📢“Сэндли 2 бонд”-Инфляц, хадгаламжийн дунджаас өндөр өгөөжтэй

📍XPENG - Түрүүлж алхна | Microsoft-Тайлан | ТОП-20 индекс-Түүхэн ханш | Европт - Цахилгаан машин

“Сэндли 2 бонд”-Инфляц, хадгаламжийн дунджаас өндөр өгөөжтэй

 

Монгол Улсын инфляц 2024 оны 6-р сарын байдлаар 5.1 хувь, Улаанбаатар хотын инфляц 4.8 хувьтай байна.

Сэндли ББСБ ХК-ийн олон нийтэд санал болгож буй үнэт цаас нь жилийн 18.5 хувийн өгөөжтэй байгаа нь Монгол Улсын инфляцаас 3.6 дахин өндөр байна.

ТОП-5 арилжааны банкны энгийн 12 сарын хугацаатай хадгаламжийн дундаж хүү 12 хувь байгаагаас 1.5 дахин өндөр байна.

🤗Тиймээс хөрөнгө оруулагч та 2024 оны хамгийн өндөр хүүтэй, эрсдэл багатай нээлттэй бондод хөрөнгө оруулснаар өөрийн хүртэх өгөөжийг нэмэх боломжтой.



🔵Sendly 2.0 бондын нөхцөл


▪️Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
▪️Хүү: 18.5%
▪️Тоо ширхэг: 100,000 ширхэг
▪️Хугацаа: 24 сар
▪️Хүү төлөх давтамж: Улирал тутам
▪️Үндсэн төлөлт: Хугацааны эцэст
▪️Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум
▪️Хүүгийн татвар: 5%
▪️Барьцаа: 50.0%-тай тэнцэх энгийн хувьцаа, Толгой компанийн эзэмшил дэх 11,200 мкв га газар


🌐 trader.golomtcapital.com
📱8688-9922
📱8610-5050


🌐 trader.golomtcapital.com
📱8888-0272
📱8083-6622

Microsoft компанийн тайлан гарлаа 

Microsoft компанийн 2-р улирлын тайлангаар борлуулалтын орлого нь хүлээгдэж байснаас өндөр буюу 15 хувиар өссөн бол цэвэр ашиг нь 22.04 тэрбум ам.доллар болжээ.  

Гэсэн ч хөрөнгө оруулагчдын анхаарлаа хандуулж байгаа AI технологийн сайжруулалт, шинэчлэл төдийлөн сайн байсангүй.

Тиймээс хувьцааны ханш нь 7 гаруй хувиар унасан байна.  

Нэгж хувьцаанд ногдох ашиг:  

  • Бодит- 2.95  ам.доллар 

  • Хүлээлт- 2.93 ам.доллар 

Борлуулалтын орлого:  

  • Бодит- 64.73 тэрбум ам.доллар  

  • Хүлээлт- 64.39 тэрбум ам.доллар 

📊 Microsoft компанийн Intelligent Cloud сегмент нь 28.52 тэрбум долларын орлого олсон нь шинжээчдийн таамаглалаас бага байгаа ч өнгөрсөн жилийнхээс 19%-иар өссөн байна.

📊Azure болон бусад үүлэн үйлчилгээний орлого улирлын туршид 29%-иар өссөн ч шинжээчдийн хүлээлт 31%-д хүрсэнгүй.

📊 AI үйлчилгээний зах зээл дээр Microsoft, Amazon Web Services (AWS) Google компаниуд хиймэл оюун ухааны ажлын ачааллын төлөө өрсөлдөж, чадавхыг нь нэмэхийн тулд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа.

📊 Тиймээс Alphabet компанийн AI бизнесийн орлого 29 орчим хувиар өссөн байна. Энэ мэдээлэл нь үүлэн үйлчилгээний зах зээл дээрх өрсөлдөөн хүчтэй байгааг илтгэж байна.

Xpeng автомат жолоодлогын системийг орон даяар нэвтрүүлнэ

 

Гуанжоуд төвтэй цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng компани БНХАУ даяар автомат жолоодлогын системээ нэвтрүүлэхээр болжээ.

Энэ нь Tesla компанийн гол өрсөлдөгч систем болох Full Self-Driving Хятадын зах зээлд нэвтрэхээс өмнө хийж буй алхам юм.

Үүсгэн байгуулагч Хэ Шиаопэнг

Компанийг хамтран үүсгэн байгуулагч Хэ Шиаопэнг хэлэхдээ “2024 он бол автоматжуулсан жолоодлогын системд өөрчлөлт авчирсан жил болно.

