📢ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 2019 ОНООС ХОЙШИХ 💵ДЭЭД ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ

🔎Европын Төв Банк - Бодлогын хүү | 📊Монос Хүнс ХК -Өсөлт| 💵АНУ-Хөрөнгийн зах зээл |⏲️ “ХУЛАН” ам.долларын бонд-“12.4%”

Монгол Улсын гадаад валютын нөөц 46.4% өсөж 4.97 тэрбум ам.долларт хүрэв

 

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2 сарын байдлаар 4.97 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 46.4 хувиар, өмнөх сараас 2.5 хувиар өссөнийг Монголбанкнаас мэдээлэв.

Ингэснээр гадаад валютын нөөц 2019 оноос хойших дээд түвшиндээ хүрээд байна.

Хоёрдугаар сард Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ өмнөх сараас 26.4 хувиар өссөн ба гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр байгаа юм.

Гадаад валютын нөөц, төлбөрийн тэнцэл зэрэг нэмэгдэхэд нүүрсний экспорт өсөж, хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт саарсан нь нөлөөлж байна.

Монос Хүнс ХК MFC 2.0 үйлдвэрийн төслөө үргэлжлүүлж байна.

Монос Хүнс ХК үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх үүднээс 2022 оны 6 сард MFC 2.0 үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн.

Эерэг нөлөөлөл

  • Усны саванд ашиглагдах хуванцрын хэрэгцээ 35% буурах

  • Эрчим хүчний хэрэглээ 20% буурах

  • Үйлдвэрлэлийн саарал усны ашигтай хэрэглээг дэмжих

  • Тээврийн замын уртыг 11 дахин богиносгох

  • Цайны үйлдвэрлэлд цаас, уутны хэрэглээ 90% буурах

Санхүүгийн тайлан дахь нөлөөлөл

2023 онд компанийн нийт хөрөнгийн хэмжээ 39 тэрбум төгрөгөөр буюу 2 дахин нэмэгдэж 76 тэрбум төгрөгт хүрээд байна.

Монос Хүнс ХК нь банкны зээлийн хэмжээг 51 тэрбум төгрөгт хүргэж 35 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн ба энэхүү санхүүжилтийнхээ 14 тэрбум төгрөгийг үндсэн хөрөнгө худалдан авахад буюу MFC 2.0 төсөлд зарцуулжээ.

Харин мөнгөн хөрөнгө нь 27 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Монос Хүнс ХК нь энэхүү мөнгөн хөрөнгийн дийлэнх хэсгээр үйлдвэрийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр байна.

Борлуулалтаа экспортоор тэлсэн жил

2023 онд Монос Хүнс нь ОХУ, Казахстан болон Киргиз улс дахь бүтээгдэхүүний экспортоо тэлсэн ба цаашид БНХАУ, АНУ, БНСУ-д экспортлохоор судалж байна.

Тухайлбал, ОХУ-д МИЛИНО ааруултай үрэл нийлүүлж эхэлсэн нь амжилттай байгаа бол саяхан буюу 2024 оны 01-р сард Киргиз улсад экспортлох 20 нэр төрлийн бүтээгдэхүүн замдаа гараад байна.

Ашигт ажиллагаа

2023 онд Моносын борлуулалтын орлого 3.5 тэрбум төгрөгөөр буюу 12.3% өссөн бол цэввэр ашиг 14.4% өссөн байна.

Монос Хүнс ХК-д хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч компанийн өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/-өөс жилийн 19.2%-ийн өгөөж хүртэх боломжтой байгаа юм.

MONTHLY MARKET UPDATE /2024.03/

Хөрөнгийн зах зээлийг мэдээллийн зах зээл ч гэдэг. Тэгвэл та мэдээлэлтэй хамгийн ойр байснаар оновчтой хөрөнгө оруулалт хийж чадна.

Эрхэм хөрөнгө оруулагч таныг zoom-ээр явагдах уулзалтад урьж байна.

 Сэдэв:

  • Өнгөрсөн сарын зах зээлийн онцлох үйл явдлууд

  • 3 сард биднийг юу хүлээж байна вэ?

  • AI салбарын өсөлтөөс хоцорсон уу?

  • Цахилгаан автомашины зах зээлийн тренд дууссан уу?

