БИЧИЛ 2.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Газрын тос -4% | Ford цомхтгол хийнэ | Хиймэл оюуны өсөлт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • БИЧИЛ 2.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА | Монголын Банк бус санхүүгийн салбарт тэргүүлэгч Бичил Глобус ББСБ-ын "БИЧИЛ 2.0" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр 10:00 цагт нээж 4 цагийн дотор 20 тэрбум төгрөгийн захиалга ирснээр нийт төлөвлөсөн татан төвлөрүүлэх дүн 100 хувь биелж, арилжаа амжилттай хаагдлаа.

  • WTI газрын тосны үнэ 70 ам.доллараас доош уналаа | АНУ-ын газрын тосны эрэлт нийлүүлэлтийн тэнцэл өнгөрсөн долоо хоногт эерэг гарч WTI газрын тосны ханш 4 хувь суларлаа.

  • Ford цомхтгол хийхээр бэлтгэж байна | Ford Motor АНУ дахь ажлын байраа цөөлж, дараагийн шатны цомхтголыг хийхээр болсон тухай Wall Street Journal мэдээллээ.

  • ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

  • АНУ-д Generative AI-тай холбоотой ажлын байр 20 хувь өсжээ | Өнгөрсөн сард АНУ-д ChatGPT-тэй ижил зарчмын буюу Generative AI-тэй холбоотой ажлын байрны тоо 20 орчим хувиар нэмэгджээ. Учир нь энэ төрлийн технологи нь дараагийн том өсөлтийг авчрах салбар гэж компаниуд харж буй юм.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.13% буурч, 36,487.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,023,417,257,572 төгрөг боллоо.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

БИЧИЛ 2.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Монголын Банк бус санхүүгийн салбарт тэргүүлэгч Бичил Глобус ББСБ-ын "БИЧИЛ 2.0" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр 10:00 цагт нээж 4 цагийн дотор 20 тэрбум төгрөгийн захиалга ирснээр нийт төлөвлөсөн татан төвлөрүүлэх дүн 100 хувь биелж, арилжаа амжилттай хаагдлаа.

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНД ЭЗЭМШИГЧ БОЛСОН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА БАЯРЛАЛАА🤗

👉 Эрхэм харилцагч та дараагийн ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📱8688-9922
📱8083-6622
📱8610-5050
📱8888-0272

 

ТАВААР

WTI газрын тосны үнэ 70 ам.доллараас доош уналаа

АНУ-ын газрын тосны эрэлт нийлүүлэлтийн тэнцэл өнгөрсөн долоо хоногт эерэг гарч WTI газрын тосны ханш 4 хувь суларлаа. Түүнчлэн Английн төв банк бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргаснаар зах зээлд шок үүсэж арилжаачид идэвхтэй зарж эхэлснээр WTI-ийн ханш 70 ам.доллар орчимд байсан дэмжлэгийг бүсийг доош сэтэлжээ.

Английн төв банк өчигдөр бодлогын хүүг 50 суурь нэгжээр буюу 0.5 нэгж хувиар өсгөж 5 хувьд хүргэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр Их Британийн бодлогын хүү 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа бөгөөд тус улсын инфляц өндөр түвшинд удаан хадгалагдах төлөвтэй байгаа тул ийм шийдвэрт хүрсэн гэлээ.

Английн төв банк бодлогын хүүг 13 удаа дараалан өсгөөд байгаа нь энэ юм.

Брент газрын тосны ханш мөн 2.98 ам.доллар буюу 3.9 хувь суларч 74.14 ам.доллар хүрчээ.

 

БИЗНЕС

Ford цомхтгол хийхээр бэлтгэж байна

Ford Motor АНУ дахь ажлын байраа цөөлж, дараагийн шатны цомхтголыг хийхээр болсон тухай Wall Street Journal мэдээллээ.

Компани өнгөрсөн жилийн 3 дугаар сард шатахуун хөтөлгүүрт автомашин үйлдвэрлэлийн нэгжийн зардлыг 3 хүртэлх тэрбум ам.доллараар бууруулахаа мэдэгдсэн бөгөөд наймдугаар сард энэ хүрээнд АНУ болон Энэтхэг дэх ажлын байраа 3000-аар бууруулна гэдгээ мэдэгдээд байсан юм.

Wall Street Journal-ийн мэдээлснээр энэ удаагийн цомхтголд АНУ-ын Детройт хотын шатахуун хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэл болон программ хангамжийн нэгжийн ажилчид өртөх бөгөөд хэчнээн ажилчин ажлаасаа халагдаж байгааг дурдаагүй байна.

Компани мөн байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүд гол хэрэглээнд шилжиж байгаатай холбогдуулан одоогоор өндөр өртөгтэй бүтэж байгаа цахилгаан автомашины үйлдвэрлэлийн зардлыг бууруулахаар хичээж байгаа билээ.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

ӨСӨЛТ

АНУ-д Generative AI-тай холбоотой ажлын байр 20 хувь өсжээ

Өнгөрсөн сард АНУ-д ChatGPT-тэй ижил зарчмын буюу Generative AI-тэй холбоотой ажлын байрны тоо 20 орчим хувиар нэмэгджээ. Учир нь энэ төрлийн технологи нь дараагийн том өсөлтийг авчрах салбар гэж компаниуд харж буй.

Тавдугаар сард шинээр зарлагдсан 1 сая ажлын байр тутамд 204 нь хиймэл оюун ухаантай холбогдож байсан нь 2021 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өндөр дүн юм.

Ерөнхийд нь харвал, технологийн салбарын ажлын байр өнгөрсөн оны 6 дугаар сартай харьцуулахад 43.6 хувь буурсан байна. Үүнээс үзэхэд, хиймэл оюуны хөгжүүлэлттэй холбоотой ажлын байр өсөлт хэдий өндөр байгаа салбар дахь ажлын байрны эрэлтийг хангаж гүйцэхгүй байна.

 

ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА

Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 6 сарын 22-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 208,205,485 төгрөгийн үнийн дүн бүхий 638,594 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Хамгийн их өсөлттэй:

  • Хот девелопмент ХК (SDT +15.00%),

  • Монгол шуудан ХК (MNP +14.82%),

  • Ард кредит ББСБ ХК (ADB +10.80%)

Хамгийн их бууралттай:

  • Булигаар ХК (MBG -13.07%),

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.03%),

  • Тахь-ко ХК (TAH -6.67%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 87,491 ширхэг нэгж эрх 13,281,079 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,539 үнэт цаас 115,425,000 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц /12,800 тн/ баяжуулсан коксжих нүүрс 10,368,000 юань буюу 4,950,616,320 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц /64,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 7,878,400 ам.доллар буюу 27,061,910,080 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц /64,000 тн/ 1/3 коксжих нүүрс 5,145,600 ам.доллар буюу 17,674,878,720 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOП-20 индекс 1.7% хувиар өсч, 37,108.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,056,092,581,420 төгрөг боллоо.

 

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

Үн