөөдөр 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ
Монголын Хөрөнгийн Бирж-Өнгөрсөн 7 | Монголын Хөрөнгийн Биржийн хувьцаа дөрөв хоног дараалан өслөөа

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ
Хятадад сар гаруйн хугацаанд 60,000 орчим хүн ковидын улмаас нас баржээ


БНХАУ нь ковидыг тэглэх бодлогоо зогсоосноос хойш сар гаруйн хугацаанд 60,000 орчим хүн нас барсан гэж мэдээллээ. Тодруулбал, албаны хүмүүсийн мэдээлснээр, Хятад улс нь 12 сарын 8-наас 1 сарын 12-ны хооронд ковидын улмаас нас барсан хүний тоо 59,938 байна.
Одоогоор тус улсын эмнэлгүүд болон чандарлах газрууд нь ачааллаа дийлэхээ больсон тул нас барагсдын талаарх мэдээллийг дутуу өгч байна гэсэн шүүмжлэл ч байгаа юм.
Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь 80-аас дээш насныхан байсан бөгөөд ихэнх нь суурь өвчтэй байжээ.
Уг тоо баримтад вирусын улмаас амьсгалын дутагдлын улмаас нас барсан 5,503 хүн, 54,435 хүн вирустэй хавсарсан суурь өвчний улмаас нас барсан байна.
Өнгөрсөн сард Бээжин ковидын нас баралтын бүртгэлээ өөрчилж зөвхөн вирусын улмаас амьсгалын замын дутагдалд орж нас барсан хүмүүсийг тооцох болсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас шүүмжилж байгаа юм. Харин Бээжингийн зүгээс өөрсдийн өгч буй тоо баримтыг үнэн зөв тул ДЭМБ-ыг "шинжлэх ухаанч, бодитой, шударга байр суурийг баримтлахыг" уриалж байна.
Албаны хүмүүсийн хэлснээр, хүнд хэлбэрийн ковидоор эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн оргил үе нь нэгдүгээр сарын эхээр тохиосон ч цаашид үргэлжлэх магадлалтай байна хэмээсэн байна. Тэд цаашид эмзэг бүлгийн хүмүүсийг эрт илрүүлж, эмчлэгээнд нь анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
2022 онд RollsRoyce-ийн борлуулалт шинэ дээд амжилт тогтоожээ


2022 онд инфляцын өсөлт, эдийн засгийн удаашрал зэрэг шалтгаан нь тансаг зэрэглэлийн автомашины зах зээлийг сөхрүүлнэ гэсэн хүлээлт байсан ч Rolls Royce компанийн хувьд өмнөх жилүүдээс өндөр ашигтай ажилласан нь олны анхаарлыг татаж байна
Тодруулбал, Rolls Royce компани өнгөрсөн онд 6021 автомашин борлуулсан нь 2021 оныхоос 8 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн Rolls Royce-ийн дундаж үнэ "Bespoke" хэмээх автомашины тоноглолынхоо ачаар 534,000 долларт хүрсэн байна.
Rolls Royce нь Ойрхи дорнод дахь VIP үйлчлүүлэгчдэдээ ойртох зорилгоор Дубайд салбараа нээсэн бөгөөд ирэх саруудад дэлхийн хэмжээнд илүү олон салбараа нээнэ гэж мэдэгдээд байгаа юм.
Гэхдээ 2022 онд Rolls Royce-ийн хувьд АНУ нь хамгийн том зах зээл хэвээр байсан бөгөөд нийт борлуулалтын бараг 35 хувийг дангаар эзэлж байна гэж компанийн зүгээс мэдэгджээ.
Тэгвэл хоёр дахь том зах зээл болох Хятад улсын хувьд борлуулалт бага зэрэг буурсан ч нийт борлуулалтын 25 хувийг эзэлсэн байна. Компанийн зүгээс Хятадын эдийн засаг сэргэх хүлээлттэй байгаа нь ирээдүйд тус компанийн хамгийн том зах зээл байх болно гэж үзэж байна.
Өнгөрсөн онд Rolls Royce-ийн анхны цахилгаан машин болох Spectre-г танилцуулсан бөгөөд 2030 он гэхэд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болох юм.
Rolls Royce Motor Cars-ын гүйцэтгэх захирал Torsten Muller Otvos-ийн мэдэгдсэнээр тус компанийн үйл ажиллагаанд эдийн засгийн удаашрал нөлөөлөхгүй байгаа бөгөөд 2023 онд дахин хүчирхэг тайланг хөрөнгө оруулагчдадаа танилцуулах болно гэсэн байна.

