- Голомт Капитал ҮЦК
- Posts
- "БИЧИЛ-2.0" ХБҮЦ-НЫ ҮНДСЭН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
"БИЧИЛ-2.0" ХБҮЦ-НЫ ҮНДСЭН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
ХНС хүүг бууруулах болоогүй | Rivian-ы шинэ нүүдэл | Долларын уналт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
"БИЧИЛ-2.0" ХБҮЦ-НЫ ҮНДСЭН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК нь Бичил Глобус Финанс ББСБ ХХК-ийн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий “БИЧИЛ 2.0” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.
Жером Пауэлл: Инфляцын дарамт өндөр хэвээр байна | Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл өчигдөр Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Санхүүгийн үйлчилгээний хороонд мэдээлэл хийхдээ “Инфляцын дарамт өндөр хэвээр байгаа бөгөөд инфляцыг бууруулж буцаанд 2 хувьд хүргэх үйл явцыг цааш үргэлжлүүлэх урт зам бий” хэмээжээ.
Маршрут төлөвлөдөг апп бүтээгч Iternio-г Rivian худалдан авчээ | Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian Шведийн цахилгаан автомашин хэрэглэгчдэд маршрутаа төлөвлөх боломж олгодог аппликэйшн бүтээгч Iternio-г худалдан авч түүний технологийг өөрсдийн автомашинууддаа ашиглахаар болжээ.
ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.
Ам.долларын ханш нэг сарын доод түвшинд ойртлоо | ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл өчигдөр Конгрессийн төлөөлөгчдийн танхимын Санхүүгийн үйлчилгээний хороонд мэдээлэл хийсний дараагаар ам.долларын ханш бусад валютын эсрэг бага зэрэг суларч сүүлийн 1 сарын доод түвшинд ойртлоо.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.13% буурч, 36,487.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,023,417,257,572 төгрөг боллоо.

ЭДИЙН ЗАСАГ
Жером Пауэлл: Инфляцын дарамт өндөр хэвээр байна
Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл өчигдөр Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Санхүүгийн үйлчилгээний хороонд мэдээлэл хийхдээ “Инфляцын дарамт өндөр хэвээр байгаа бөгөөд инфляцыг бууруулж буцаанд 2 хувьд хүргэх үйл явцыг цааш үргэлжлүүлэх урт зам бий” хэмээжээ.
Өнгөрсөн оны дунд үед инфляц 7 хувь даваад байсантай харьцуулахад өнөөдөр нэлээд намжсан байгаа ч бууралтын хурд удаан байгааг тэр онцолсон байна
Өнгөрсөн долоо хоногт Холбооны Нээлттэй Захын хуралдаанаар бодлогын хүүг өсгөөгүй хэвээр үлдээсэн ч хуралд оролцогчид бараг бүгд шахам оны сүүлээр дахин хүүг өсгөх шаардлагатай гэж үзэж байсныг тэрбээр цохон тэмдэглэжээ.


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
"БИЧИЛ-2.0" ХБҮЦ-НЫ ҮНДСЭН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК нь Бичил Глобус Финанс ББСБ ХХК-ийн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий “БИЧИЛ 2.0” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.

Санал болгож буй 20 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ны ард 24 тэрбум төгрөгийн сайн зээлийн багц эргэн төлөлтийн баталгаа болох бөгөөд дээрх зээлийн барьцаанд нийт 42.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий автомашин буй. Өөрөөр хэлбэл, таны хөрөнгө оруулсан тэрбум төгрөг тутамд 2.1 тэрбум төгрөгийн бодит хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож байна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нөхцөл:
Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Татан төвлөрүүлэх нийт дүн: 20.0 тэрбум төгрөг
Хүү: жилийн 18.5 хувь (улирал тутам төлөгдөнө)
Хугацаа: 24 сар
Хүүгийн орлогын татвар: 5 хувь
☝️Хэрэв та БИЧИЛ 2.0 ХБҮЦ-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

БИЗНЕС
Маршрут төлөвлөдөг апп бүтээгч Iternio-г Rivian худалдан авчээ
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian Шведийн цахилгаан автомашин хэрэглэгчдэд маршрутаа төлөвлөх боломж олгодог аппликэйшн бүтээгч Iternio-г худалдан авч түүний технологийг өөрсдийн автомашинууддаа ашиглахаар болжээ.
Энэ талаар Rivian-ы гүйцэтгэх захирал RJ Scaringe мэдэгдсэн боловч хэлцлийн үнийн дүнгийн талаар мэдээлэл өгсөнгүй.
Iternio-ийн A Better Routeplanner (ABRP) гэдэг аппликэйшн нь Хойд Америк, Европын цахилгаан автомашин эзэмшигчдийн дунд алдартай бөгөөд маршрутын замыг заахаас гадна цаг агаарын нөхцөл, цэнэглэх станцууд, тээврийн хэрэгслийн жин зэрэг хүчин зүйлсийг тооцож, харуулдаг байна.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.
Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922


ФОРЕКС
Ам.долларын ханш нэг сарын доод түвшинд ойртлоо
ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл өчигдөр Конгрессийн төлөөлөгчдийн танхимын Санхүүгийн үйлчилгээний хороонд мэдээлэл хийсний дараагаар ам.долларын ханш бусад валютын эсрэг бага зэрэг суларч сүүлийн 1 сарын доод түвшинд ойртлоо.
Ам.долларын ханш гол 6 валютын эсрэг өмнөх өдрийн хаалтаас 0.5 хувиар буурчээ. Азийн арилжаагаар ам.долларын индекс 102.05 хүрсэн нь сүүлийн 5 долоо хоногийн доод цэг 102.00-т тун ойрхон байлаа.
Харин фунт стерлинг сүүлийн 1 жилийн дээд түвшинд ойртоод байгаа бөгөөд лхагва гарагт инфляцын мэдээ таагүй гарсантай холбоотойгоор өнөөдөр Английн төв банк бодлогын хүүгээ өсгөх хүлээлттэй байна.
Мөн евро чангарч сүүийн 1 сарын дээд түвшин хүрч 1.09925 ам.доллартай тэнцэх болжээ.


ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА
Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.



ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 6 сарын 21-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 265,130,403 төгрөгийн үнийн дүн бүхий 780,054 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан байна.
Хамгийн их өсөлттэй:
Хот девелопмент ХК (SDT +14.49%),
Крипто Үндэстэн ХК (CNF +14.09%),
Монгол шуудан ХК (MNP +6.99%)
Хамгийн их бууралттай:
Сор ХК (SOR -14.86%),
Авто импекс ХК (AOI -12.86%),
Бодь Даатгал ХК (BODI -9.89%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 64,811 ширхэг нэгж эрх 9,127,405 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 3,058 үнэт цаас 229,600,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 270 ширхэг үнэт цаас 27,000,000 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц /12,800 тн/ баяжуулсан коксжих нүүрс 12,800,000 юань буюу 6,130,304,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOП-20 индекс 0.13% буурч, 36,487.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,023,417,257,572 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

Үн