- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📃МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ МЭДЭГДЭЛ
📃МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ МЭДЭГДЭЛ
|📃МУ-ын ЗГҮЦ-ны мэдэгдэл | 📈 TSMC-ийн хувьцаа | Хятад, АНУ AI | Morgan Stanley |Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

📃МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ МЭДЭГДЭЛ


🔔Засгийн газрын дотоод үнэт цаасны 2026.01.21 -ны өдрийн арилжааны мэдэгдэлтэй танилцана уу.
🌎Дэлгэрэнгүй мэдээллийг https://mof.gov.mn/.../-%D0%BD%D1%8B_2026.01.21_%D3%A9%D0... холбоосоор авах боломжтой.
🌎 Мөн Англи хувилбарыг https://mof.gov.mn/.../20260121_government_securities... холбоосоор авах боломжтой.
Захиалга өгөх
📱Зөвлөхүүд : 7012-1530, 8003-7272
🌐Бондын форм :https://golomtcapital.com/forms/bond
👉Бондын захиалга өгөх : https://trader.golomtcapital.com/
Голомт Капитал ҮЦК нь Монгол Улсын Засгийн газар болон хувийн Компаниудын олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ам.долларын бондын арилжааг тогтмол зохион байгуулж байна.

📈АНУ-Д БҮРТГЭЛТЭЙ TSMC-ИЙН ХУВЬЦАА ПҮРЭВ ГАРАГТ 5%-ИАР ӨСӨВ.

🔵Учир нь тус компани хиймэл оюун ухааны (AI) эрэлт огцом нэмэгдсэний нөлөөгөөр IV улирлын цэвэр ашиг хүлээлтээс давж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна.
🔵TSMC 2026 оны хөрөнгө оруулалтын зардлаа 52–56 тэрбум ам.доллар байхаар төлөвлөсөн нь 2025 оны 40.9 тэрбум ам.доллароос огцом өссөн үзүүлэлт юм. Гэхдээ үйлдвэрлэлийн хүчин чадлаа, ялангуяа гадаадад тэлэхийн хэрээр дунд ба урт хугацаанд ашгийн маржин сулрах эрсдэлтэйг удирдлага анхааруулав.
🔵IV улиралд цэвэр ашиг T$505.7 тэрбум (ойролцоогоор 16 тэрбум ам.доллар) болж, өмнөх жилийнхээс эрс өссөн. Орлого T$1.046 их наяд хүрч, 2026 оны I улирлын орлогыг 34.6–35.8 тэрбум ам.доллар гэж төсөөлжээ.
🔵Компанийн өсөлтийг AI-д зориулагдсан дэвшилтэт чипүүд тэргүүлж, 3 нм чипүүд wafer орлогын ¼-өөс дээш хувийг бүрдүүлсэн. Nvidia-д нийлүүлдэг AI процессорууд болон дата төвийн хөрөнгө оруулалтын давалгаа TSMC-ийн гүйцэтгэлийг дэмжсээр байна. Мөн Apple-ийн iPhone 17 загварт шинэ TSMC чип ашиглагдсанаар ухаалаг утасны чипийн орлогын хувь 32% болж өсөв.
🔵TSMC өнгөрсөн жил АНУ-д 165 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зарласан нь дотоодын чип үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлоготой уялдаж байна.


⚙️DEEPMIND-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ: ХЯТАДЫН AI ЗАГВАРУУД АНУ БОЛОН БАРУУНААС ХЭДХЭН САРЫН ХОЦРОГДОЛТОЙ БАЙНА.

🔵Google-ийн DeepMind-ийн гүйцэтгэх захирал Демис Хассабис CNBC-ийн подкастад оролцохдоо, БНХАУ-ын хиймэл оюун ухааны (AI) загварууд АНУ болон Барууны түвшнээс хэдхэн сарын хоцрогдолтой байгаа гэж мэдэгдлээ.
🔵Тэрээр Хятадын AI загварууд 1–2 жилийн өмнөхтэй харьцуулахад АНУ-ын чадавхтай илүү ойртсон бөгөөд ялгаа нь одоо “хэдхэн сарын” түвшинд очсон хэмээн онцолсон байна.
🔵Хассабис Google-ийн AI стратегийг, ялангуяа Gemini туслах болон суурь AI загваруудыг удирддаг. Түүний хэлснээр, Хятадын AI хөгжүүлэгчид одоогоор жинхэнэ “breakthrough” буюу суурь түвшний шинэ нээлт гаргаагүй бөгөөд frontier model-с цааш бодит инновац хийх боломж байгаад эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
🔵Гэсэн ч DeepSeek болон бусад “AI tiger” хэмээн нэрлэгдэж буй Хятадын хөгжүүлэгчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ын загваруудтай ойролцоо үзүүлэлттэй хэд хэдэн дэвшилтэт AI загварыг гол шалгуур (benchmark)-ууд дээр танилцуулсан байна.
🔵Мөн Alibaba, Baidu, Tencent зэрэг Хятадын томоохон технологийн компаниуд Бээжингийн AI салбарт бүрэн бие даах бодлогын хүрээнд AI хөгжүүлэлтээ эрчимжүүлжээ.
🔵Энэ стратегийн чухал хэсэг нь дотоодын AI чип хөгжүүлэх зорилт бөгөөд тодорхой ахиц гарсан ч Хятадын чипүүд одоогоор Nvidia-ийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдээс хоцорч байна гэж үзэж байна.
⚙️ MORGAN STANLEY-ИЙН АШИГ ХҮЛЭЭЛТЭЭС ДАВЖ, ХУВЬЦАА ОГЦОМ ӨСӨВ.

🔵Morgan Stanley 2025 оны IV улирлын санхүүгийн тайлангаар хүлээлтийг давж, ялангуяа хөрөнгийн удирдлагын бизнесийн хүчтэй өсөлтөөрөө онцгойрлоо. Банк нэгж хувьцаанд ногдох ашгаа $2.68 гэж тайлагнасан нь зах зээлийн $2.44-ийн таамгаас өндөр байсан бол орлого $17.89 тэрбум болж, мөн хүлээлтээс давсан байна. Үүний дараа Morgan Stanley-ийн хувьцаа ойролцоогоор 6%-иар өсөв.
🔵Улирлын цэвэр ашиг $4.40 тэрбум болж, өмнөх оны мөн үеийнхээс мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Хөрөнгийн удирдлагын нэгжийн орлого $8.4 тэрбум-д хүрч, жилээр өссөн төдийгүй жилийн дүнгээр $31.8 тэрбум болж түүхэн дээд үзүүлэлт тогтоолоо. Энэ салбарт харилцагчдын нийт хөрөнгө $9.3 их наяд болж, $350 тэрбумын шинэ цэвэр урсгал нэмэгджээ.
🔵Банк улиралд $1.5 тэрбум, жилдээ $4.6 тэрбум-ын хувьцааг буцаан худалдан авсан нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио болов. Гүйцэтгэх захирал Тед Пик “сүүлийн хэдэн жил хийсэн хөрөнгө оруулалтуудын үр дүнд компанийн өсөлт, эрч хүч бэхжсэн” хэмээн онцолсон байна.
🔵Сүүлийн 12 сард Morgan Stanley-ийн хувьцаа 43%-иас дээш өсөөд байгаа бөгөөд энэ улиралд бусад томоохон банкуудын дийлэнх нь мөн сайн гүйцэтгэл үзүүлжээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
