2023 ОНЫ ХАМГИЙН СҮҮЛИЙН “БЭРС-3” ХБҮЦ-НЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Хүү-18% | Хүү төлөлт- Улирал тутам | Хүүгийн татвар-5%

2023 ОНЫ ХАМГИЙН СҮҮЛИЙН “БЭРС-3” ХБҮЦ-НЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Бэрс финанс ББСБ нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг, Монголын банк бус санхүүгийн салбарын томоохон тоглогчдын нэг бөгөөд хөрөнгийн зах зээл дээр 3 дахь удаагаа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж буй туршлагатай хамт олон юм.

ББСБ-ын үйл ажиллагаа амжилттай явж буйг илтгэх хэмжүүр болох зээлийн багц 2020-2023Q3 онд 6.7 дахин нэмэгдсэн бол чанаргүй зээл салбарын дунджаас 6 дахин бага байна.  

Тус ХБҮЦ-ны нийт 19.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий дан автомашины фидуцын зээлийн багцад хууль болон санхүүгийн шинжилгээг хийж, тусгай зориулалтын компанид шилжүүлсэн бөгөөд нийт барьцааны үнэлгээ нь 34.8 тэрбум төгрөг байна. 

 

“БЭРС-3” ХБҮЦ-ны нөхцөл:

🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
🔸Хүү: 18%
🔸Хүү төлөх давтамж: Улирал тутам
🔸Үндсэн төлбөр төлөгдөх хуваарь: Хагас жил тутам

🔸Нийт татан төвлөрүүлэх дүн: 15 тэрбум
🔸Хүүгийн татвар: 5%

ЯАГААД ХБҮЦ ГЭЖ?

ЭРСДЭЛ БАГА

🎯Хууль болон санхүүгийн шалгуур хангасан хөрөнгийн багцыг тусгай зориулалтын компанид тусгаарласан

ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР

🎯Биржээр дамжуулж хугацаанаас өмнө борлуулах боломжтой

ТОГТМОЛ ӨГӨӨЖ

🎯Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой

ТОДОРХОЙ БАЙДАЛ

🎯Гэрээлэгдсэн учир эргэн төлөлтийн мөнгөн урсгал орж ирэх эх үүсвэр тодорхой

Бэрс финанс ББСБ нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус компани:

🔸2020-2023Q3 оны хооронд зээлийн багц 6.7 дахин нэмэгдсэн ч зээлийн оновчтой менежментийг хэрэгжүүлснээр чанаргүй зээлийг 2.7 дахин бууруулж чадсан байна.

🔸Мөн ТОП-40 харилцагчийн зээл нийт зээлийн 20 хувийг эзэлж байгаа ба оролцогч талын эрсдэлийг бууруулах зорилгоор зээлийн төвлөрлийг бага түвшинд байлган ажиллаж байна.

🔸Уламжлалт хэлбэрийн зээл олголт, туршлагатай ажлын баг нь салбарын дунджаас 6 дахин бага чанаргүй зээлтэй байх үндэс болдог.

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!