🔔МХБ-ийн ТОП-20 индексийн багц шинэчлэгдлээ.

| 📌“Инвескор Өсөлт” урьдчилсан захиалга | 💰АЛТ ТҮҮХЭН ДЭЭД ХАНШ | КВАНТ🖥️ КОМПЬЮТЕР | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

📈 МХБ-ийн ТОП-20 индексийн багц шинэчлэгдлээ.

🔵Монголын хөрөнгийн бирж” ХК нь Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам-ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчилж, уг өөрчлөлтийг 2026 оны 1 дүгээр сарын 16-наас хэрэгжүүлэхээр боллоо.

🔵2025 оны гүйцэтгэлийн дүнгээр индексийг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 18 компани хэвээр үлдэж, “Ард кредит ББСБ” ХК болон “Монгол шуудан” ХК-ууд багцаас хасагдав. Харин “Улсын их дэлгүүр” ХК болон “Эм жи эл акуа” ХК шинээр багтаж, ТОП-20 индексийн шинэ багцыг бүрдүүллээ.

🔵ТОП-20 индексийг бүрдүүлэхдээ биржид бүртгэлтэй бүх компанийн зах зээлийн үнэлгээ болон арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн хоёр үндсэн шалгуурыг харгалзан, хамгийн өндөр гүйцэтгэлтэй компаниудыг сонгодог.

“Вояж” брэндийн цэвэр ус үйлдвэрлэгч “Эм жи эл акуа” ХК нь 2024 онд IPO хийснээс хойш анх удаа 2026 онд биржийн жишиг индексэд багтаж байгаа бол, 2024 онд индексээс хасагдаж байсан “Улсын их дэлгүүр” ХК хоёр жилийн дараа ТОП-20 индексэд дахин эргэн орж байна.

📌“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

🔔Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг Инвескор ББСБ ХК-аас эрсдэл, татвар багатай, өндөр өгөөж бүхий “Инвескор Өсөлт” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

🔵Инвескор ББСБ нь компанийн засаглалаараа тэргүүлэгч төдийгүй нийт хөрөнгийн хэмжээгээрээ зах зээлийн 9.3%-ийг, цэвэр зээлийн багцын дүнгээр 8.5%-ийг бүрдүүлж буй Монгол Улсын Тэргүүлэгч ББСБ юм. Тус компани нь Монголын хамгийн өндөр “А/Тогтвортой” зээлжих зэрэглэлтэй бөгөөд хөрөнгийн зах зээлд 3 дахь удаагаа ХБҮЦ гаргаж буй туршлагатай байгууллага юм.

ИНВЕСКОР ӨСӨЛТ ХБҮЦ-ны нөхцөл:

  • Нэгж үнэ:100,000₮

  • Хүүгийн татвар: 5%

  • Хугацаа: 18 сар

  • Хүү төлөлт: 3 сар тутам

  • Нийт дүн: 50.0 тэрбум₮

  • Үндсэн төлбөр:12 сарын дараа үндсэн төлбөрийн 50%-ийг, үлдсэн хугацааны эцэст төлнө.

Хэрэв та дотоодын тэргүүлэгч компанийн гаргасан өгөөж өндөр, эрсдэл багатай ХБҮЦ-д хөрөнгө оруулахыг хүсвэл Голомт Капитал ҮЦК-тай холбогдоорой.

АЛТ ТҮҮХЭН ДЭЭД ХАНШАА 💰 ДАХИН ТОГТООЛОО.

🔵Азийн зах зээлийн арилжааны үеэр даваа гарагт алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрч, унц нь 4,700 ам.долларт дөхөв. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг худалдан авах төлөвлөгөөгөө дэмжүүлэх хүрээнд Европын найман улсад шинэ тариф ногдуулах талаар мэдэгдсэний дараа алтны эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой байв.