Шинжээчид:

  • Р.Дарханбаяр Ахлах шинжээч

  • О.Саран-Анар Шинжээч

Уулзах цаг:

  • Өдөр: 2024.03.07

  • Цаг: 20:00

Шинжээчид АНУ-ын хөрөнгийн зах зээлийн төлөвийг хэрхэн дүгнэв?  

Мягмар гарагийн BTIG-ийн шинжээчдийн тэмдэглэлд хөрөнгө оруулагчид салбар бүрийн хамгийн сайн гүйцэтгэлтэй хувьцаанд хөрөнгө оруулж, ашгаа авч байгаа нь хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг эргүүлж байна хэмээжээ. 

Мягмар гарагт АНУ-ын бирж дээрх хувьцаануудын ханш мэдэгдэхүйц буурч, 2022 оны 11 сараас хойших хамгийн муу өдөр тохиосон ч үүнийг зах зээлийн хэвийн хэлбэлзлийн нэг хэсэг гэж үзэж байна.

📍GS High Beta Momentum Long индекс он гарсаар 23%-иар өссөн хэвээр байна. Гэхдээ 50 хоногийн дундаж хөдөлгөөн (DMA) одоогийн түвшнээс ойролцоогоор 12%-иар доогуур байгаа нь уналт давамгайлах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Европын Төв Банк одоогийн бодлогын хүүг хэвээр үлдээнэ.  

Өнөөдөр Европын Төв Банкнаас одоо мөрдөгдөж буй 4 хувийн бодлогын хүүг хэвээр үлдээх ч цаашид бага багаар бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Хэдийгээр Европ тивд өнгөрсөн 18 сарын туршид инфляци буурах хөдөлгөөнийг үзүүлсэн ч 2 сард 2.6 хувьтай гарсан нь Холбооны зорилтот 2 хувьд хараахан хүрээгүй байна. 

Мөн Европын эдийн засгийн төлөв байдал тийм ч өөдрөг бус байгаа юм.

Шинжээчдийн таамаглалаар 5 сард цалин хөлс зэрэг эдийн засгийн голлох үзүүлэлтүүд тодорхой болсны дараа Европын Холбооны Төв Банк 6 сарын хурлаараа бодлогын хүүг бууруулах магадлалтай байна.

Euro Signing GIF by euronews

Ингэснээр Европын Төв Банк энэ жилд одоогийн 4 хувийн бодлогын хүүг бууруулж 3-4 удаа бууруулж 3.00-3.25-ын түвшинд хүргэхээр байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

МИК ОССК-ИЙН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 12.4% БАЙНА

МИК ОССК нь 2024 оны 2 сарын 8-ны өдөр Бөртэ бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн бол 2024.01.12-ны өдөр гаргасан “ХУЛАН” бондын өгөөж 12.4% байна.

МИК ОССК-ийг дотоодын системийн банкнууд хувьцааг нь эзэмшдэг стратегийн нөлөө бүхий санхүүжилтийн компани юм.

МИК ОССК нь орон сууцны санхүүжилтийн эко системийг бүрдүүлэх, иргэн бүрийг орон сууцжуулах, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан

МИК ОССК шиг стратегийн, томоохон компаниудын олон улсын зах зээлд гаргасан бондуудыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

 

Захиалах: 8688-9922

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Сүү ХК-ийн 4 дүгээр улирлын тайлангийн үзүүлэлтийг танилцуулж байна.

 

МХБ-ийн 2024.03.06-ны өдрийн арилжаа

 

2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 353,714,077 төгрөгийн үнийн дүн бүхий 1,611,555 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Жидакс ХК (SOH +15.00%)

  • Би ди сек ХК (BDS +14.62%)

  • Ремикон ХК (RMC +12.15%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Монос хүнс ХК (MFC -3.73%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF -3.63%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -2.87%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 34,791 ширхэг нэгж эрх 24,451,618 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 504 ширхэг бонд 50,400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,112,000 юань буюу 12,244,177,920  төгрөгөөр арилжаалагдлаа.

 

Энэ өдөр нийт 12,244,177,920 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.37% хувиар өсч, 44,180.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,546,029,758,292 төгрөг боллоо. 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!