АНУ-Хятадын хооронд өрнөж буй чип үйлдвэрлэлийн дайнд АНУ ялж байна
Зуу гаруй жилийн турш газрын тосны төлөөх тэмцэл дайныг өдөөж ирсэн. Тэгвэл эдүгээ дэлхийн хоёр том эдийн засагтай гүрэн хагас дамжуулагч буюу бидний өдөр тутмын амьдралыг шууд утгаараа эрчим хүчээр хангадаг чипний үргэлжилж байгаа бөгөөд чип үйлдвэрлэдэг компани, нийлүүлэлтийн сүлжээг хэн удирдаж байгаа нь ялах нь тодорхой юм.

Чипийн дайн номын зохиолч Тафтсын их сургуулийн дэд профессор Крис Миллер “Хоёр улс Ази Номхон далайн бүс нутагт зэвсэг үйлдвэрлэх чипийн уралдаанд оролцож байгаа нь тодорхой” гэж тэмдэглэсэн байна.
Мөн тэрээр "Хэдийгээр дайн нь хөлөг онгоцны тоо, үйлдвэрлэсэн пуужин гэх мэт уламжлалт хүрээнд явагддаг бол чипний дайн нь хиймэл оюун ухаанд суурилан улам бүр хөгжиж байна. Одоогоор тус тулаанд АНУ ялж байна. АНУ-ын Хятадад зарласан чипний дайн дэлхийн эдийн засгийг шинэчилж байна” гэжээ.
Хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь маш нарийн мэргэжлийн хүрээнд явагддаг. Хэдийгээр хагас дамжуулагчийг АНУ-д зохион бүтээсэн ч Зүүн Өмнөд Азид татварын хөнгөлөлтийн ачаар үйлдвэрлэлийн төв болтлоо хөгжсөн юм.Тиймээс iPhone-ийг АНУ-д бүтээсэн ч Хятадад чипийг нь угсарч Тайвань, Япон эсвэл Өмнөд Солонгост үйлдвэрлэдэг.
Чипний дайн нь хүн төрөлхтөнд гар утасны шинэчлэл, дижитал зургийн архив томрох, ухаалаг гэрийн төхөөрөмж үйлдвэрлэх, сошиал медиа контент улам баяжих боломжийг олгож байна.
ДОТООД АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Бирж-Өнгөрсөн 7 хоногт
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2023 оны 1 дүгээр сарын 9-нөөс 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 17,470,895,437 төгрөгийн арилжаа хийсэн байна.
Нийт 76 компанийн 133,719,147 ширхэг хувьцааг 15,077,522,615 төгрөгөөр арилжааллаа.
2023 оны 1 дүгээр сарын 9-нөөс 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 441 ширхэг үнэт цаасыг 43,635,830 төгрөгөөр арилжаалсан байна.
2023 оны 1 дүгээр сарын 9-нөөс 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,362,202 ширхэг нэгж эрхийг 1,261,740,362 төгрөгөөр арилжаалав.
2023 оны 1 дүгээр сарын 9-нөөс 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрүүдэд багцын арилжаагаар 1,620,605 ширхэг үнэт цаасыг 1,588,544,500 төгрөгөөр арилжаалав.
2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 6,863,215,194,355 төгрөг болсон бол ТОП-20 индекс 37,060.63 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.12 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт шинжлэх сонсгол 2023.01 сарын 16-20-ны хооронд болно
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэлсэн бөгөөд 2023.01.20 хүртэл үргэлжилнэ.

Тус сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн "шууд зээл"-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсож нээлттэй хэлэлцэж, үнэлэлт дүгнэлтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн нийт 3.5 их наяд төгрөгийн 77 зээлдэгч, хуулийн этгээдийн төсөлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална. Дээрх шууд санхүүжүүлсэн зээлийн багцаас 22 зээлдэгчийн зээлийн зарцуулалт хэвийн байгаа бол үлдсэн 55 зээлдэгчийн зээлийн зарцуулалтын талаар хэлэлцэх юм байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өнөөдөр компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ.
Үүнд:
Бэрэн групп ХХК /арматур, барилга/
Зэст өндөр ХХК
Монгол мах экспо ХХК
Монгол эм импекс концерн ХХК
Монгол драй милк ХХК
Газ импорт ХХК
Мон лаа ХХК
Вертекс майнинг партнер ХХК
Эйч энд эйч ремикон ХХК
Энсада-Истерн ХХК
Империал гоулд майнинг ХХК


Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй бондын захиалга авч байна

Голомт Капитал нь Биржийн бус зах зээлд (OTC) өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнүүдээ тогтмол санал болгосоор байна.
Эдийн засгийн өсөлт удааширч, инфляц өсөж, хадгаламжийн хүү буурч, ам.доллар төгрөгийн эсрэг чангарч байгаа энэ үед хамгийн эрсдэл багатай, найдвартай хөрөнгө оруулалт бол "БОНД" юм.
БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫН ДАВУУ ТАЛ:
👉 Тогтмол өгөөжийг улирал/хагас жил бүр хүртэх боломжтой.👉 Барьцаа, баталгаатай.👉 Богино хугацаагаар авах боломжтой.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
