- Голомт Капитал ҮЦК
- Posts
- МОНГОЛЫН АНХНЫ 🏆"А" ЗЭРЭГЛЭЛТЭЙ БОНДЫН 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТЛАА.
МОНГОЛЫН АНХНЫ 🏆"А" ЗЭРЭГЛЭЛТЭЙ БОНДЫН 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТЛАА.
БНХАУ - PMI индекс | АНУ - Эдийн засгийн өсөлт | Salesforce - Өсөлт | Rover -Зарагдана

💠БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн идэвхжилт сул байна.
💠АНУ-ын эдийн засаг хүлээлтээс өслөө.
💠Salesforce-ийн хувьцаа 7%-иар өслөө.
💠Монголын анхны "А" зэрэглэлтэй “Инвескор Бонд”-ын 20 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.
💠Rover 2.3 тэрбум ам.доллараар зарагдана.
💠МХБ-ийн 2023.11.29-ний өдрийн арилжаа

📊 PMI ИНДЕКС
БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн идэвхжилт сул байна
БНХАУ өнөөдөр Монголын цагаар 09:30 минутад 2023 оны 11 сарын худалдан авалтын менежерийн индексээ (PMI) олон нийтэд танилцууллаа.
11 сарын нэгтгэсэн индекс 50.4 буюу хэвийн үзүүлэлттэй гарсан бол аж үйлдвэрийн салбарын PMI индекс 49.4 буюу хэвийн бус үзүүлэлттэй гарсан нь тус улсын аж үйлдвэрийн салбарын идэвхжилт сул байгааг илтгэж байна.

Тус индекс нь 10 болон 11 сард дараалан хэвийн бус үзүүлэлттэй гарснаар он гарснаас хойш нийт 7 сар хэвийн бус үзүүлэлттэй гарлаа.
📍Тус мэдээлэл гарсны дараа буюу 09:53 цагийн байдлаар Shanghai Composite индекс 0.11 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бол Shenzhen Component индекс 0.47 хувиар унаж Хонгконгийн Hangseng индекс 0.52 хувиар унаад байна.


📊 АНХААРАЛД
Rover 2.3 тэрбум ам.доллараар зарагдана.
Гэрийн тэжээвэр амьтдад зориулагдсан асрах үйлчилгээний дэлхийн томоохон платформ болох Rover компанийг Blackstone компани ойролцоогоор 2.3 тэрбум ам.доллараар худалдан авна гэдгээ өчигдөр мэдэгджээ.
💵Тус хэлцлийн хүрээнд Rover компанийн хувьцаа эзэмшигчид нэг хувьцаа тус бүрд 11 ам.доллар авах ба энэ нь сүүлийн 3 сарын жинлэсэн үнээс 60 гаруй хувиар дээгүүр юм.

Rover платформ нь 2011 онд үүсгэн байгуулагдсан ба NASDAQ бирж дээр ROVR тикертэй арилжаалагддаг.
Тус платформ нь тэжээвэр амьтдын эздийг асрах үйлчилгээ үзүүлэгчтэй холбож өгдөг бөгөөд өдрийн асрамж, салхилуулалт зэрэг үйлчилгээ ордог байна.

📊 ӨСӨЛТ
АНУ-ын эдийн засаг хүлээлтээс өслөө
АНУ-ын эдийн засаг 3-р улиралд 5.2%-иар өссөн нь шинжээчдийн хүлээлт болох 4.9%-ийг даваад байна.
📊Мөн ирэх улиралд эдийн засаг өсөх эерэг хүлээлттэй байгаа нь Black Friday-ээр хэрэглэгчдийн зарцуулалт өндөр байсантай холбоотой аж.
Нөгөө талд PCE үнийн индекс хүлээлтээс доогуур гарсан нь инфляц буурах хүлээлтийг илтгэж байна.

Ийнхүү эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан нь бодлогын хүүг нэмэх дохиог өгч, хөрөнгийн зах зээлийн индексүүд уналттай хаагдаад байна.

📊 ТАЙЛАН
Salesforce-ийн хувьцаа 7%-иар өслөө.
Шинжээчид онлайн худалдаа, үйлчилгээ эрхлэгч тус компанийн орлогыг 8.72 тэрбум доллар, нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS-ийг 2.06 цент байхаар таамаглаж байсан.
🔎Тэгвэл Salesforce.com 8.72 тэрбум долларын орлоготой нэгж хувьцаанд 2.11 ам.доллар ногдохоор ажиллажээ.

Тайлангаас онцолбол:
Захиалгын орлого нь 8.14 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 13 орчим хувиар өссөн байна.
Мэргэжлийн үйлчилгээ болон бусад орлого 579 сая доллар болсон нь жилийн өмнөхөөс 5 орчим хувиар буурсан байна.
Нийт зардал нь 4%-иар буурч, 5.06 тэрбум доллар болсон.
GAAP-аас бусад үйл ажиллагааны ашиг 22.7%-аас 31.2%- болж өссөн нь үр ашгийг нь дээшлүүлжээ.
Дөрөвдүгээр улиралд тус компанийн орлого 9.18-9.23 тэрбум ам.долларын хооронд байх төлөвтэй байна.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

МОНГОЛЫН АНХНЫ "А" ЗЭРЭГЛЭЛТЭЙ “ИНВЕСКОР БОНД”-ЫН 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.
Голомт Капитал ҮЦК нь СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй Монголын Хөрөнгө оруулалтын зэрэглэлийн Эжинси (МИРА) ХХК-иас олгосон Монголын анхны "А" тогтвортой үнэлгээтэй бонд буюу санхүүгийн салбарт тэргүүлэгч ИНВЕСКОР ББСБ ХХК-ийн бондын 20 ТЭРБУМ төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭХ:
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |
🔎 “А” ТОГТВОРТОЙ ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

БОНДЫН НӨХЦӨЛ


📊 ШИНЭ - IPO
МОНГОЛЫН УУГАН ФИНТЕК КОМПАНИ “MOST” IPO УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Монголын Финтек салбарт тэргүүлэгч МОСТнь банк, санхүү, финтек, төрийн үйлчилгээ, бизнесийн бүх салбарын байгууллагууд дунд гүйлгээ боловсруулан дамжуулах, төлбөр тооцооны цогц шийдлээр хангах, BIG DATA дээр суурилсан үнэлгээ гаргаж өгөх зэрэг дундын дэд бүтэц экосистемийн боломжоор хангаж буй үндэсний платформ үйлчилгээ үзүүлэгч юм.

ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ- УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Монгол Улсын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг амжилттай бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay Mongolia үйлчилгээг амжилттай нэвтрүүлж буй Innovation Investment компани нь хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгоход бэлэн болж, урьдчилсан захиалга эхэллээ.

Нэгж хувьцааны үнэ: 225 төгрөг
Татан төвлөрүүлэх хөрөнгө: 8.3 тэрбум төгрөг
Санал болгох хувь: 20%
Хувьцааны захиалга: 2023.12.04-12.08

МХБ-ийн 2023.11.29-ний өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 154,538,292 төгрөгийн үнийн дүн бүхий 784,983 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,349 ширхэг нэгж эрх 1,268,776 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 2,000 ширхэг үнэт цаас 200,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 132 ширхэг бонд 13,198,440 төгрөгөөр
Багцын арилжаанд 48,135 ширхэг үнэт цаас 308,064,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,304,000 юань буюу 8,789,214,720 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 290,400 ам.доллар буюу 997,567,560 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 19,404,800 ам.доллар буюу 66,658,398,720 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 77,122,250,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.06% хувиар өсч, 36,843.93 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,190,217,117,728 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
