• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • МАРГААШ 2023 ОНЫ ХАМГИЙН СҮҮЛИЙН ХБҮЦ-НЫ ТАНИЛЦУУЛГЫН АЯН 📢 ЗАХИАЛГА ЗЭРЭГ НЭЭГДЭНЭ!

МАРГААШ 2023 ОНЫ ХАМГИЙН СҮҮЛИЙН ХБҮЦ-НЫ ТАНИЛЦУУЛГЫН АЯН 📢 ЗАХИАЛГА ЗЭРЭГ НЭЭГДЭНЭ!

S&P 500 - Өсөх үү? | Солана (SOL) - Амжилт | Япон - Ажилгүйдэл | Ам.долларын бонд- 6.23%-14.69%

💠Маргааш 2023 оны хамгийн сүүлийн ХБҮЦ-ны танилцуулгын аян, захиалга зэрэг нээгдэнэ!

💠Солана (SOL) нь BNB-ийг гүйцэж, 4 дэх том криптовалют болжээ.

💠Хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны шимтгэлийг бууруулахаар боллоо.

💠S&P 500-д өгсөн шинжээчдийн таамаглал найдвартай юу?

💠Японы ажилгүйдлийн түвшин 2.5 хувьтай гарч өөрчлөгдсөнгүй.

💠Ам.долларын бондын өгөөж 6.23%-14.69%-тай байна.

💠МХБ-ийн 2023.12.25-ны өдрийн арилжаа

📊 COMING SOON

2023 оны хамгийн сүүлийн ХБҮЦ-ны танилцуулгын аян болон захиалга маргааш зэрэг нээгдэнэ!

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас   (ХБҮЦ) гэдэг нь ирээдүйд төлөгдөх зээлүүдийг багцлан, үнэт цаас руу хөрвүүлж буй хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.

Ингэснээр хөрөнгө оруулагчид бага эрсдэл бүхий тогтмол өгөөжтэй "зээлийн багц"-аас орж ирэх ирээдүйн орлогыг эзэмших замаар мөнгөө өсгөх боломжтой. Энэ нь нэг ёсондоо мөнгөний тогтмол урсгалыг бий болгож буй хэрэг юм.

Хамгийн гол нь ХБҮЦ-ны татвар нь хадгаламж, хаалттай бондын татвараас 50% бага буюу 5% байдаг.

ЯАГААД ХБҮЦ ГЭЖ?- ТАТВАРЫН ТААТАЙ ОРЧИН 5%

📍Онцлог: Захиалга дүүрсэн тохиолдолд хаагдана.

Санхүүгийн Зохицуулах Хорооноос Бэрс Эй Би Эс Лояалти ТЗК ХХК нь 2023 оны 12 сарын 22-ны өдөр Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлийг олгосон.

Бэрс финанс ББСБ нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг.

🤗Тус компани 2022 онд 10 тэрбум, 2023 онд 9 тэрбум төгрөгийн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад санал болгож МХБ-ээр нээлттэй арилжаалсан бөгөөд эргэн төлөлтөө хуваарийн дагуу тогтмол хариуцлагатайгаар хийж буйгаараа дотоодын хөрөнгийн зах зээлд танигдсан, нэр хүндтэй компани билээ.

 

🔎 ИНДЕКС

S&P 500-д өгсөн шинжээчдийн таамаглал найдвартай юу?

 

Хэрвээ 2000 оноос хойших жил тутмын 1 дүгээр сарын эхэнд хийсэн шинжээчдийн төсөөллийг харвал S&P 500 индексийг тухайн жилийн эцэс гэхэд дунджаар 8.3 хувиар өснө гэсэн таамгийг дэвшүүлж байжээ.

Харин S&P 500 индексийг буурна гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаагүйг онцлох нь зөв юм.

2024 оны тухайд шинжээчид ялгаатай байр суурьтай байна.

JPMorgan-ы зүгээс 2024 онд тус индексийг 4200 нэгж хүрнэ гэж тооцоолсон бол Yardeni Research-ий хувьд үүнээс 28 хувиар өөдрөг буюу 5400 нэгж хүрнэ гэж таамаглаж байна.

