- Голомт Капитал ҮЦК
- Posts
- БИЧИЛ 2.0 ХБҮЦ урьдчилсан захиалга авч эхэллээ
БИЧИЛ 2.0 ХБҮЦ урьдчилсан захиалга авч эхэллээ
Tesla-даа сууж амжсан уу? | Ford-ын шинэ сонирхолтой патент | Жорж Соросын өв

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
БИЧИЛ-2.0 ХБҮЦ урьдчилсан захиалга авч эхэллээ | Арван таван жилийн түүхэн замналтай "Бичил Глобус санхүүгийн байгууллага" нь "Санхүүгийн зохицуулах хороо"-ноос БИЧИЛ 2.0 ХБҮЦ гаргах зөвшөөрлөө авлаа.
TESLA-хувьцаа 11 өдөр дараалан өслөө | Tesla компанийн хувьцаа сүүлийн хэдэн өдрийн турш өсөлт үзүүлснээр, ханш нь унана хэмээн таамаглаж шорт позиц нээсэн арилжаачид ойролцоогоор 6.08 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
ГОЛОМТ КАПИТАЛ CHAMPIONSHIP УРАЛДААНД БАГААРАА ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО | Харилцагчдынхаа санал хүсэлтийн дагуу хөрөнгийн зах зээл сонирхогчдын GCC уралдаанд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, уралдаанд оролцох боломжийг нь өргөжүүлэх зорилгоор Голомт Капитал ҮЦК нь 3 найз хамтарч 3,000 ам.долларыг бүрдүүлэн уралдаандаа оролцох боломжийг нээлээ.
Ford цахилгаан автомашины дээвэрт баттерей суурилуулах патент авчээ | Ford Motor Company автомашины дээвэрт нөөц баттерей суурилуулах нэгэн сонирхолтой патент бүртгүүлжээ.
George Soros-ын OSF түүний хүү Alex-ийн мэдэлд очлоо | Тэрбумтан санхүүч George Soros өөрийн үүсгэн байгуулсан эзэнт гүрний удирдлагыг хүү Alexander-т шилжүүлжээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.47% өсөж, 35,985.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,148,972,303,915 төгрөг боллоо.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
БИЧИЛ 2.0 ХБҮЦ | УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Улирал тутамд өгөөжөө өгөх БИЧИЛ 2.0 ХБҮЦ-ны урьдчилсан захиалга авч эхэллээ.

Арван таван жилийн түүхэн замналтай "Бичил Глобус санхүүгийн байгууллага" нь "Санхүүгийн зохицуулах хороо"-ноос БИЧИЛ 2.0 ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож байна.
Бичил Глобус санхүүгийн байгууллага нь Улаанбаатар хот дахь 16 салбар нэгжээрээ дамжуулан 15,000 гаруй харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, уян хатан нөхцөлтэйгээр хүргэн ажиллаж байна.
Эрхэм дараах 3 алхмыг хийснээр урьдчилсан захиалгад оролцох боломжтой.
Мөн та доорх👇 формыг бөглөснөөр бид тантай эргэн холбогдох болно.
https://forms.gle/AgNy9uhKmwmMeZSF9
🤝Андеррайтер: Өлзий энд Ко Капитал ҮЦК
🤝Синдикатор: Голомт Капитал ҮЦК




ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

ЭДИЙН ЗАСАГ
TESLA-хувьцаа 11 өдөр дараалан өслөө
Tesla компанийн хувьцаа сүүлийн хэдэн өдрийн турш өсөлт үзүүлснээр, ханш нь унана хэмээн таамаглаж шорт позиц нээсэн арилжаачид ойролцоогоор 6.08 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
Компанийн хувьцаа сүүлийн 11 өдрийн арилжаагаар дараалан өссөн бөгөөд тавдугаар сарын 24-нөөс хойш 35 хувийн өсөлт үзүүлээд байна.
S3 Partners-ийн дүн шинжилгээгээр Tesla-гийн хувьцаан дээр нийт 22.43 тэрбум ам.долларын шорт арилжаа хийгдсэнээр дэлхий дээрх хамгийн том шорт арилжаа хийгдсэн компани болжээ.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн хувьцаа баасан гарагийн арилжаагаар 4.4 хувийн өсөлт үзүүлжэ 245.08 ам.доллар дээр хаагдсан бөгөөд энэ нь 10 дугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр ханш болсон юм.


