- Голомт Капитал ҮЦК
- Posts
- МИК ОЛОН УЛСАД ГАРГАСАН БОНДДОО 2 ТӨРЛИЙН НӨХЦӨЛТЭЙ "EXCHANGE OFFER" ЗАРЛАЛАА
МИК ОЛОН УЛСАД ГАРГАСАН БОНДДОО 2 ТӨРЛИЙН НӨХЦӨЛТЭЙ "EXCHANGE OFFER" ЗАРЛАЛАА
Газрын тос - Өсөлт | Xiaomi Corporation - Хувьцаа халааслалт | Equinor - Төслөө цуцлав | Ам.долларын бонд- 6.23%-14.69%

💠Xiaomi Corporation /1810.HK/ компани хувьцаагаа халааслаж байна.
💠МИК олон улсад гаргасан бонддоо 2 төрлийн нөхцөлтэй "Exchange Offer" зарлалаа.
💠BP болон Equinor компани салхины эрчим хүчний төслөө цуцаллаа.
💠ШИНЖЭЭЧИЙН ЦАГ-Тэтгэврийн сан ямар ач холбогдолтой вэ?
💠Газрын тосны үнэ өслөө.
💠МХБ-ийн 2024.01.03-ны өдрийн арилжаа

📊 BREAKING NEWS
МИК олон улсад гаргасан бонддоо 2 төрлийн нөхцөлтэй "Exchange Offer" зарлалаа
МИК компани олон улсын зах зээлд гаргасан бонд дээрээ 2 төрлийн “Exchange offer” зарласан ба нөхцөлийг 2024 оны 1 сарын 8-ны өдөр зарлахаар байна.

Саналыг хураангуйлбал:
Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй 100 ам.долларын бонд тутамд 105 ам.долларын бонд эзэмшүүлэх.
Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй 100 ам.долларын бондын 70 ам.долларыг шинэ бондоор солих, 30 ам.долларыг бэлнээр өгөх, нэмэлтээр exchange төлбөр болох 4 ам.доллар өгөх мэдээлэл байна.
Тендерийн санал авах эцсийн хугацаа 2024 оны 1 сарын 10-ны өдөр байх юм.

🔎 ХУВЬЦАА ХАЛААСЛАЛТ
Xiaomi Corporation /1810.HK/ компани хувьцаагаа халааслаж байна.
Өчигдөр Xiaomi Corporation /1810.HK/ компани нийт 49.21 сая ам.долларын үнэлгээ бүхий 3.3 сая ширхэг хувьцаагаа 14.88 Хонгконг доллараас 14.94 Хонгконг долларын хооронд худалдан авчээ.
Тус компани өнгөрсөн оны 1 сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 121 сая ширхэг хувьцааг буюу компанийн нийт хувьцааны 0.49 хувийг халаасласан байна.

Хонгконгийн зах зээл нь сүүлийн жилүүдэд эрчимтэй унаж байгаа бөгөөд томоохон компаниуд өөрсдийн хувьцааг бага үнэ дээр халаасласаар байна.

🔎 ШИЙДВЭР
BP болон Equinor компани салхины эрчим хүчний төслөө цуцаллаа.
BP болон Equinor компани Нью-Йоркийн Лонг Айлэнд арлаас 50 гаруй км-ийн зайд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан задгай тэнгис дэх салхины эрчим хүчний “Empire Wind 2” төслөө цуцлахаар боллоо.
Норвегийн Equinor компани нь “Инфляц, хүүгийн өсөлт болон нийлүүлэлтийн тасалдлаас үүдэн ийм шийдвэр гаргасан” гэж мэдэгджээ.

Энэ нь тус шалтгаанаас болж цуцлагдаж буй анхны төсөл биш бөгөөд өнгөрсөн жил Данийн Orsted компани Нью Жерси мужид хэрэгжүүлж байсан 2 төслөө цуцалсан юм.
BP болон Equinor компаниудын хувьд сэргээгдэх эрчим хүчний төслүүд хөгжүүлж байгаа ч орлогын ихэнх нь уламжлалт гэж нэрлэгддэг газрын тос болон байгалийн хийнээс бүрддэг байна.

🔎 ШИНЖЭЭЧИЙН ЦАГ
Тэтгэврийн зөв тогтолцоо, тэтгэврийн сан гэж юу вэ?
Нэг хэсэг нилээн хүчтэй яригдсан тэтгэврийн реформ хийх асуудлыг мартах учиргүй юм. Учир нь өндөр насанд хүрэхэд бидний сайн сайхан амьдрах амьдралын баталгаа бол яах аргагүй тэтгэврийн зөв тогтолцоо юм.

Тэгвэл тэтгэврийн зөв тогтолцоо, сан гэж юу вэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
Голомт Капитал ҮЦК-ийн шинжээчид Eagle ТВ-ийн “Шинжээчийн цаг” нэвтрүүлгээр тус сэдвийг хөнджээ.

🔎ЧИГ ХАНДЛАГА
Газрын тосны үнэ өслөө.
Өчигдрийн арилжаагаар газрын тосны ханш 3.5 хувиар өслөө. Учир нь Ливи улсын томоохон газрын тосны ордын үйл ажиллагааг зогсоож, нийлүүлэлтийг хумьсан нь үнэ өсөх шалтгаан болжээ.
Энэ үйл явдал нь дэлхийн газрын тосны хангамжийг тасалдуулж болзошгүй бөгөөд Израиль Хамас бүлэглэлийн дайн тэлж мөргөлдөөн улам хурцдаж байгаа нь газрын тосны тээвэрлэлтэд саад учруулж болзошгүй байгаа юм.

Тиймээс шинжээчид 2024 онд дэлхийн газрын тосны зах зээлийг улам хумигдах төлөвтэй байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.23%-14.69%-ТАЙ БАЙНА.
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.23%-7.33% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.91%-.14.69%-тай байна.

🚩Бид танд ам.долларын бондод хөрөнгө оруулахад зөвлөн ажиллаж байна.🤗
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2024.01.03-ны өдрийн арилжаа
2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 230,960,384 төгрөгийн үнийн дүн бүхий 622,534 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,704 ширхэг нэгж эрх 9,804,592 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400,115 ширхэг бонд 37,791,452,500 төгрөгөөр
Багцын арилжаагаар 87,874 ширхэг үнэт цаас 542,621,950 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 38,574,839,426 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.07% хувиар буурч, 40,704.45 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,493,549,554,281 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
