- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Ганцхан өдөр бонд эзэмшсэн ч ӨГӨӨЖ 20%
Ганцхан өдөр бонд эзэмшсэн ч ӨГӨӨЖ 20%
|🚗Tesla ноёрхлоо алдав | 📈S&P 500 индекс:+2%-иар" өсөв |🤩GC Супермаркет: Шинэ Бонд |NVDA-Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй


ГАНЦХАН ӨДӨР БОНД ЭЗЭМШСЭН Ч ӨГӨӨЖ НЬ 20%

ТӨГРӨГӨӨ: хамгаалахаас гадна өсгөх боломж бол “БОНД” гэдгийг шуудхан хэлчихье. Учир нь та дансандаа түгжсэн мөнгөөрөө “БОНД” авсан бол 💹20%-ийн өгөөж хүртэх боломжтой. Харин харилцах данс хүүгүй шүү дээ.
| 💰10 сая төгрөгөөр бонд авна гэж үзээд бяцхан тооцоо хийе.
Мэдээж энэ дүн 10 сая биш 50, 100 сая бол хичнээн төгрөгийн өгөөж хүртэхээ та тооны машин цохиод тооцоорой. |

Харин 👆та жилийн хугацаатай хадгаламжид 10 сая төгрөг хийсэн бол яах вэ? Гэнэт мөнгөний шаардлага гараад хадгаламжийн гэрээгээ цуцалбал 2.4%-ийн хүү хүртэнэ.
Хэрэв бонд авсан бол хүссэн үедээ зарахад таны өгөөж 👍20% хэвээр л байна.


Хөрөнгийн зах зээл дэх эрсдэлийг хэрхэн таньж, сэргийлэх вэ?
Хөрөнгийн үнэ хэлбэлзэж, зах зээлийн сэтгэлзүй өөрчлөгдөж буй энэ үед өөрийн багцаа эрсдэлээс хэрхэн хамгаалж удирдах вэ?
Юунд хөрөнгө оруулах вэ?

📅2025.06.26
⏰14:00 цагаас эхлэх LIVE-д та бүхнийг урьж байна!


Долларын бондын өгөөж ханшийн өсөлтөөс ч өндөр
Ноён доллар: 💵Өнгөрсөн жилийн наадмын үеэр 3,420 төгрөг байсан бол одоо 3,580 төгрөг болжээ.
![]()
| Та юу хийх вэ гэж үү? Харин ам.долларын бонд авсан бол ханшийн өсөлтөд өртөхгүй, харин ч нэмээд 👍4.5-5.5%-ийн өгөөж илүү хүртэх байжээ. ![]()
|



AI-Робот: NVDA-г дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болгов Өчигдөр Nvidia-ийн хувьцаа огцом өсөж 💵154.31-д хаагдсан нь өмнө нь 2025.01.06-нд тогтоосон дээд ханш болох 💵149.43-ыг давлаа. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь $3.77 их наяд долларт хүрч, Microsoft-ийг гүйцэн дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болов. Гол шалтгаан нь 👆Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр “Хиймэл оюун ухааны дараагийн хамгийн том өсөлтийн боломж бол роботын технологи” хэмээн онцолжээ. | Хуанг, AI болон роботын технологи нь ирээдүйд хэдэн тэрбумаар хэмжигдэхүйц хамгийн том өсөлтийн хөшүүргүүд гэж тодорхойлов. ![]() Nvidia нь 2025 оны 1 улиралд автомашин ба роботын технологиор 💵567 саяын орлого олсон нь нийт орлогын ойролцоогоор 1% ч жилийн өсөлт нь 72%-д хүрсэн байна. |

S&P 500 индекс +2%-иар өссөн үед юуг анхаарах вэ? Зах зээлд: Урт хугацааны технологийн хөшүүргүүд (хиймэл оюун ухаан, робот, крипто, шинэ инновацууд) болон бодлогын зөрчилдөөний (татварын өсөлт, төв банкны алдаа) тэмцэл өрнөж байна. 📊Эдгээрээс одоогоор технологийн өсөлт давамгайлж байна. ![]() Голомт Капитал компаниас өгөх зөвлөгөө: Энэ үед хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх нь оновчтой шийдэл юм. |
Тиймээс 👆зөвхөн индексийн өсөлтөд найдахын оронд, хөрөнгө оруулалтын багцаа илүү тэнцвэртэй, төрөлжсөн байдлаар бүрдүүлэхийг зөвлөж байна. Үүнд:
|


🛒 “GC BOND” СУПЕРМАРКЕТ: ✨ ШИНЭ БОНД ✨ “GС-BOND” супермаркетад шинээр байршиж буй зах зээлд 🏆ТЭРГҮҮЛЭГЧ компанийн бондыг танилцуулж байна !Монгол Улсын хамгийн том ханган нийлүүлэгч групп компаниас гаргаж буй тус бонд нь:
| ![]() 👆Хүүгээрээ дахин хөрөнгө оруулалт хийснээр 💹“20.4%” хүүгийн өндөр өгөөж хүртэнэ. |

ХАМГИЙН ӨНДӨР РЕЙТИНГТЭЙ ШУНХЛАЙ НЭЭЛТТЭЙ БОНД
| ![]() Дотоодын хамгийн өндөр рейтингтэй буюу “A” үнэлгээтэй Шунхлай нээлттэй бонд нь дотоодын зээлжих зэрэглэлтэй компаниудын бондоос хамгийн “ЭРСДЭЛ БАГА” гэдгээрээ давуу талтай. |



Tesla Европ дахь ноёрхлоо Хятадын цахилгаан автомашинуудад алдсаарӨнгөрсөн сард: 🚗Tesla-ийн Европ дахь шинэ автомашины борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.9%-иар буурч сүүлийн 5 сар дараалан урууджээ.
Өчигдөр 📉Tesla-ийн хувьцааны ханш 5%-иар унаж, оны эхнээс хойш нийт 18%-иар буурлаа. | ![]() Шалтгаан нь, Элон Маскийн улс төрийн үйл ажиллагаа, маргаанаас үүдэн тус брэндийн нэр хүнд унасантай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Тэгвэл BYD зэрэг Хятадын үйлдвэрлэгчид Европын зах зээлд илүү хямд, ухаалаг технологи бүхий цахилгаан автомашинуудаар хүч түрэн орж ирж байна. Тэд өнгөрсөн сард🚘65,808 тээврийн хэрэгсэл борлуулж, Европын шинэ автомашины зах зээлийн 5.9%-ийг эзлэх болжээ. Энэ нь өмнөх жилээс 2 дахин өссөн үзүүлэлт юм. |










