- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АЛТНЫ ХАНШ 🪙 2000 АМ.ДОЛЛАРЫГ ДАХИН ДАВЛАА
АЛТНЫ ХАНШ 🪙 2000 АМ.ДОЛЛАРЫГ ДАХИН ДАВЛАА
ОПЕК+ -Газрын тосны үнэ |Tesla - Үнээ нэмлээ | Монголын анхны 📣“А” үнэлгээтэй бондын захиалга

💠Алтны ханш 2000 ам.долларыг дахин давлаа.
💠Tesla Хятадад борлуулж буй Model Y автомашины үнээ нэмлээ.
💠БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ түүхэн дээд түвшиндээ хүрэх нь
💠Brent газрын тосны үнэ 80 ам.долларын түвшинд тогтлоо.
💠МХБ-ийн 2023.11.24-ний өдрийн арилжаа

🪙 АЛТНЫ ХАНШ
Алтны ханш 2000 ам.долларыг дахин давлаа
Алтны ханш бодлогын хүүгийн бууралтын хүлээлт болон ам.долларын ханшийн сулралтай зэрэгцэн 2000 ам.долларыг давлаа.
🪙Алтны ханшийг өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлс:
Алтны спот ханш: 0.7%-иар өсөж 2015 ам.долларт хүрэв
Алтны фючерсийн ханш: 0.6% өсөж 2015.8 ам.долларт хүрэв
Долларын индекс: 0.1%-иар уналаа.

Арилжаачид ХНС бодлогын хүүгийн 12 сард өөрчлөхгүй гэсэн хүлээлттэй байгаа ба 2024 оны 5 сараас хүүгээ бууруулах магадлал 60%-тай байна гэж үзэж байна.

🪔 ГАЗРЫН ТОС
Brent газрын тосны үнэ 80 ам.долларын түвшинд тогтлоо.
🪔2023.11.26-нд болох байсан ч ирэх пүрэв гараг хүртэл хойшилсон OPEC+ уулзалтын өмнө Brent маркийн газрын тосны үнэ 80 ам.долларын түвшинд тогтжээ.
Шалтгаан нь ОХУ болон Саудын Арабын улс нийлүүлэлтийг танах шийдвэрээ үргэлжлүүлж магадгүй гэсэн таамаглал дээр тогтсон байна.
Харин уулзалт хойшлогдсон шалтгаан нь Африкийн орнууд болох Ангола, Нигери, Конго зэрэг улсууд газрын тосны гарцаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаатай холбоотой юм.

🪔Цаашид энэ 7 хоногт зарлагдах Европын Холбооны инфляци болон БНХАУ-ын PMI-ийн мэдээлэл нь алтны ханшид нөлөөлж болзошгүй байна.

📊 ҮНИЙН БОДЛОГО
Tesla Хятадад борлуулж буй Model Y автомашины үнээ нэмлээ.
Цахилгаан автомашины Tesla Inc (NASDAQ: TSLA) компани хол зайг туулах чадвартай хос мотортой, бүх дугуй нь хөтлөгчтэй (AWD) Model Y Long Range загварын үнээ БНХАУ-ын зах зээлд нэмлээ.
Tesla China-ийн орон нутгийн сошиал медиа платформ дээр зарласны дагуу, Model Y Long Range нь өмнөх үнээсээ 2000 юаниар (280 доллар) өсөж 304,400 юань ($42,741) болсон байна.

Энэ нь Tesla China-гийн сүүлийн үед хийсэн анхны үнийн өөрчлөлт биш юм.
10 сарын сүүлчээр Тесла Model Y загварын үнийг 14,000 юанаар (1,965 доллар) нэмсэн. 11-р сарын 14-нд арын дугуйн хөтлөгчтэй Model 3 болон Model Y загварын үнээ нэмсэн.
Салбарын зарим ажиглагчид энэхүү знийн стратеги нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шууд худалдан авалтыг идэвхжүүлэх зорилготой гэж үзэж байна.