Xpeng-ийн  X NGP систем нь замын гэрэл таних, эргэлт хийх, эгнээ солих болон урдах машинаа гүйцэж түрүүлэх зэрэг үйлдлүүдийг хийх чадалтай” гэжээ.  

Тус систем нь БНХАУ-ын 300 гаруй хотод туршигдсан ч зарим үйлдэлд хүний оролцоо зайлшгүй шаардлагатай байгаа учраас жолооч машин барих шаардлагатай хэвээр байна.

МХБ ТОП-20 индекс түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоолоо

 

2024 оны 7-р сарын 30-ны өдрийн арилжаагаар ТOП-20 индекс +1.24 хувиар өсөж, 49,677.45 нэгж болсноор түүхэн дээд цэгтээ ирээд байна.

Ийнхүү дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 12,220,705,708,389 төгрөг боллоо.

MSE-A болон MSE-B индексүүд тус тус 0.79, 0.96 хувиар өссөн байна.

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” WEEK-17

“Golomt Capital Championship-2” уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 17 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 209.51%-тай байна. Өнгөрсөн долоо хоногийн эхний 10 байрны өрсөлдөөнд шинээр 1 оролцогч орж ирсэн байна.

🔵Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд

  • Enphase Energy (NASDAQ:ENPH)

  • Alibaba Group (NYSE:BABA)

  • Rio Tinto (NYSE:RIO)

🔵Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд

  • Nvidia Corporation (NASDAQ:NVDA)

  • Baoshan Iron Steel (SSE:600019)

 

 

Хятадын цахилгаан автомашин Европын зах зээлийн 11%-ийг эзэлж байна.

 

Хятадын цахилгаан автомашины нийлүүлэлт 23,000-д хүрч, дээд түвшнийг тогтоосон бөгөөд SAIC Motor Corp компанийн MG4 загварын автомашины нийлүүлэлт тэргүүлж буйг судалгааны Dataforce компанийн тайлан илтгэж байна.

Гэхдээ гол шалтгаан нь эрэлт өссөндөө биш Европын Холбооноос Хятадын цахилгаан автомашинд ногдуулж буй импортын татвар хэрэгжиж эхэлсэн учраас автомашин борлуулагчид яаравчлан бүртгүүлж эхэлсэн байна.

Тодруулбал, энэ оны 7 сарын 5-аас өмнө бүртгүүлсэн автомашиныг импортын татваргүйгээр зарах боломжтой юм байна.

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

MONTHLY MARKET UPDATE /2024.08/

Хөрөнгийн зах зээлийг мэдээллийн зах зээл ч гэдэг. Тэгвэл та мэдээлэлтэй хамгийн ойр байснаар оновчтой хөрөнгө оруулалт хийж чадна.

Эрхэм хөрөнгө оруулагч таныг zoom-ээр явагдах уулзалтад урьж байна.

Сэдэв:

  • Дэлхийн эдийн засгийн 2024 оны сүүлийн хагасын таамаглал (IMF, Worldbank, ADB)

  • АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөлөө ба сонгуультай холбоотой технологийн салбар дахь эрсдэлүүд (Трамп vs Харрис)

  • БНХАУ-ын санхүүгийн зах зээлийг нөхцөл байдлын дүгнэлт (2013 онтой ижил зорилтууд ба ялгаатай гүйцэтгэл)

 

📅Хэзээ : 2024.08.01 Цаг: 19:30

БОНД ЭЗЭМШСЭН 1 ӨДӨРТ Ч ХҮҮ ТООЦНО “10-21%”

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд банк санхүү, барилга, уул уурхайн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.07.30-ны өдрийн арилжаа

2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 429,692,320 төгрөгийн үнийн дүн бүхий 777,661 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

  • Улсын их дэлгүүр ХК (UID +15.00%)

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +5.25%

  • Таван толгой ХК (TTL +4.67%)

  • Монноос ХК (MNS -14.96%)

  • Инновэйшн инвестмент ХК (QPAY -11.68%)

  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA -5.56%)-

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,825 ширхэг нэгж эрх 13,263,897 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,569 ширхэг үнэт цаас 78,450,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 9,973,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,605,468,160 төгрөгөөр арилжигдсан байна. төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 6,136,847,377 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +1.24% хувиар өсөж,  49,677.45 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,220,705,708,389​​​​​​​ төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!