• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢 ЭТТ-Н 2023 ОНЫ НОГДОЛ АШИГ ЭНЭ 7 ХОНОГТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДАНСАНД БАЙРШИНА

📢 ЭТТ-Н 2023 ОНЫ НОГДОЛ АШИГ ЭНЭ 7 ХОНОГТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДАНСАНД БАЙРШИНА

📍Тоёота Моторс - Борлуулалт 20%| 🔎Тесла - Хувьцааны ханш унав | 💵 БОГИНО ХУГАЦААТ БОНДЫН 📊 ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

ЭТТ-н 2023 оны ногдол ашиг энэ 7 хоногт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршина

 

Өнгөрөгч 2 сард Эрдэнэс Тавантолгой ХК нь хувьцаа эзэмшигч иргэн бүрд 2022 оны цэвэр ашгаас татварын дараах байдлаар 104 мянган төгрөгийн ногдол ашгийг олгосон билээ.

Харин энэ удаад 2023 оны нийт 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашгаас хуваарилах ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд тун удахгүй байршуулна гэж ЗГ-н Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдлээ.

 

1072 ширхэг хувьцаа буюу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны эргэн тойронд

 

2011 оны Засгийн Газрын тогтоолоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 536 ширхэг хувьцаа, 2012 оны Засгийн Газрын тогтоолоор мөн адил 536 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлснээр энэхүү хөтөлбөр эхэлсэн.

 

1072 ширхэг хувьцааг яагаад арилжаалах боломжгүй вэ?

 

2011 оны УИХ-ын тогтоолд Тухайн компанийн хувьцааг олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхлэх хүртэл зөвхөн Засгийн газар л иргэдийн хувьцааг нэрлэсэн үнээр нь эргүүлэн худалдаж авч болно гэж заасан юм.

Иймд одоогоор иргэд эзэмшиж буй хувьцаагаа арилжаалах, бэлэглэх, өвлүүлэх, шилжүүлэх боломжгүй байна.

 

Яагаад зарим хүний хувьцаа 1072 ширхэгт хүрдэггүй вэ?

 

2012 онд иргэдэд хувьцаа эзэмшүүлэх үеэр Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авах бэлэн мөнгөний дүнд тааруулан Засгийн Газраас ЭТТ-н хувьцааг нэрлэсэн үнээр нь үнэлэн худалдаж авсан буюу 536 ширхэг хувьцааны тоог бууруулан олгосон.

Харин 2016 онд иргэдийн хувьцаанаас 322 ширхэг хувьцааг мөн нэрлэсэн үнээр нь үнэлэн Засгийн Газар худалдан авсан ба ийнхүү хувьцаагаа зарсан иргэдэд 300 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр олгосон байдаг.

Ингэснээр дээр дурдсан 2 удаагийн Засгийн Газрын худалдан авалтаар хувьцаагаа зарсан иргэдийн эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээ 1072 ширхэгт хүрэхгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн Газраас анх иргэдэд ЭТТ-н 20%-тай тэнцэх хувьцаа олгохоор шийдвэрлэснээс хойш 6.3%-г нь эргүүлэн худалдан авчээ.

 

Хувьцаа эзэмшиж буй эсэхээ хэрхэн шалгах вэ?

 

Хөрөнгө оруулагч та дараах холбоосоор орж өөрийн регистрийн дугаарыг бичсэнээр эзэмшиж буй хувьцааныхаа тоо ширхгийг мэдэх боломжтой.

Ногдол ашиг хуваарилсан түүх

 

2020 онд ЭТТ-н 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцоолж, 1072 хувьцаатай иргэн бүрд татварын өмнөх байдлаар 96.5 мянган төгрөг буюу нийт 180 тэрбум төгрөгийг ногдол ашгаар тараасан байдаг.

Үүнээс өмнө тус компани иргэдэд ногдол ашиг тараасан тохиолдол байхгүй.

 

Одоо?

 

Өмнө нь дурдсанчлан 2011, 2012 оны Засгийн Газрын тогтоолоор тухайн үед бүртгэлтэй байсан иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн бол 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлээгүй байсан. Энэ жилээс хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Ингэснээр нийт 3.4 сая иргэн хувьцаа эзэмшиж байна.

 

Теслагийн хувьцааны ханш 5% унасан шалтгаан

Тесла (NASDAQ: TSLA) эхний улирлын нийлүүлэлтийн тоон мэдээллээ зарлалаа.Тус компани эхний улиралд нийт 449,080 автомашин борлуулна гэж таамаглаж байсан ч бодит байдал дээр 386,810 автомашин нийлүүлсэн байна.

Энэ үзүүлэлт нь шинжээчдийн хүлээлтээс бага байсан тул Теслагийн хувьцаа ойролцоогоор 5% уналаа.

