2023 ОНД МХБ-ЭЭР 💵 134.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД АРИЛЖИГДЖЭЭ.

AMD - 8 хувиар өслөө | JPMORGAN - Энэтхэгийг сонгов | | Хэрэглээтэй бонд-2 "Хүү 19.5%"

📊 БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

2023 онд МХБ-ээр 134.3 тэрбум төгрөгийн бонд арилжигджээ.

 

Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид найман компанийн 24 төрлийн бондын бүтээгдэхүүн бүртгэлтэй байна.

2024  онд төсвийн зардлын үнийн өсөлтөд үзүүлэх нөлөөг сааруулах зорилгоор Монголбанкнаас мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэн барих төлөвтэй байна.

Энэ нь бодлогын хүүг одоогийн түвшинд өндөр хэвээр хадгалж, бондын өгөөж өндөр байх дохиог өгч байна.

💰Тэгвэл Голомт Капитал компани харилцагчдадаа шинэ оны анхны бондоо санал болгож байна.

"ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2"  ЗАХИАЛГА АВЧ БАЙНА.

Голомт Капитал ҮЦК нь Нэкст Дистрибьюшн ХХК-тай хамтран нийт 💰10 тэрбум төгрөгийн, нэгж нь 💰1,000,000,000 /1 сая/ төгрөгөөр үнэлэгдсэн📍19.5%-ийн хүүтэй, улирал тутам хүүгээ төлөх нөхцөлтэй “ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2”-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

“ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2” бондын нөхцөл:

🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 1,000,000 төгрөг
🔸Хүү: 19.5%
🔸Хугацаа: 24 сар
🔸Хүү төлөх давтамж: Улирал тутам

🔸Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум 
🔸Хүүгийн татвар: 10%
🔸Барьцаа: Нэкст Дистрибьюшнийн 20% хувьцаа
🔸Баталгаа: Хувьцаа эзэмшигчийн баталгаа

Л. ЧУЛУУНБОЛДЫН БАТАЛГАА /100% хувьцаа эзэмшигч/ 

🔸Лхамсүрэн овогтой Чулуунболд нь 2003 онд Мебел Таун нэртэй тавилгын дэлгүүрээ нээснээр Нэкст Групп бий болох үндэс суурийг эхлүүлсэн.

📍Нэкст групп нь цахилгаан бараа, тавилга, автомашин, хүнсний  худалдаа, тээвэр, засвар, ердийн даатгал, зээл, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний 9 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компанитайгаар үйл ажиллагаа эрхэлж байна. ​

​Нэкст нь Монголын Хэрэглээний цахилгаан барааны зах зээлд №1, Бөөний цахилгаан барааны зах зээлд №3-т бичигддэг салбартаа тэргүүлэгч юм.

📊 ӨСӨЛТ

AMD-ийн хувьцааны ханш 8 хувиар өслөө

Өчигдөр AMD компанийн хувьцааны ханш 8 хувиар өссөнөөр 2021 оны 11 сараас хойшхи хамгийн өндөр ханшиндаа хүрлээ.

Хувьцааны ханш өсөхөд Microsoft, Google, OpenAI зэрэг компанийн хиймэл оюун ухаанд суурилсан чипний эрэлт өндөр байх хүлээлттэй байгаа нь голлон нөлөөлжээ.

Barclays-ийн шинжээч Tom O’Malley өчигдөр AMD-ийн зорилтот ханшийг 120 ам.доллараас 200 ам.доллар болгон өсгөсөн байна.

Түүний үзэж буйгаар энэ онд AI чипний борлуулалт 4 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд чипний эрэлт өндөр байх төлөвтэй байна гэж үзэж байна.

Мөн KeyBanc-ны шинжээчид AI серверүүдийн эрэлтээс хамаарч AMD-ийн зорилтот ханшийг 195 ам.доллар болгож өсгөсөн бөгөөд Nvidia-ийнхийг 740 ам.доллар болгож өсгөжээ.

