🛢️ГАЗРЫН ТОСНЫ КОМПАНИУДЫН ХУВЬЦАА ӨСЛӨӨ

| 🛢️Газрын тосны компаниудын 📈хувьцаа өслөө | 🌐Хятад, Венесуэл улс | Монгол улсын💵гадаад валют | Nvidia компани🚕робот такси | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

🛢️ГАЗРЫН ТОСНЫ КОМПАНИУДЫН 📈ХУВЬЦАА ӨСЛӨӨ.

⚪АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump Венесуэлийг Nicolas Maduro-гийн дэглэмээс салгасан нь тус улсын асар их газрын тосны нөөцийг ашиглах боломж нээгдэж, АНУ-ын томоохон 🛢️газрын тосны компаниуд оролцоно гэж мэдэгдсэний дараа АНУ-ын газрын тосны салбарын хувьцаанууд буюу Chevron, Exxon Mobil, SLB, Halliburton, ConocoPhillips, Valero Energy, Baker Hughes зэрэг компаниудын 📈хувьцаа 3–8% өссөн байна.

🛢️Газрын тосны үнэ хэлбэлзэлтэй байсан ч Brent болон WTI хоёулаа эцэстээ өсөлттэй хаагдав. Шинжээчдийн үзэж байгаагаар ойрын хугацаанд тодорхойгүй байдал өндөр ч урт хугацаанд АНУ-ын олборлолт, боловсруулах болон тосны талбайн үйлчилгээний компаниудад эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

⚪Венесуэл нь дэлхийд хамгийн 🪙их буюу ~300 тэрбум баррель батлагдсан газрын тосны нөөцтэй ч олон арван жилийн дутуу хөрөнгө оруулалтын улмаас дэд бүтэц нь ноцтой доройтсон. Иймээс олборлолтыг сэргээхэд их хэмжээний хөрөнгө, урт хугацаа шаардлагатай хэвээр байна.

ХЯТАД УЛС ВЕНЕСУЭЛИЙНАСУУДАЛД ЯМАР БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА ВЭ?

👨‍💼АНУ Венесуэлд гэнэтийн цэргийн ажиллагаа явуулж, ерөнхийлөгч Николас Мадуро-г баривчилсан нь дэлхийн геополитикийн анхаарлын төвд орлоо. Энэхүү үйл явдалд Хятад улс хурдан хариу үзүүлж, АНУ-ын үйлдлийг бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, бүрэн эрхт байдлыг зөрчсөн гэж эрс шүүмжилсэн ч бодит байдал дээр эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах явдал болоод байна.

Хятадын Гадаад хэргийн яам АНУ-аас Мадуро болон түүний эхнэрийг суллахыг шаардаж, асуудлыг яриа хэлэлцээгээр шийдэхийг уриалсан. Түүнчлэн Хятад улс Венесуэлийн засгийн газартай эерэг харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж, ялангуяа нефтийн хамтын ажиллагаа өөрчлөгдөхгүй гэдгийг онцолсон.

⚪Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятадын төрийн өмчийн компаниуд Венесуэлд 4.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүний ихэнх нь нефть, эрчим хүчний салбарт төвлөрсөн бөгөөд Хятадын төрийн өмчит China National Petroleum Corporation Венесуэлийн үндэсний нефтийн компанитай хамтарсан төслүүд хэрэгжүүлдэг.

⚪Гэсэн хэдий ч эдийн засгийн бодит жинлэлтээр харвал Венесуэл Хятадын хувьд чухал боловч орлуулж болохуйц түнш юм. 2024 онд Венесуэлийн нефть Хятадын нийт нефтийн импортын ердөө 2%-ийг л бүрдүүлсэн бөгөөд Хятад улс голчлон Ойрхи Дорнод, Иранаас нефть импортолдог.

⚪Гэсэн ч Хятад аль нэг талд ил тод зогсохоос зайлсхийж илүү төвийг сахисан байр суурийг хадгалж байна.

🚕NVIDIA КОМПАНИ 2027 ОНООС ЭХЛЭН РОБОТ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛ РҮҮ НЭВТЭРНЭ

🚕Nvidia компани 2027 оноос эхлэн түнш компанийн хамтаар робот такси үйлчилгээ турших төлөвлөгөөгөө зарлалаа. Энэ нь Nvidia өөрөө жолооддог автомашины салбарт бодит тоглогч болох зорилго тавьж байгааг харуулж байна. Тус үйлчилгээ нь Level 4 буюу урьдчилан тодорхойлсон хот, бүс нутагт хүний оролцоогүйгээр бүрэн өөрөө жолоодох чадвартай автомашинд суурилна. Эхний үед хязгаарлагдмал хүрээнд туршилтаар хэрэгжих бөгөөд Nvidia аль хотодоос эхлэхээ одоогоор зарлаагүй байна.

⚪Nvidia-ийн гүйцэтгэх захирал Jensen Huang робот техник, түүний дотор өөрөө жолооддог автомашиныг хиймэл оюуны дараах компанийн хоёр дахь хамгийн чухал 📈 өсөлтийн чиглэл гэж тодорхойлжээ. Одоогоор автомашин, роботын чиглэлийн орлого нь нийт борлуулалтын ердөө 1%-ийг эзэлж байгаа ч урт хугацаанд том боломж гэж үзэж байна. Nvidia зөвхөн чип бус, программ хангамж, симуляци, AI сургалтын систем бүхий бүрэн экосистем санал болгож, автомашин үйлдвэрлэгчдэд хөгжүүлэлтийн хугацаа, зардлаа бууруулах боломж олгож байна.

🤝Тус технологийг Mercedes-Benz 2026 оноос шинэ загварууддаа ашиглах бөгөөд Nvidia мөн Uber-тай робот таксины чиглэлээр хамтарч ажиллан эхлээд байна.

МОНГОЛ УЛСЫН 💰ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ.

💰Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2025 оны 12-р сарын байдлаар түүхэн дээд хэмжээндээ буюу 7,005 сая ам.долларт өнгөрсөн жилийн оны эхнээс 27.14 хувиар өсөөд байна.

🏦Монголбанк гадаад худалдаа, төлбөр тооцоо, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд гадаадад ашиглаж болох, найдвартай хөрөнгүүдийг нөөц болгон хадгалдаг. Үүнийг гадаад валютын улсын нөөц гэж ойлгож болно.

📈Гадаад валютын улсын нөөц өсөх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөхөөс гадна хувийн хэвшлийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх, төгрөгийн ханшид итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд