МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 🔎 ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Голомт Банкны цэвэр ашиг - 44 хувиар өсөв | Банкууд - Тайлан | Baidu - 11.5% уналт | Хэрэглээтэй бонд-2 "Хүү 19.5%"

📊 ТОП-20 ИНДЕКС

Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индексийн багц шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2024 оны 1-р сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. 

2023 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдсэн байна.

Харин "Ард санхүүгийн нэгдэл" ХК, "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК, "Улсын их дэлгүүр" ХК, "Ард даатгал" ХК, "Бодь даатгал" ХК-иуд хасагдаж, шинээр "Хаан банк" ХК, "Худалдаа хөгжлийн банк" ХК, "Монголын хөрөнгийн бирж" ХК, "Монложистикс холдинг" ХК, "Газар шим үйлдвэр" ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүллээ. 

📊 ӨСӨЛТ

Голомт Банкны цэвэр ашиг IPO зорилтоос 44 хувиар давжээ

 

Голомт Банк 2023 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцууллаа.

Тус банкны 2023 оны сүүлийн улирлын цэвэр хүүгийн орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 25.7 хувь өсөж 454.7 тэрбум төгрөг хүрсэн бол банкны цэвэр ашиг тус хугацаанд 180.8 тэрбум төгрөгт хүрч 80.0 хувийн өсөлтийг үзүүлсэн байна.

📍Ингэснээр Голомт Банкны цэвэр ашиг нь IPO зарлах үеийн төлөвлөгөөг 44 хувь давсан үзүүлэлттэй байна.

 

Golomt Bank has published its 2023Q4 financial results.

During the fourth quarter of 2023 its interest revenue increased by 25.7% and reached MNT 454.7 billion whereas its net revenue amounted to MNT 180.8 billion having increased by 80.0% compared to the same period a year earlier. Thus, the amount of net income surpasses the IPO target by a hefty 44%.  

📊 ТАЙЛАН

"Хаан Банк" ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танилцуулж байна

 

"ХААН Банк" ХК 2023 оны 04 дүгээр сарын 13-наас 19-ний өдрүүдэд олон нийтэд 959 төгрөгийн үнэ бүхий 191,219,800 ширхэг энгийн хувьцааг санал болгож, нийт 183,379,788,200.00 төгрөгийг татан төвлөрүүлсэн.

Үүний үр дүнд тус банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээс гадна татан төвлөрүүлэх хөрөнгийн 16 хувийг банкны бүтээгдэхүүн үйлчилгээний цахим шилжилтийг хурдасгах мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтад, 19 хувийг цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, шинэчлэлтэд, 34 хувийг ногоон төсөл хөтөлбөрүүдэд, 31 хувийг урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл, орон сууцны зээл санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн.




2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:

  • Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт 16% буюу 28.1 тэрбум

  • Цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалтын хөрөнгө оруулалт 19% буюу 29.2 тэрбум

  • Ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн хөрөнгө оруулалт 34% буюу 51.3 тэрбум

  • Урт хугацаат зээл /Орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилт/ 31% буюу 56.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан ба татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн үлдэгдэл нийт 17.9 тэрбум төгрөг байна.

Тэгвэл “Худалдаа Хөгжлийн банк” олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө юунд зарцуулав?

"Худалдаа, хөгжлийн банк" ХК анхдагч зах зээлийн арилжаанд нийт 83.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Тус банк нь активын зохистой бүтцийг бий болгох, иргэд болон жижиг, дунд бизнесийн зах зээлд тэлэлт хийх стратеги төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг бизнесийн сегментүүдэд дараах дүнгээр хийхээр төлөвлөсөн.

Үүнд: 

  • Байгууллагын сегментэд олгох дүн: 41.75 тэрбум төгрөг

  • Жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн: 16.7 тэрбум төгрөг

  • Иргэдийн сегментэд олгох дүн: 25.05 тэрбум төгрөг. 