📊 ХЭРЭГЛЭЭ
БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ түүхэн дээд түвшиндээ хүрэх нь
Энэ өвөл БНХАУ-д эрчим хүчний хэрэглээ өндөр байх нь.
Учир нь БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний газрын 10 сарын 31-ний өдөр зарласан төсөөллөөр энэ өвөл өмнөх оноос 12 хувиар өндөр буюу нийтдээ 140 сая киловатт эрчим хүч хэрэглэх хүлээлттэй байгаа юм байна.
Үүний гол шалтгаан нь цар тахлын хориг тавигдсанаар айл өрх болон аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний эрэлт өсөж байгаа нь нөлөөлжээ.

Холбогдох байгууллагуудаас эрчим хүчний энэхүү өндөр эрэлтийг хангахуйц эх үүсвэр байгаа гэж мэдэгдээд байна.
2023 оны эхний 10 сарын байдлаар БНХАУ-ын нүүрсний нийлүүлэлт өнгөрсөн оноос 11 хувиар өсөж 144 сая тоннд хүрсэн бол импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 67 хувиар өсөж 154 сая тоннд хүржээ.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

МОНГОЛЫН АНХНЫ “А” ҮНЭЛГЭЭТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Голомт Капитал ҮЦК нь “ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн Монголын анхны "А" үнэлгээтэй бондыг санал болгож байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй Монголын Хөрөнгө оруулалтын зэрэглэлийн Эжинси (МИРА) ХХК-ийн Зэрэглэлийн хорооны 2023.11.01-ний өдрийн хурлын шийдвэрээр “ИНВЕСКОР ББСБ” ХК-д Монголын анхны "А" ТОГТВОРТОЙ гэсэн үнэлгээг өгч баталгаажуулаад байгаа юм.

🔎 “А” ТОГТВОРТОЙ ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
📢 “А” тогтвортой үнэлгээ гэдэг нь тус компанийн санхүүгийн үйл ажиллагаа олон улсын жишигт нийцсэн, зээлийн багцын чанар сайн, цаашид тогтвортой өсөх төлөвтэй, эх үүсвэрийн төрөлжилт сайн, эрсдэлийн удирдлага болон сайн засаглалтай компани гэдгийг баталгаажуулсан үнэлгээ юм.

БОНДЫН НӨХЦӨЛ


ИНВЕСКОР ББСБ ХК-ИЙН ТУХАЙ
📢 Инвескор ББСБ ХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа банк бус санхүүгийн зах зээлийн уламжлалт болон финтек буюу технологид суурилсан үйлчилгээг харилцагчдадаа үзүүлж ирсэн онцлогтой.
ТЭЛЭЛТ

🎯 Улаанбаатар, Эрдэнэт хотын нийт 14 салбар нэгжүүдээрээ дамжуулан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажилладаг юм.
🎯 Олон улсад тухайлбал, Киргиз улсад 2 охин компани 4 салбар, Казакстан болон Узбекистан улсад охин компаниудаа байгуулж үйл ажиллагаагаа амжилттай тэлж буй компани юм.
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

📊 ШИНЭ - IPO
ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ- УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг амжилттай бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay Mongolia үйлчилгээг амжилттай нэвтрүүлж буй Innovation Investment компани нь хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгоход бэлэн болж, урьдчилсан захиалга эхэллээ.

Нэгж хувьцааны үнэ: 225 төгрөг
Татан төвлөрүүлэх хөрөнгө: 8.3 тэрбум төгрөг
Санал болгох хувь: 20%
Хувьцааны захиалга: 2023.12.04-12.08

МХБ-ийн 2023.11.24-ний өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 107,718,921 төгрөгийн үнийн дүн бүхий 327,553 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,805 ширхэг нэгж эрх 5,862,484 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 126 ширхэг үнэт цаас 12,479,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7,095 ширхэг бонд 709,570,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,937,939,200 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 285,450 ам.доллар буюу 981,017,433 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 10,754,587,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.55 хувиар өсч, 36,652.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,221,262,806,466 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
