- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АЛТНЫ АРИЛЖААНД ОРОЛЦОХОД ЮУНД АНХААРАХ ВЭ?
АЛТНЫ АРИЛЖААНД ОРОЛЦОХОД ЮУНД АНХААРАХ ВЭ?
Country Garden Holdings-Бондын хүү | АНУ-ын бондууд-Өсөлт | Алт-1916 ам.доллар

🎯Алтны арилжаанд оролцоход заавал анхаарах суурь үзүүлэлтүүд
🎯МХБ-ээр 10 сарын эхний хагаст 896 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.
🎯Үл хөдлөх хөрөнгийн аварга Country Garden Holdings өнөөдөр 15 сая ам.долларын бондын хүүгийн төлөлт хийнэ.
🎯МХБ-ийн 2023.10.16-ны өдрийн арилжаа

✅АНХААРАЛД⁉
Алтны арилжаанд оролцоход заавал анхаарах суурь үзүүлэлтүүд
📊Алтны ханш 0.2% унаж 1916 ам.долларт хүрснээс гадна АНУ-д алтны фючирсын үнэ 0.2%-иар мөн адил унасан байна.
📊АНУ-ын ЗГ-ын бондуудын өгөөж 0.1% өссөн нь бусад бүтээгдэхүүний үнэ унахад нөлөөллөө.
🕰️2 долоо хоногийн дараа ХНС-ийн ээлжит хурал болох бөгөөд бодлогын хүүг өсгөх магадлал бага байна.
🕹Хүүгийн түвшинг өсгөх нь хүү өгдөггүй хөрөнгүүдийг эзэмшихэд алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлж, алт хувьцаа зэрэг тогтмол хүү төлдөггүй бүтээгдэхүүнүүдийн үнийг унагадаг.
🕹Ойрхи Дорнодын дайнтай холбоотойгоор хүү өсөх магадлал байгаа ч алтны ханш өссөөр байна
Алтны хамгийн том олборлогчдын нэг болох Африкийн Мали дэхь алтны үйлдвэрлэл 2023 оны хүлээлт болох 67.7 тонныг давах хүлээлттэй байна

✅БОНД⁉
Үл хөдлөх хөрөнгийн аварга Country Garden Holdings өнөөдөр 15 сая ам.долларын бондын хүүгийн төлөлт хийнэ.
⏳БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын аваргуудын нэг Country Garden Holdings компани өнөөдөр 💵15 сая ам.долларын бондын хүүгийн төлөлт хийх ёстой юм.
Тус бондын хүүгийн төлөлтийг Country Garden компани сарын өмнө буюу хугацаандаа төлж чадаагүй учраас 30 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тус хугацаа өнөөдөр дуусаж байна.
9 сард тус компани нь 💵22.5 сая ам.долларын бондын хүүгийн төлөлт хийснээр дампуурлаас аврагдсанаас гадна эх газарт гаргасан 6 бондын хугацааг сунгаж чадсан юм.
Мөн тус компанийг үүсгэн байгуулагч гэр бүл 💵300 сая ам.долларын хүүгүй санхүүжилтийг олгосон билээ.

Country Garden компанийн хувьцааны ханш өнөөдрийн 🕰️ 10:02 минутын байдлаар 2.74 хувиар өсөөд байна.
Үл хөдлөх хөрөнгийн салбарын өрийн хямрал нь салбарын бусад хувьцаануудыг унагахаас гадна Хонгконг, Хятадын эх газрын хөрөнгийн зах зээлийг уналтад оруулаад байна.
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

🚩Голомт Капитал ҮЦК уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

ХҮНСНИЙ САЛБАРТ ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИЙН БОНД
💰Голомт Капитал ҮЦК нь Грийн Интернэшнл ХХК-тай хамтран зах зээлд гаргаж буй өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай “САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” бондыг санал болгож байна.

Тус компани нь олон улсын чанар, стандартыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг Монголчууддаа зориулж ирсэн юм. Тухайлбал, Монголчуудын хэзээний танил болсон “Сакура”, “Слава” “Anshan”, “Лапша”,“Талын Монгол” зэрэг брэндийг онцлох нь зүйтэй юм.


✅МХБ
МХБ-ээр 10 сарын эхний хагаст 896 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.
Энэ нь өмнөх сарын эхний хагасаас 4 дахин өссөн үзүүлэлт боллоо. Арилжааны дийлэнх буюу 80 гаруй хувийг нүүрсний болон төмрийн баяжмалын арилжаа бүрдүүлжээ.

Үүнээс энэ сарын зургаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 85 багц 544 мянган тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 287.4 тэрбум төгрөгөөр арилжигдсан нь хамгийн өндөр дүнтэй хэлцэл болов.
Хувьцааны арилжаагаар “Инвескор ББСБ” ХК, “Сэндли ББСБ” ХК, “Сүү” ХК, “Мандал даатгал” ХК-ийн хувьцаа тоо ширхэг, үнийн дүнгээр идэвхтэй арилжаалагдсан байна.
“Топ-20” индекс 10 сар гарсаар тогтвортой 35 мянган нэгжийн түвшинд байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээний хувьд 200 тэрбум төгрөгөөр буурч, 10.2 их наяд төгрөг болжээ.

МХБ-ийн 2023 оны 10 сарын 16-ний өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 264,201,727 төгрөгийн үнийн дүн бүхий 655,358 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 56,404 ширхэг нэгж эрх 14,268,815 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 9,988,000 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,192,000 юань буюу 3,871,293,440 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 582,000 ам.доллар буюу 2,009,692,560 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 503,200 ам.доллар буюу 1,737,589,856 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 7,907,034,398 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -1.76% хувиар буурч, 34,677.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,244,198,232,909 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