  • 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:

  • Байгууллагын сегментэд 4,370,000,000.00 төгрөг

  • Жижиг, дунд бизнесийн сегментэд 13,971,000,000.00 төгрөг 

  • Иргэдийн сегментэд 16,256,441,575.00 тэрбум төгрөгийн зээл олгож, нийт 34.6 тэрбум төгрөгийн зарцуулалт хийснээр татан төвлөрүүлсэн хөрөнгийн ашиглалт 56.16%-тай байна. 

📊 ЗАХ ЗЭЭЛ

Хөрөнгийн зах зээлээр сонин юутай вэ?

 

📊UBS банк: Холбооны нөөцийн банк 2024 оны 2-р улирлаас мөнгөний тоо хэмжээний хатуу бодлогоо хэрэгжүүлэх төлөвтэй байгаа ба оны дундуур тус бодлогоо зогсоож, богино хугацааны тохируулга хийхээр хүлээгдэж байна.

📊Японы компаниудын хувьцаа 34 жилийн дээд түвшинд ирлээ. Японы компаниудын хувьцаа өндрөөр өссөн суурь шалтгаан нь Японы төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ удаашруулж, иений ханш үргэлжлэн сулрах болсонтой холбоотой.

 

📊Солонгос улс Чипийн зах зээлд: Өмнөд Солонгос чипний салбарт 622 тэрбум воныг зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн дэлхийн хамгийн том хагас дамжуулагчийн үйлдвэрийг Солонгост ойр кластерт байгуулах төлөвлөгөөгөө ч зарлав. Ерөнхийлөгч Ёон Сүүкийн, холбогдох зохицуулалтын орчин, татварын орчныг сайжруулна гэв.

"ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2"  ЗАХИАЛГА АВЧ БАЙНА.

Голомт Капитал ҮЦК нь Нэкст Дистрибьюшн ХХК-тай хамтран нийт 💰10 тэрбум төгрөгийн, нэгж нь 💰1,000,000,000 /1 сая/ төгрөгөөр үнэлэгдсэн📍19.5%-ийн хүүтэй, улирал тутам хүүгээ төлөх нөхцөлтэй “ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2”-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

“ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2” бондын нөхцөл:

🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 1,000,000 төгрөг
🔸Хүү: 19.5%
🔸Хугацаа: 24 сар
🔸Хүү төлөх давтамж: Улирал тутам

🔸Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум 
🔸Хүүгийн татвар: 10%
🔸Барьцаа: Нэкст Дистрибьюшнийн 20% хувьцаа
🔸Баталгаа: Хувьцаа эзэмшигчийн баталгаа

Л. ЧУЛУУНБОЛДЫН БАТАЛГАА /100% хувьцаа эзэмшигч/ 

🔸Лхамсүрэн овогтой Чулуунболд нь 2003 онд Мебел Таун нэртэй тавилгын дэлгүүрээ нээснээр Нэкст Групп бий болох үндэс суурийг эхлүүлсэн.

📍Нэкст групп нь цахилгаан бараа, тавилга, автомашин, хүнсний  худалдаа, тээвэр, засвар, ердийн даатгал, зээл, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний 9 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компанитайгаар үйл ажиллагаа эрхэлж байна. ​

​Нэкст нь Монголын Хэрэглээний цахилгаан барааны зах зээлд №1, Бөөний цахилгаан барааны зах зээлд №3-т бичигддэг салбартаа тэргүүлэгч юм.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

MMC /975:SEHK/ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛЪЯ

 

MMC компанийн хувьцааны ханш 2023 онд 266.3%-иар өссөн ба 2024 он гарснаас хойш 17.7%-ийн өсөлтийг үзүүлж, олон нийтийн анхаарлын төвд байна.

Иймд дараах асуултуудад хариулахаар MMC компанийн хувьцааны судалгааг 1-р сарын 19-ний өдөр хүргэнэ. 