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН
ГОЛОМТ КАПИТАЛ CHAMPIONSHIP УРАЛДААНД БАГААРАА ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Харилцагчдынхаа санал хүсэлтийн дагуу хөрөнгийн зах зээл сонирхогчдын GCC уралдаанд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, уралдаанд оролцох боломжийг нь өргөжүүлэх зорилгоор Голомт Капитал ҮЦК нь 3 найз хамтарч 3,000 ам.долларыг бүрдүүлэн уралдаандаа оролцох боломжийг нээлээ.

Та өөрийн багийн хамтрагчаа меншион хийж энэхүү мэдээллийг хүргээрэй. Оролцогч бүрийг мэдээлэл, судалгаагаар хангах хаалттай группт оруулна.
❗Мэдээлэл авах хаалттай группт зөвхөн Golomt Capital Championship хөрөнгө оруулалтын марафонд бүртгүүлж, шаардлага хангасан оролцогчид хамрагдах боломжтой.
МЭДЭЭЛЭЛ АВАХ, БҮРТГҮҮЛЭХ:
🌐https://gcc-academy.mn/
🤗Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.
🌐 https://forms.gle/uRVN4d7vkraRdtRC6
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.
Уралдааны бүртгэл 2023.06.16-ныг хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлэх: 🌐 https://gcc-academy.mn/

ӨСӨЛТ
Ford цахилгаан автомашины дээвэрт баттерей суурилуулах патент авчээ
Ford Motor Company автомашины дээвэрт нөөц баттерей суурилуулах нэгэн сонирхолтой патент бүртгүүлжээ.
Ford-ын төсөөлж буйгаар нөөц баттерей нь ямар ч машины дээвэрт суурилуулж болох салгаж, залгах боломжтой байх аж.
Уг патентад ашигласан цэнэглэгч нь Tesla-ийн NACS оролт биш харин CCS (Combined Charging System) гэжээ. Гэхдээ Ford саяхан Tesla-тай түншлэл байгуулж ирээдүйд худалдан авагчид нь Tesla Superchargers-ийг ашиглах боломжтой болно гэж мэдэгдээд байгаа билээ.
Ford-ын хувьцаа баасан гарагийн үдээс хойших арилжаагаар 1 хувийн өсөлт үзүүлжээ.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

БИЗНЕС
George Soros-ын OSF түүний хүү Alex-ийн мэдэлд очлоо
Тэрбумтан санхүүч George Soros өөрийн үүсгэн байгуулсан эзэнт гүрний удирдлагыг хүү Alexander-т шилжүүлжээ.
Хедж сангийн менежер филантропист, либерал үзэл санааны гол дэмжигч 92 настай Сорос өмнө нь Open Society Foundations (OSF)-аа таван хүүхдийнхээ хэнд ч үлдээхийг хүсэхгүй байгаагаа хэлж байсан билээ.
Open Society Foundations нь 25 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг бөгөөд жил бүр 1.5 тэрбум орчим ам.долларыг хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд хандивладаг хэмээн Wall Street Journal бичжээ.


ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
Бондуудын нөхцөл:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 6 сарын 09-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 125,930,335 төгрөгийн үнийн дүн бүхий 585,817 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Сонсголон бармат ХК (SSG +14.84%),
Ган хийц ХК (GHC +13.94%),
Говь ХК (GOV +9.91%)
Хамгийн их бууралттай:
Монгол керамик ХК (KEK -15.00%),
Дархан зочид буудал ХК (DZG -14.96%),
Тахь-ко ХК (TAH -2.86%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,950 ширхэг нэгж эрх 3,211,219 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц /160,000 тн/ 1/3 коксжих нүүрс 11,888,000 доллар буюу 40,935,376,960 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOП-20 индекс 0.47% өсөж, 35,985.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,148,972,303,915 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
