- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ, БНХАУ 🤝түр найрамдав
АНУ, БНХАУ 🤝түр найрамдав
📊Амазон -10% өсөв | 10 сарын эрэлттэй💰 Бонд | Компанийн бонд 💵 5.75%-11.91% | Moderna-💉Хувьцааны үнэ өссөн шалтгаан

АНУ, БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ СӨРГӨЛДӨӨН 🤝ТҮР НАМЖЛАА

🗽АНУ фентанилтай холбоотой бүтээгдэхүүнд ногдуулж байсан 📊тарифыг 20 хувиас 10 хувь болгов.
Мөн 👆Хятадын нийт импортын тарифыг 👉57 хувиас 47 хувь болгосон бол Хятад ховор металлын экспортын хязгаарлалтаа нэг жилээр хойшлуулахаар болжээ.
Хоёр тал хөдөө аж ахуйн худалдааг өргөтгөх, фентанилын хяналтыг хамтран хэрэгжүүлэхээр тохирсон байна.
📢Гэсэн ч Nvidia-ийн чип, TikTok, Тайвань, Оросын нефтийн худалдаа зэрэг гол асуудлуудыг хөндөөгүй байна.
🤝Трамп Хятадад 2026 оны 4 сард айлчлах, дараа нь Си Жиньпин АНУ-д ирэхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв. Уулзалтын дараа дэлхийн хөрөнгийн зах зээл унаж, алтны үнэ 1.2 хувиар өссөн бөгөөд шинжээчид энэхүү тохиролцоог түр зуурын эвлэрэл хэмээн дүгнэжээ.

AMAZON.COM INC-ИЙН ХУВЬЦАА 💹10%-ИАР ӨСӨВ.

Үүлэн үйлчилгээний хэрэглээ нэмэгдэж,🧠 хиймэл оюуны (AI) эрэлт өссөн нь тус компанийн ашгийг өсгөжээ. Улмаар 3-р улирлын тайлангийн дараа хувьцаа 10%-иар өсөв. Тайлан:
💵Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): $1.95-Шинжээчдийн $1.56-ийн таамгаас өндөр
💵Орлого: $180.2 тэрбум ам.доллар-Хүлээлт $177.75 тэрбумаас давсан, 13%-ийн өсөлттэй
💡Ашгийг өсгөсөн: AWS (Amazon Web Services)👇
💡Бүс нутгийн борлуулалт ба мөнгөн урсгал👇
💡Ирэх улирлын төлөв👇

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


ВАКЦИНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ 💉MODERNA-ИЙН ХУВЬЦАА 12% ӨСӨВ.

Кэмбрижид төвтэй тус биотехнологийн компани нь цар тахлын дараах үеэр 💉COVID-19 вакцин үйлдвэрлэснээс хойш бизнесээ төрөлжүүлэхийг зорьж байгаа юм.
📉Учир нь вакцины эрэлт багассан нь тус компанийн орлогыг ихээр бууруулснаас үүдэн өнгөрсөн жил хувьцааны үнэ нь 40%-иас дээш унасан.
Тиймээс тус компани нэгэн томоохон 🩺эмийн компанитай өргөн хүрээний хэлэлцээр хийж байна гэж мэдээлжээ.
💉Вакцины энэхүү бизнесийн түншлэл нь эсвэл хавдрын эсрэг эмийн портфелио хамтран хөгжүүлэх зорилготой байх магадлал өндөр бөгөөд ингэснээр компанийн мөнгөн урсгалын дарамтыг бууруулахад тусална.


10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
⚒️Уул уурхай-19%
💰ББСБ 19%-20%
🏦Банк Санхүү-20%
🌐https://golomtcapital.com/forms/bid
🌐trader.golomtcapital.com
📱Golomt Capital app

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