  • Хувьцааны ханшийн өсөлт ханасан уу? Үргэлжлэх үү?

  • Нүүрсний зах зээлийн 2024 оны хүлээлт

Mongolian Mining Corporation /SEHK:975/’s Stock Analysis

In 2023 the stock price of Mongolian Mining Corporation has increased by 266.3% and since the beginning of 2024 gained 17.7% having stirred the interest of investors.

Golomt Capital invites you to a live session with our analysts to answer the following questions:

  • Should we expect the stock to go higher? Is the growth sustainable?

  • What are the expectations for the global coal market in 2024?

Олон Улсын Валютын Сангийн захирал Хятадад юу зөвлөв?

 

Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр Олон Улсын Валютын Сангийн захирал Kristalina Georgieva “БНХАУ богино болон урт хугацааны сорилтуудтай тулаад байна” гэжээ.

Түүний үзэж буйгаар богино хугацаандаа БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бол урт хугацаанд хөрөнгө оруулагчдын БНХАУ-д итгэл буурах хандлага нь томоохон сорилт болж байна.

Flowing China GIF

Мөн БНХАУ тус сорилтуудаа давахын тулд бүтцийн шинжтэй “реформ”-ыг хийж эдийн засгаа илүү эрчтэй нээх замаар дотоодын зарцуулалтыг нэмэгдүүлж, иргэдийн худалдан авалтын зан төлөвийг сайжруулах хэрэгтэй хэмээжээ.

Kristalina Georgievа, БНХАУ томоохон шинэчлэл хийхгүй бол эдийн засгийн өсөлт 4 хувиас доогуур байх хүлээлт үүсээд байна гэж үзэж байна.

📊 ТЭЛЭЛТ

Baidu-ийн хувьцааны ханш 11.5 хувиар уналаа.

Технологийн аварга компани Ernie-ийн хиймэл оюун ухааныг БНХАУ-ын Ардын чөлөөлөх армитай холбосон гэх мэдээлэл гарсны дараа Хонконгийн Baidu Inc (NASDAQ:BIDU) компанийн хувьцааны ханш даваа гарагт 11%-иар уналаа.

🔎Тодруулбал, South China Morning Post (SCMP) Ардын чөлөөлөх армийн стратегийн дэмжлэг үзүүлэх хүчинтэй холбоотой лаборатори нь Baidu-ийн Ernie болон IFlyTek-ийн Spark зэрэг хэд хэдэн хиймэл оюун ухааны системийг туршиж үзсэн гэж судалгааны материалаас иш татан мэдээлсэн юм.

📍Үүний улмаас Baidu-гийн хувьцаа (HK: 9888) 11.5%-иар буурч 100.50 хонконг доллараар хаагдсан нь 2022 оны сүүлчээс хойших хамгийн муу арилжааны үзүүлэлт юм.

Харин Baidu компани энэхүү мэдээллийг шууд няцааж, туршилтын тусгай үйлчилгээ үзүүлээгүй гэж мэдэгджээ.

Мөн Хятадын хиймэл оюун ухааны салбар хүнд цаг үетэй тулгарч байна гэж хэлж болох юм. Учир нь АНУ хиймэл оюун ухааны гол чипүүдийг Хятадын аж ахуйн нэгжүүдэд худалдахыг хориглоод байгаа юм.  

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

 

МХБ-ийн 2024.01.15-ны өдрийн арилжаа

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 352,228,296 төгрөгийн үнийн дүн бүхий 568,037 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Хишиг уул ХК (HSX +14.98%)

  • Баянтээг ХК (BTG + 14.96%)

  • Тээвэр дархан ХК (TEE +14.80%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Мерекс ХК (MRX -9.96%)

  • Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -5.52%)

  • Ган хийц ХК (GHC -3.85%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 23,903 ширхэг нэгж эрх 9,695,297 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бонд 200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,223,033,600 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 8,585,157,193 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.71% хувиар буурч, 40,963.41 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,051,208,830,353 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!