🔵Алт өнгөрсөн долоо хоногийн хүчтэй өсөлтөө үргэлжлүүлж, дараалан түүхэн дээд ханш тогтоосон бөгөөд үүнд АНУ-ын Холбооны Нөөцийн Сан ойрын хугацаанд бодлогын хүүг бууруулж магадгүй гэсэн хүлээлт, мөн геополитикийн эрсдэл нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

Мөнгөний үнэ 4 гаруй хувиар өсөж, унц нь 94.03 ам.долларт хүрч шинэ дээд түвшинд гарлаа. Мөнгө нь аюулгүй хөрөнгө оруулалт төдийгүй үйлдвэрлэлийн металлын үүрэгтэй тул эрэлт давхар нэмэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдэхдээ, Гренландыг АНУ-д нэгтгэх төлөвлөгөөг нь эсэргүүцсэн Европын найман улсад шинэ тариф ногдуулна гэжээ. Түүний хэлснээр, эдгээр улсуудаас импортлох бараанд хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 10 хувийн тариф тавих бөгөөд хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол зургадугаар сард 25 хувь хүртэл нэмэгдүүлэх аж.

Тариф ногдуулах улсуудын тоонд Франц, Герман, Их Британиас гадна Скандинав болон хойд Европын хэд хэдэн улс багтжээ. Энэхүү мэдэгдэл нь Европын албаны хүмүүсийн зүгээс хурц шүүмжлэл дагуулж, Атлантын далай дамнасан худалдааны зөрчил хурцдаж болзошгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлсэнээр хөрөнгө оруулагчдыг үнэт металлууд руу чиглүүлэхэд хүргэв.

Тарифын эрсдэл нь алтанд эерэг нөлөө үзүүлж буй бусад хүчин зүйлстэй давхцаж байна. Сүүлийн долоо хоногуудад АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сулрах, инфляц саарах шинж тэмдгүүд ажиглагдсанаар ХНС энэ жил мөнгөний бодлогоо зөөлрүүлэх магадлал нэмэгдэж, алтны боломжит өртөг буурчээ.

Мөн геополитикийн хурцадмал байдал ч нөлөөлсөн байна. Ялангуяа Ирантай холбоотой Ойрх Дорнодын нөхцөл байдал дахин хурцдаж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас өнгөрсөн долоо хоногт алтны үнэ огцом өссөн юм.

⚙️ КВАНТ 🖥️ КОМПЬЮТЕР 2033 ОНД БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААР БЭЛЭН БОЛНО.

🔵UBS Global Research-ийн сүүлийн судалгааны тайланд дурдсанаар, квант компьютер нь уламжлалт компьютеруудыг мэдэгдэхүйц давж гүйцэх “quantum advantage” түвшинд ойролцоогоор 2033 он гэхэд хүрэх боломжтой байна. Гэвч тус тайланд “квант технологи сүүлийн 20 жилийн турш байнга л ‘дахиад 5 жилийн дараа’ гэж яригдсаар ирсэн” хэмээн анхааруулжээ.

🔵UBS квантын quantum volume (алдаа засварлалт болон бусад хүчин зүйлсийг хамарсан гүйцэтгэлийн үзүүлэлт)-ийн өсөлтийг тооцоолон үзэхэд, энэ нь уламжлалт компьютерийн Moore-ын хууль-тай төстэй замналыг дагаж буйг тогтоосон байна.

Энэхүү анализын үр дүнгээр, ихэвчлэн 100 логик кубиттэй холбон тайлбарлагддаг quantum advantage нь зарим компаниудын таамаглаж байгаагаас бага зэрэг хожуу хэрэгжих магадлалтай гэж үзжээ.

Компанийн зорилтот төлөвлөгөөнөөс дурдвал:

  • IBM 2026 он гэхэд 2,000 логик кубит-д хүрэх зорилт тавьсан

  • IonQ мөн 2026 онд 1,600 логик кубит, харин 2030 оноос хойш 40,000-аас давна гэж төсөөлж байна

  • Google-ийн Willow процессор 2024 оны арванхоёрдугаар сард кубитын тоо нэмэгдэх тусам алдаа ихсэх бус, харин буурч байгааг харуулсан нь өргөтгөх боломжийн чухал босгыг давсныг илтгэжээ

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд