- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢ТОП-20 компанийн тайлангийн үзүүлэлтүүд юуг хэлнэ вэ? | Теслагийн борлуулалт өсөх үү?
📢ТОП-20 компанийн тайлангийн үзүүлэлтүүд юуг хэлнэ вэ? | Теслагийн борлуулалт өсөх үү?
📍L’Oreal -Хөрөнгө оруулалт | Stellantis - Ажилчдаа хална | Сьюзан Войкики -Таалал төгслөө


ТОП-20 компанийн тайлангийн үзүүлэлтүүд юуг хэлнэ вэ?
МХБ-ийн ТОП-20 компанийн 2024 оны 2-р улирлын санхүүгийн үр дүн гарч дууслаа. Иймд дараах агуулгын хүрээнд Голомт Капитал компанийн шинжээчид дараах сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ:
ТОП-20 компанийн ерөнхий санхүүгийн гүйцэтгэл ба индексийн ханш
Тайлангуудын голлох үзүүлэлтүүд ба онцлох өөрчлөлт гарсан тайлангууд
ТОП-20 компанийн үнэлгээний үзүүлэлт ба салбар, компани хоорондын харьцуулалт


L’Oreal арьс арчилгааны Galderma компанид хөрөнгө орууллаа
Сүүлийн үед хөгшрөлт болон үрчлээний эсрэг тарилгын эрэлт өсөж байгаа учраас L’Oreal компани Швейцарын Galderma компанийн тодорхой хувийг 1.85 тэрбум ам.доллароор худалдан авах шийдвэр гаргажээ.
Учир нь Galderma компанийн Dysport болон Abbvie компанийн botox брэндүүд зах зээлд тэргүүлж байгаа юм.

Анх 40 гаруй жилийн өмнө тус компанийг L’Oreal компани Nestle-тэй хамтран үүсгэн байгуулж байсан бол 2014 онд хөрөнгө оруулалтаа зогсоож байжээ.
Харин одоо L’Oreal компанийн Гүйцэтгэх захирал тус салбарын өсөлт үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаа учраас дахин хөрөнгө оруулалт хийж буйгаа илэрхийлжээ.


Тесла $100,000-ийн үнэтэй Cybertruck-ийн захиалгыг эхлүүллээ
Тесла компани Cybertruck-ийн хямд буюу $61,000-ын үнэтэй загварын захиалгаа зогсоож, $100,000-ийн үнэтэй хувилбарынхаа захиалгыг нээж энэ сараас эхлэн хүргэж эхлэхээр болсон байна. Энэ өөрчлөлт дараах чухал асуудлуудыг илтгэж байна.
Эрэлтийн өөрчлөлт
Элон Маск өмнө нь Теслад 1 сая гаруй Cybertruck-ийн захиалга байгааг мэдэгдэж байсан ч хямд загварын захиалгыг зогсоосон нь үнэндээ эрэлт тэр хэмжээнд хүрээгүй байж болзошгүйг харуулж байна. Хэрэглэгчдийн ихэнх нь хямд загварыг сонирхож байсан байж болох тул Тесла компани одоо өндөр үнэтэй хувилбараар орлогоо нэмэхийг зорьж байна.

Үйлдвэрлэлийн бэрхшээлүүд
Теслад хоёр болон гурван мотор бүхий өндөр үнэтэй загваруудын нөөц байгаа нь эдгээрийг өргөн хүрээнд борлуулахад тодорхой бэрхшээл тулгарч байгааг харуулж байна. Өндөр үнэтэй загварууд болон амласан зайны хэмжээнээс бага үзүүлэлт нь хэрэглэгчдийг сонирхлыг бууруулж магадгүй юм.
Стратегийн үнэлгээ
Тесла одоо $100,000-аас дээш үнэтэй хувилбаруудаар ашгаа нэмэхийг зорьж байгаа ч энэ нь хямд үнэтэй загваруудыг сонирхож байсан хэрэглэгчдээ алдахад хүргэж болзошгүй. Энэ нь Тесла компанийн нийт зах зээлд эзлэх байр суурьд сөргөөр нөлөөлж магадгүй юм.