Тодруулбал, Model 3 болон Model Y-ийн нийлүүлэлт 369,783 болж, жилийн өмнөхөөс 10%-иар буурсан үзүүлэлттэй байна.

 

Шалтгаан

 

Тоо хэмжээ буурсан нь үйлдвэрлэлийн шинэчлэл, Улаан тэнгисийн мөргөлдөөн, Берлиний Гигафабрикийг галдан шатаах халдлага зэргээс болж тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой" гэж Тесла компаниас мэдэгдэв.

 

 

Тоёота Моторс компанийн АНУ дахь борлуулалт 20%-иар нэмэгдлээ

 

Өчигдөр зарласан тайландаа Toyota Motor North America (TMNA) АНУ дахь борлуулалт 1 дүгээр улиралд 20% өссөнийг мэдэгдлээ. Тодруулбал, Седан загварын автомашинуудын борлуулалт өссөн нь борлуулалт нэмэгдэхэд голчлон нөлөөлжээ.

Toyota Motor Corp (7203.T) тухайн улиралд 565,098 автомашин борлуулсан нь өнгөрсөн жилийн 469,558 автомашин борлуулсантай харьцуулахад 20% орчим хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Тус компани нь Prius, 4Runner, Tundra, Ланд Круйзер автомашинаа шинэчлэх ажлуудыг эхлүүлээд байна.

Түүнчлэн Тоёота компанийн цахилгаан автомашины борлуулалт тайлант улиралд 47.4%-иар өсөж 124,822-т хүрсэн байна. 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

 

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖУУД" УУЛЗАЛТ 4 САРЫН 9-НД БОЛНО

Голомт Капитал ҮЦК нь Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-тэй хамтран 2024 оны 4 сарын 9-нд "Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Тус уулзалтын үндсэн илтгэгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Нарангэрэл “Монголын хөрөнгийн зах зээл дэх боломжууд” сэдвээр илтгэл тавих бол Capital Markets Mongolia компанийн гүйцэтгэх захирал Э.Золбаяр “Хөрөнгө оруулагчидтай үр дүнтэй харилцах нь” сэдвээр илтгэл тавина.

📢Мөн тус уулзалтад Хан Алтай Ресурс ХХК, ЛэндМН ББСБ ХК-ийн удирдлагууд оролцож, хөрөнгийн зах зээлийн боломжийн тухай өөрсдийн туршлагаа хуваалцах юм.

Зохицуулагч:

  • Э.Золбаяр /Capital Markets Mongolia ХХК-ийн Гүйцэтгэх захирал/

Хэлэлцүүлэгт оролцогчид:

  • Б.Буянхишиг /Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга/

  • Б.Дөлгөөн /Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны зах зээлийн Газрын дарга/

  • С.Ган-Эрдэнэ /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал/

  • Б.Гантулга /Хан Алтай Ресурс ХХК-ийн ТУЗ-ийн дарга/

  • Ц.Ууганбаяр /ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал, МБЗ-ийн ТУЗ-ийн гишүүн/

 

Энэхүү уулзалтад хүрэлцэн ирснээр бизнес эрхлэгч та:

  • Хөрөнгө оруулалт татах үр дүнтэй стратеги

  • Хөрөнгийн зах зээлийн олон талт боломжуудтай танилцах

  • Бизнесээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авах

  • Монголын хөрөнгийн зах зээлийн талаар иж бүрэн ойлголттой болох зэрэг ач холбогдолтой юм.

📅Хэзээ: 2024.04.09

🏬Хаана: Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар танхимд

⏲️Хэдэн цагт: 14:00-17:00

”GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааны уралдааныг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулж цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн эзэн болж байсан юм.

 

Тэгвэл 2024 онд зарлаж буй  “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

 

Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж тусална.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

 

Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/

  • 2 САР -13%

  • 3 САР -14%

  • 4 САР -15%

  • 5 САР -16%

  • 6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

Монгол Улсын Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна

 

Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

 

 

МХБ-ийн 2024.04.02-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 493,472,500 төгрөгийн үнийн дүн бүхий 1,188,445 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Тээвэр-Ачлал ХК (ACL +15.00%)

  • Монгол керамик ХК (KEK +15.00%)

  • Мандал Даатгал ХК (MNDL +14.29%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.82%)

  • Мик холдинг ХК (MIK -5.29%)

  • Сүү ХК (SUU -5.28%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 79,306 ширхэг нэгж эрх 59,906,908 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 51 ширхэг үнэт цаас 5,089,860 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 40 ширхэг бонд 3,925,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 641,200 ширхэг үнэт цаас 628,102,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,190,496,468 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.72% хувиар өсч, 44,476.83 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,711,146,633,787 төгрөг боллоо. 

 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!