Шинжээчдийн дундаж төсөөллөөр S&P 500 индекс 12 дугаар сарын 21-ний үзүүлэлтээс 2.4 хувиар өснө гэж дүгнэжээ.

🔎 ШИМТГЭЛ БУУРЛАА

Хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны шимтгэлийг бууруулахаар боллоо

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Монголын хөрөнгийн биржийн “Арилжааны журам”-д шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай нэмэлт өөрчлөлт оруулан Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулаад байна. 

Ингэснээр 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр хийгдэх хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны үнийн дүнгээс үл хамааран 0.3 хувиар шимтгэл тооцож эхлэхээр боллоо.

Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан авч буй энэхүү арга хэмжээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. 

🔎ЯПОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ УУ?

Японы ажилгүйдлийн түвшин 2.5 хувьтай гарч өөрчлөгдсөнгүй.

Өчигдөр Япон улс 2023.11 сарын ажилгүйдлийн түвшнээ зарлахад 2.5 хувьтай буюу 2023.10 сараас өөрчлөгдсөнгүй.

Харин тайлант хугацаанд ажил горилогчдын тоо өмнөх үзүүлэлтээс бага зэрэг буурсан байна.

Тэгвэл өнөөдөр Монголын цагаар 13:00 цагт Японы төв банк инфляцын тоон мэдээллээ танилцуулна.

Дийлэнх шинжээчдийн үзэж байгаагаар ирэх онд ам.долларын эсрэг Японы иен хамгийн хүчтэй чангарах хүлээлттэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын сангууд Японы зах зээл рүү их хэмжээгээр орж байгаа юм.

Hungry Asian Food GIF by Storymaker

Тодруулбал, дийлэнх шинжээчид ирэх онд Японы иен ам.долларын эсрэг 11 хувиар чангарах хүлээлттэй байна.

🔅 АСУУДАЛ

Солана (SOL) нь BNB-ийг гүйцэж, 4 дэх том криптовалют болжээ.

Солана (SOL) 2023.12.24-ний ням гарагт зах зээлийн үнэлгээ 50 тэрбум, BNB 40.6 тэрбум ам.долларт хүрснээр Binance Coin-ийг гүйцэж, CoinMarketCap-ийн жагсаалтад дөрөвдүгээрт орлоо.

Солана (SOL) нь крипто зах зээлийн гайхалтай амжилтуудын нэгийг үзүүлснээр SOL-ийн үнэ 119 ам.долларт хүрч, сүүлийн 7 хоногийн хугацаанд 67.3%-иар өссөн байна.

Өөр нэг анхаарал татахуйц үзүүлэлт нь Солана Coinbase (NASDAQ:COIN) бирж дээрх арилжааны хэмжээгээр Bitcoin, Ethereum зэрэг томоохон криптовалютуудаас илүү гарсан явдал юм.

Солана (SOL) нь Ethereum-аас 3,078%-иар илүү хэмжээгээр арилжаалагдсан байна. 

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.23%-14.69%-ТАЙ БАЙНА.

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.23%-7.33% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.91%-.14.69%-тай байна.

🚩Бид танд ам.долларын бондод хөрөнгө оруулахад зөвлөн ажиллаж байна.🤗

 

МХБ-ийн 2023.12.25-ны өдрийн арилжаа

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 1,652,745,236 төгрөгийн үнийн дүн бүхий 1,568,894 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Авто импекс ХК (AOI +14.96%)

  • Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +14.78%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF +11.78%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Нако түлш ХК (NKT -14.46%)

  • Хот девелопмент ХК (SDT -13.98%)

  • Мерекс ХК (MRX -13.04%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 8,715 ширхэг нэгж эрх 2,874,304 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 236 ширхэг бонд 23,582,000 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар 4,141,254 ширхэг үнэт цаас 4,974,856,128 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,138,833,920 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 504,000 ам доллар  буюу 1,721,280,960 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 504,000 ам доллар  буюу 1,721,280,960 төгрөгөөр тус тус   арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 18,235,453,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 2.73% хувиар өсч, 39,922.53 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,087,467,815,253 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!