Зах зээлийн хүлээлт
Энэ шийдвэр нь хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдийн дунд Тесла компанийн урт хугацааны төлөвлөгөө болон өндөр үнэтэй загваруудын эрэлтийн тогтвортой байдалд эргэлзээ төрүүлж болзошгүй. Cybertruck нь өөрийн сегментэд амжилттай борлуулалт хийж байгаа ч $100,000-аас дээш үнээр урт хугацаанд тогтвортой борлуулалт хийхэд хүндрэлтэй байж магадгүй юм. Ялангуяа цахилгаан автомашины зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед өндөр үнэ нь эрэлтийг бууруулахад нөлөөлнө.
Дүгнэхэд: Тесла компани одоохондоо өндөр үнэтэй загваруудаас ашиг хүртэж байгаа ч Cybertruck-ийн урт хугацааны амжилт нь илүү хямд хувилбаруудыг зах зээлд гаргаж чадах эсэхээс хамаарахаар байна.

Youtube-ийн Гүйцэтгэх захирал асан Сьюзан Войкики 56 насандаа таалал төгслөө
Youtube-ийн Гүйцэтгэх захирал асан Сьюзан Войкики 56 насандаа уушгины хавдрын улмаас нас барлаа. Анх Google компанийн 16 дахь ажилтнаар ажилд орж байсан тэрээр компанийн төдийгүй Youtube платформын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн нэгэн юм.

Google-ийн толгой компани болох Alphabet-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай түүнийг “Google-ийн түүхэн хөгжилд маш чухал нөлөө үзүүлсэн” хэмээн тэмдэглэжээ.


Stellantis 2450 ажилчдаа хална
Stellantis Ram компани 1500 пикап загварын автомашин үйлдвэрлэхээ больсон учраас Мичиган муж дахь Warren Truck Assembly Plant үйлдвэрээ хаахаар болжээ.
Тус үйлдвэрт ойролцоогоор 3700 цагийн ажилтан ажилладгаас 10 сараас эхлэн 2450 ажилтныг ажлаас чөлөөлөхөөр болсон байна. Үлдсэн ажилчдын хувьд өөр албан тушаалд шилжих боломжтой гэж үзжээ.

2025 онд үйлдвэрлэгдэх 1500 пикап загварын шинэчлэгдсэн хувилбарыг тус компанийн зэргэлдээх үйлдвэрээс нь нийлүүлэх юм байна.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


Үнэт цаасны зах зээлтэй холбоотой хууль, эрх зүйн түгээмэл асуулт
Компанийн эрх бүхий албан тушаалтнууд жижиг хувьцаа эзэмшигчдийн эсрэг ажиллаж компанийг алдагдалтай ажиллуулж байвал хаана хандах вэ?
Хариулт: СЗХ-нд хандах эсхүл өөрсдөө нэгдэж Компанийн тухай хуулийн 86.1-д “Компанийн хувьцаа эзэмшигч нь дангаар, эсхүл бусад хувьцаа эзэмшигчидтэй хамтран компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тохиолдолд компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Брокерийн компани гэрээгээр тохирсон үйлчилгээгээ үзүүлэхгүй байвал хаана хандаж шийдвэрлүүлэх вэ?
Хариулт: Тухайн компанийн гомдол хянан шийдвэрлэх нэгжид хандаж болно. Мөн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ёс зүйн хороо, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт байгууллагуудад цахим эсхүл цаасан хэлбэрээр гомдол гаргаж болдог.
Таны гомдлыг шийдвэрлэх хугацаа 60 хүртэл хоног байна.

ТАНЫ ХУРИМТЛАЛ 📊“10-21%”
Голомт Капитал үнэт цаасны компани нь танд банк санхүү, газрын тос, уул уурхай, дэд бүтцийн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.08.09-ний өдрийн арилжаа
2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 347,484,348 төгрөгийн үнийн дүн бүхий 1,479,985 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Эрдэнэс сольюшинс ХК (AMT +14.33%)
Крипто Үндэстэн ХК (CNF +12.30%)
Булигаар ХК (MBG +10.27%)

Улсын их дэлгүүр ХК (UID -13.85%)
Женко тур бюро ХК (JTB -4.69%%)
Худалдаа Хөгжлийн банк (TDB -2.67%)

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,640 ширхэг нэгж эрх 4,593,940 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100,000 ширхэг бонд 10,000,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,272,000 юань буюу 10,515,947,520 төгрөгөөр
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,043,340 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 💵21,649,069,148 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 📊+0.76% хувиар өсөж, 49,174.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,177,848,641,951 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
