"БИЧИЛ-2.0" ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЯВАГДАЖ БАЙНА

Орон сууцны зах зээл VS хөрөнгийн зах зээл | Алтны уналт | Bitcoin сэргэлт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • "БИЧИЛ-2.0" ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЯВАГДАЖ БАЙНА | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК нь Бичил Глобус Финанс ББСБ ХХК-ийн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий “БИЧИЛ 2.0” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.

  • Амины орон сууцны борлуулалт нэмэгдэж Уол Стрийтийг уналтад хөтөллөө | АНУ-ын орон сууцны зах зээл сэргэж буй шинж тэмдэг үзүүлж, бодлогын хүүг цаашид өсгөж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлийн энэ долоо хоногийг уналттайгаар эхлүүллээ. 

  • Алтны ханш 3 сарын доод түвшинд ойртов | Орон сууцны зах зээлд томоохон өсөлт гарсан нь мөнгөний бодлогыг чангатгаж, ам.доллар өсөж болзошгүй гэсэн дохиог өгснөөр Лхагва гарагт алтны ханш сүүлийн 3 сарын доод түвшинд ойртон ирлээ.

  • ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

  • Bitcoin-ы ханш 28,400 ам.долларыг давлаа | Bitcoin-ы ханш мягмар гарагийн арилжаагаар 6 гаруй хувиар өсөж 28,400 ам.долларыг давлаа.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.79% хувиар өсч, 36,534.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,982,282,826,237 төгрөг боллоо.

 

ЭДИЙН ЗАСАГ

Амины орон сууцны борлуулалт нэмэгдэж Уол Стрийтийг уналтад хөтөллөө

АНУ-ын орон сууцны зах зээл сэргэж буй шинж тэмдэг үзүүлж, бодлогын хүүг цаашид өсгөж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлийн энэ долоо хоногийг уналттайгаар эхлүүллээ. Даваа гарагт АНУ-д боолчлолын төгсгөл болсон түүхэн өдөр тохиосон тул Уол Стрийт амарсан юм.

АНУ-ын амины орон сууцны ашиглалт 5 сард өмнөх сараас 27 хувиар өссөн нь сүүлийн жил гаруйн хугацаанд ажиглагдаагүй өндөр өсөлт бөгөөд шинэ барилгын зөвшөөрөл олголт мөн нэмэгдсэнээр орон сууцны зах зээл эргэлтийн цэгтээ ирсэн байж магадгүй гэх дохиог зах зээлд өглөө.

АНУ-ын хөрөнгийн биржүүдийн арилжааны цонх хаагдах үед Dow Jones Industrial Average 306 нэгж буюу 0.9 хувь, S&P 500 индекс 0.7 хувь, NASDAQ Composite мөн 0.8 хувиар тус тус уналттай байлаа.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

"БИЧИЛ-2.0" ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЯВАГДАЖ БАЙНА

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК нь Бичил Глобус Финанс ББСБ ХХК-ийн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий “БИЧИЛ 2.0” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.

Санал болгож буй 20 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ны ард 24 тэрбум төгрөгийн сайн зээлийн багц эргэн төлөлтийн баталгаа болох бөгөөд дээрх зээлийн барьцаанд нийт 42.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий автомашин буй. Өөрөөр хэлбэл, таны хөрөнгө оруулсан тэрбум төгрөг тутамд 2.1 тэрбум төгрөгийн бодит хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож байна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нөхцөл:

  • Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  • Татан төвлөрүүлэх нийт дүн: 20.0 тэрбум төгрөг

  • Хүү: жилийн 18.5 хувь (улирал тутам төлөгдөнө)

  • Хугацаа: 24 сар

  • Хүүгийн орлогын татвар: 5 хувь

     

☝️Хэрэв та БИЧИЛ 2.0 ХБҮЦ-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

 

ҮНЭТ МЕТАЛ

Алтны ханш 3 сарын доод түвшинд ойртов

Орон сууцны зах зээлд томоохон өсөлт гарсан нь мөнгөний бодлогыг чангатгаж, ам.доллар өсөж болзошгүй гэсэн дохиог өгснөөр Лхагва гарагт алтны ханш сүүлийн 3 сарын доод түвшинд ойртон ирлээ.

Алтны спот ханш Улаанбаатарын цагаар 08:15 цагийн үед 1937.58 ам.доллар орчимд маш тогтвортой байв. Мөн фьючерс ханш 1948.75 ам.доллар орчимд тогтвортой байгаа ч аль аль нь өмнөх өдрийн арилжаагаар 0.6-0.8 хувийн уналт үзүүлснээр 3 өдөр дараалан улайгаад байна.

Хөрөнгө оруулагчид одоогоор өнөөдөр орой ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл Конгресст хийх мэдээллийг хүлээж байна. Өнгөрсөн долоо хоногт ХНС мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулахдаа хоёрдмол утгатай мэдэгдэл хийсэн тул энэ удаад түүний мэдээллээс их зүйл тодорхой болно гэж хөрөнгө оруулагчид харж байна.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

КРИПТОВАЛЮТ

Bitcoin-ы ханш 28,400 ам.долларыг давлаа

Bitcoin-ы ханш мягмар гарагийн арилжаагаар 6 гаруй хувиар өсөж 28,400 ам.долларыг давлаа.

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй крипто валют нь он гарснаас хойш 70 гаруй хувийн өсөлт үзүүлээд байна.

Түүнчлэн Etherium-ийн ханш 3 гаруй хувийн өсөлт үзүүлж 1,800 ам.долларт ойртжээ.

 

ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА

Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 6 сарын 20-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 1,096,420,538 төгрөгийн үнийн дүн бүхий 3,379,108 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Крипто Үндэстэн ХК (CNF +14.95%),

  • Мон Бийф ХК (MBF +7.18%),

  • Улсын их дэлгүүр ХК (UID +5.34%)

Хамгийн их бууралттай:

  • Силикат ХК (SIL -15.00%),

  • Монголын цахилгаан холбоо ХК (MCH -12.41%),

  • Төрийн Банк ХК (SBM -4.92%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • өрөнгө оруулалтын 2 сангийн 141,041 ширхэг нэгж эрх 16,626,066 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг үнэт цаас 40,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 92,861 ширхэг үнэт цаас 278,583,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 13 багц / 83,200 тн / 1/3 коксжих нүүрс 8,519,680 ам.доллар буюу 29,274,898,432 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,483,200 ам.доллар буюу 15,404,947,680 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOП-20 индекс 0.79% хувиар өсч, 36,534.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,982,282,826,237 төгрөг боллоо.

 

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!