2022-06-08 Өглөөний мэдээ

MARKETS

"Гэрэгэ" бондын хүүгийн эхний төлөлт амжилттай хийгдлээ

Голомт Капиталын компаниас харилцагчдадаа санал болгосон өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бондод хөрөнгө оруулагчдад дуулгах баярт мэдээ үргэлжилж байна.

Голомт Капитал ҮЦК болон Гэрэгэ Системс ХХК-ийн хамтран хэрэгжүүлсэн, Монголын хамгийн анхны мэдээллийн технологийн "ГЭРЭГЭ" бондын эхний төлөлт 2022.06.06-ний өдөр товлосон хугацаандаа хийгдлээ.

Бизнес эрхлэгч та Биржийн бус зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татаж, бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл бид хамтран ажиллахдаа бэлэн байна.

Дэлгэрэнгүй

“Монкон бонд”-ын 3 дугаар улирлын хүүгийн төлбөр амжилттай хийгдлээ

Голомт Капитал компани нь Монкон Констракшн ХХК-тай хамтран Монгол Улсад анх удаа биржийн бус зах зээлийн “МОНКОН” бондыг амжилттай хэрэгжүүлж, нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлсэн юм.

Тэгвэл 2022.06.06-ний өдөр Монкон Констракшн ХХК нь МОНКОН бондын хүүгийн 3 дугаар улирлын төлбөрийг товлосон хугацаандаа хөрөнгө оруулагчдад олголоо.

Бизнес эрхлэгч та Биржийн бус зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татаж, бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл бид хамтран ажиллахдаа бэлэн байна.