- Голомт Капитал ҮЦК
- Posts
- "БИЧИЛ 2.0" ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
"БИЧИЛ 2.0" ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Жилийн 18.5 хувийн өгөөжтэй, хөрөнгөөр баталжаажсан үнэт цаасыг санал болгож байна.
"БИЧИЛ-2.0" ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК нь Бичил Глобус Финанс ББСБ ХХК-ийн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий “БИЧИЛ 2.0” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.
Бичил Глобус ББСБ нь 2020-2022 онд зээлийн багцаа 2.8 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ зээлийн оновчтой менежментийг хэрэгжүүлснээр чанаргүй зээлийг 4 дахин бууруулж 0.9 хувьд хүргэжээ. Энэ нь салбарын дунджаас 8 дахин бага юм.
Санал болгож буй 20 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ны ард 24 тэрбум төгрөгийн сайн зээлийн багц эргэн төлөлтийн баталгаа болох бөгөөд дээрх зээлийн барьцаанд нийт 42.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий автомашин буй. Өөрөөр хэлбэл, таны хөрөнгө оруулсан тэрбум төгрөг тутамд 2.1 тэрбум төгрөгийн бодит хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож байна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нөхцөл:
Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Татан төвлөрүүлэх нийт дүн: 20.0 тэрбум төгрөг
Хүү: жилийн 18.5 хувь (улирал тутам төлөгдөнө)
Хугацаа: 24 сар
Хүүгийн орлогын татвар: 5 хувь
☝️Хэрэв та БИЧИЛ 2.0 ХБҮЦ-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь зээл, санхүүгийн түрээс, авлага гэх мэт ирээдүйн мөнгөн урсгалыг бий болгодог хөрөнгүүдийг эргэн төлөлтийн баталгаа болгон багцалж шинээр гаргаж буй үнэт цаасыг хэлнэ. ХБҮЦ нь хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.
АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ:
1️⃣Үнэт цаасны данс нээх
2️⃣Мөнгө байршуулах
3️⃣Захиалга өгөх
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
Санамж: “Бичил-2.0” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа нь түрүүлж өгсөн захиалга түрүүлж биелэх зарчмаар буюу нийт захиалгын дүн 20 тэрбум төгрөгт хүрсэн тохиолдолд хаагдахыг анхаарна уу.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272