2023 оны эцэст AMD компани Nvidia-тай өрсөлдөхүйц өөрсдийн шинэ AI чипнүүдийг танилцуулсан бөгөөд тус мэдээллээс шалтгаалан AMD-д оруулж буй хөрөнгө оруулагчдын хэмжээ өсөж буй юм

📊 СОНГОЛТ

JPMORGAN: 

Энэтхэг бол бидний онилж буй азийн №1 зах зээл. Харин Хятадын зах зээлд хөрөнгө оруулагчид буцаж орох магадлал бага.

 

Азийн хувьцааны стратегич Миксо Дасын хэлснээр “Энэтхэг нь JPMorgan-ны хувьцааны хөрөнгө оруулалтын топ сонголтуудын нэг байх бөгөөд тухайн зах зээл нь олон улс, хөрөнгө оруулалтын банкнуудын анхаарлыг татаж байгаа учраас манай номер нэг зах зээл" гэж онцлов.

Мөн тэрээр компаниуд "Хятад дээр нэмэх нэг" стратегийг хэрэгжүүлэх нь Өмнөд Азийн улс орнуудын хувьцааны зах зээлд сайн дохио болохыг онцлов.

Хэдийгээр Вьетнам нь үйлдвэрлэлийн хувьд хүчтэй өрсөлдөгч орон ч "Энэтхэг нь дэлхийн хөрөнгө оруулагчид болон дэлхийн үйлдвэрлэгчдийн хүсч буй хүчин чадлыг бүрэн орлуулах эсвэл бүрэн нэмэгдүүлэхэд хангалттай орон зай, багтаамжтай" гэж Дас CNBC-д ярьжээ.

 

India Indian Flag GIF

Энэтхэгийн зах зээл 2024 оныг эрч хүчтэй эхлүүлж, Nifty 50 болон BSE Sensex индексүүд 22,081.95 болон 73,000-д хүрч дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Нөгөө талд Хятадын эдийн засаг удааширч, хөрөнгийн зах зээл нь 2023 онд гурав дахь жилдээ дараалан уналтад орж байна. Гэхдээ Хятад улсын хувьд өсөлтийн найдлага байсаар байна.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

MMC /975:SEHK/ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛЪЯ

 

MMC компанийн хувьцааны ханш 2023 онд 266.3%-иар өссөн ба 2024 он гарснаас хойш 17.7%-ийн өсөлтийг үзүүлж, олон нийтийн анхаарлын төвд байна.

Иймд дараах асуултуудад хариулахаар MMC компанийн хувьцааны судалгааг 1-р сарын 19-ний өдөр хүргэнэ. 

  • Хувьцааны ханшийн өсөлт ханасан уу? Үргэлжлэх үү?

  • Нүүрсний зах зээлийн 2024 оны хүлээлт

Mongolian Mining Corporation /SEHK:975/’s Stock Analysis

In 2023 the stock price of Mongolian Mining Corporation has increased by 266.3% and since the beginning of 2024 gained 17.7% having stirred the interest of investors.

Golomt Capital invites you to a live session with our analysts to answer the following questions:

  • Should we expect the stock to go higher? Is the growth sustainable?

  • What are the expectations for the global coal market in 2024?

 

МХБ-ийн 2024.01.16-ны өдрийн арилжаа

2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 386,622,456 төгрөгийн үнийн дүн бүхий 656,819 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Хишиг уул ХК (HSX +14.98%)

  • Багануур ХК (BAN +7.87%)

  • Жуулчин дюти фрий ХК (SUL +4.62%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Улаанбаатар хивс ХК (UBH -14.78%)

  • Бодь Даатгал ХК (BODI -9.64%)

  • Хай би ойл ХК (HBO -7.34%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 20,638 ширхэг нэгж эрх 6,003,609 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 28 ширхэг бонд 2,800,000 төгрөгөөр

  • Багцын арилжаанд 10,000 ширхэг үнэт цаас 330,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 8,272,803,840 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 10 багц 33,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 2,640,000 ам.доллар буюу 9,000,816,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,584,000 ам.доллар буюу 5,400,489,600  төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 23,399,535,505 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.46% хувиар өсч, 41,150.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,050,658,568,601 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!