📢Төмрийн хүдрийг дахин 200 ам.доллар давна гэж хүлээх нь илүүц

Gap- Тикерээ өөрчиллөө | Alibaba - Боломж | АНУ-ын ипотек- Хүү буурав | Нарны эрчим хүч-Дээд эмжилт

Alibaba группийн хувьцааг Хятадын хөрөнгө оруулагчид шууд худалдан авна.

Alibaba групп 📆 2014 онд анх Нью-Йоркт, 2019 онд Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн бол одоо Хонгконгийн биржид давхар анхдагч бүртгэлтэй болох шийдвэр гаргажээ.

Учир нь одоо хоёрдогчийн бүртгэлтэй байгаа нь зарим хөрөнгө оруулагчдад хувьцааг нь худалдан авахад хүндрэлтэй байсан.

  • Харин 📝анхдагч бүртгэлтэй болсноор "Stock Connect" хөтөлбөрийн хүрээнд эх газрын Хятадын хөрөнгө оруулагчид хувьцааг нь шууд худалдан авах боломжтой юм.

2024 оны 9 сарын 9-өөс хэрэгжиж магадгүй байгаа энэ өөрчлөлтийн үр дүнд 🧑‍🏫220 сая хөрөнгө оруулагчийн 💵12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татах таамаглал байна.

  • Шинжээчид 👉энэхүү алхмыг Хятадын хөрөнгө оруулагчдад Хонгконгоос шууд хувьцаа худалдан авах боломжийг нээж, компанид илүү их хөрөнгө оруулалтыг татах, арилжааг идэвхжүүлэх чухал өөрчлөлтийг авчирна үзэж байна.

Gap компани New York-ийн биржид арилжаалагддаг хувьцааны тикерээ өөрчиллөө.

Тус компани 📆1976.05.19-нд олон нийтэд хувьцаагаа гаргаснаас хойш (GPS) хэмээх тикертэй байсан бол (GAP) хэмээн өөрчиллөө.

Тэд 2024.08.22-нд тикерээ өөрчилсөн нь зүгээр нэг тохиолдол биш юм байна.

  • Gap компани энэхүү өөрчлөлтөөрөө өнгөрсөн үеэ хүндэтгэж, ирээдүйд соёлоороо өрсөлдөх чадвартай гэдгээ илтгэхийг зорьсон байна.

  • Тодруулбал, 🚩Gap-ын анхны "The Gap" нэртэй дэлгүүр 📆1969.08.22-нд San Francisco хотод нээгдсэн бөгөөд Levi's брэндийн хувцаснаас эхлээд хуурцаг хүртэл зардаг байжээ.

  • Мөн “Barbie” киног шинээр толилуулсан Richard Dickson энэ компанийн удирдлагад ажиллаж эхэлсний 📆1 жилийн ой энэ өдөр тохиожээ.  

Richard Dickson ажлаа хүлээж авснаас хойш 55 жилийн түүхтэй Gap хувцасны брэндийн хувьцаа 135 хувиар өссөн байна. 

Ипотекийн зээлийн хүү буурч байна.  

Энэ долоо хоногт 🌇АНУ-ын ипотекийн зээлийн хүү дахин буурсан нь орон сууц авахаар зэхэж буй иргэдэд эерэг мэдээ боллоо.

  • Freddie Mac-ийн мэдээлснээр, өнгөрсөн онд 🧮7.23%-ийн хүүтэй байсан 30 жилийн хугацаатай тогтмол хүүтэй ипотекийн зээлийн дундаж хүү 🧮6.49 хувиас 6.46 хувь болж буурсан байна.

Хэдийгээр сүүлийн хэдэн долоо хоногт 🌇 ипотекийн зээлийн хүү тогтвортой байсан ч эдийн засгийн сул мэдээллүүдээс үүдэн оны эцэс хүртэл аажмаар буурна гэсэн хүлээлтийг авчирлаа.

  • Мөн 🚨ХНС-аас 9 сард хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, инфляцын бууралт, хөдөлмөрийн зах зээлийн сааралт зэрэг нь хүү буурах магадлалыг нэмж, орон сууцны зах зээлийг идэвхжүүлж байна.

АНУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэл дээд амжилт тогтооно

Эрчим хүчний ☀️ хэрэглээний огцом өсөлт, дата төвүүд, хиймэл оюун ухааны системүүдийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнээр АНУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэл энэ онд дангаар 37 гигаватад хүрлээ.

Энэ нь сүүлийн 21 жилийн түүхэн дэх 🌞 дээд амжилт юм.  

Эрчим хүчний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 📆энэ оны эхний хагас жилд АНУ-ын эрчим хүчний үйлдвэрлэл 20.2 гигаватт болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар өсжээ.

2024 оны эцэс гэхэд хоёр дахин өсөж 42.6 гигаватт хүрэх төлөвтэй байгаа аж. 

  • Үүний дийлэнх буюу ☀️60 хувийг нарны эрчим хүч бүрдүүлэхээр байгаа бөгөөд шинэ төслүүд хэрэгжсэнээр нэг жилийн хамгийн өндөр өсөлт буюу 37 гигаватт хүрэхээр байна.

 

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

  • Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.

🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.

8688-9922 | 8888-0272 |

Түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл дуусах шатандаа орлоо.

 

Хятадын эдийн засгийн хурдтай өсөлтийн үр дүнд 1990 оны сүүлээс 2024 он хүртэл 10 дахин өссөн төмрийн үнэ, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж буурах хандлагатай байна.

Учир нь Хятадын эдийн засаг үйлдвэрлэлээс үйлчилгээнд шилжиж байгаа учраас барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалт буурч байна.

  • Гангийн эрэлт 🚩нэгэнт дээд цэгтээ хүрсэн учраас цаашид үнийн өсөлт тогтворгүй байх магадлалтай байгаа бөгөөд 2021 онд 220 ам.доллар байсан төмрийн үнэ одоо 100 ам.доллар орчимд хүрч 📉 55%-иар унажээ.

Мөн ⚒️ Австрали, Африкт шинэ уурхайнууд олборлолтоо эхлүүлсэн нь зах зээлд илүүдэл үүсгэж үнэ буурах бас нэг шалтгаан болж байна.

Тиймээс төмрийн хүдрийн үнийг дахин 200 ам.доллар давна гэж хүлээх нь илүүц бөгөөд өсөлтийн үе нь нэгэнт дуусжээ.

  • Цаашид 👉төмрийн үнэ 50 ам.доллар хүртэл буурвал жижиг олборлогчид зах зээлээс шахагдах бол томоохон компаниудын хувьд олборлолтын зардал бага учраас ашигтай ажиллах боломжтой юм.

МХБ-ийн 2024.08.22-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 292,086,298 төгрөгийн үнийн дүн бүхий 771,137 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Багануур ХК (BAN +14.99%)

  • Бөөний худалдаа ХК (BHL +14.96%)

  • Монноос ХК (MNS +14.75%)

  • Дархан хөвөн ХК (DAH -14.98%)

  • Талх чихэр ХК (TCK -8.00%)

  • Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -4.41%)

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,220 ширхэг нэгж эрх 310,964 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 9,745 ширхэг үнэт цаас 487,250,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг бонд 12,876,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,450,633,470 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,458,406,400 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,098,600 ам.доллар буюу 13,859,128,998 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵21,560,692,130 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 🎢 1.06% хувиар өсөж, 48,640.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,030,669,673,036 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!