• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • "Сэндли-2" бондын захиалга 8 минутад дүүрлээ🎉Earnings Call-Сүү ХК| Монгол Базальт ХК | Монложистикс Холдинг ХК

"Сэндли-2" бондын захиалга 8 минутад дүүрлээ🎉Earnings Call-Сүү ХК| Монгол Базальт ХК | Монложистикс Холдинг ХК

📍АНУ бодлогын хүү-г 5.25-5.50 | Бодлогын хүү -Зах зээлийн хөдөлгөөн | Rio Tinto-Ашигтай | Европт - Цахилгаан машин

"Сэндли-2" бондын захиалга 8 минутад дүүрлээ🎉

 

Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индексэд багтдаг Сэндли ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан Sendly аппликэйшнээр жижиглэн худалдаа эрхлэгчдэд Мерчантын зээл олгодгоос гадна 31.6 мянган хэрэглэгчдэд олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлдэг.



Тус компани нь жилийн 18.5%-ийн хүүтэй 10 тэрбум төгрөгийн бондыг хөрөнгө оруулагчдад санал болгосон бөгөөд нээлттэй арилжааг эхлүүлж цан цохисноос хойш 8 минутад тус хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүллээ.



Өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулсан нийт харилцагчдадаа баярлалаа.🤗

АНУ бодлогын хүүг 5.25-5.50 нэгж хувьд хэвээр үлдээлээ.

 

Өчигдрийн арилжааны цагаар маш чухал мэдээнүүд гарсан нь хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулллаа.

АНУ-ын бодлогын хүүгийн шийдвэрийн дараа

  • Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл ирэх 9 сард бодлогын хүүг бууруулна гэсэн сигналыг өглөө.

NVDA компанийн хувьцааны ханш 12.8%-иар өслөө.

  • Гэхдээ нөгөө талд NVDA компанийн Гүйцэтгэх захирал Jensen Huang өөрийн 240 мянган ширхэг хувьцааг 7/29-ний өдөр зарсан байна.

Японы иений ханш өслөө.

  • Японы төв банк 0.15%-иар бодлогын хүүгээ өсгөж, харин АНУ төвбанк хүүгээ бууруулах мэдэгдэл хийснээр JPY/USD ханш өсөөд байна.

META-ийн хувьцааны ханш 2.5% өслөө.

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) хүлээлт 4.7 ам.доллар байсан бол бодит гүйцэтгэл 5.2 ам.доллар гарсан нь өсөлтөд нөлөөлжээ.

Энэ долоо хоногийн зах зээлийн хөдөлгөөнийг тайлбарлах голлох мэдээнүүд эерэг гарч буй нь богино хугацааны уналтын трендийн чиглэлийг өөрчилж байна.

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Rio Tinto компанийн хагас жилийн ашиг өмнөх оноос өслөө

Хятадад үл хөдлөх хөрөнгийн хямрал үргэлжилж, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт удааширч түүхий эдийн зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа ч дэлхийн уул уурхайн томоохон олборлогчид ашигтай ажилласан хэвээр байна.

Тодруулбал, дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том  олборлогч Rio Tinto группийн эхний хагас жилийн ашиг өмнөх оноос өссөн үзүүлэлттэй гарлаа.

Хятадад аж үйлдвэрийн салбарын ихэнх түүхий эдийн эрэлт буурч байгаа нь түүхий эд олборлогчдод дарамт учруулж буй ч Rio Tinto компанийн зүгээс металл үйлдвэрлэлийн жилийн зорилтот хэмжээгээ өөрчлөөгүй юм.

  • Тус компанийн үндсэн ашиг энэ оны эхний хагаст 1.8 хувиар нэмэгдэж, 5.8 тэрбум долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас ялимгүй доогуур үзүүлэлт байлаа.

  • Төмрийн хүдэр болон хөнгөн цагааны ханш буурснаар тус компанийн орлого 200 сая ам.доллароор буурсан ч энэхүү алдагдлыг зэсийн үнийн өсөлт нөхжээ.

Оюу толгойн зэсийн далд уурхайн олборлолт мөнгөн урсгалыг мэдэгдэхүйц өсгөснөөс гадна Симандугийн хөрөнгө оруулалт болон Ринкон литийн төсөл хурдацтай үргэлжилж байгаа юм байна.

Тус компанийн орлогын тавны нэг орчмыг бүрдүүлдэг хөнгөн цагааны үйлдвэрлэл хагас жилийн хугацаанд өмнөх оныхоос 3 хувиар өссөн бол зэсийн үйлдвэрлэл 2 хувиар өсжээ. 

“СҮҮ” ХК-ийн CMM - Capital Markets Mongolia-тай хамтарсан Earnings Call-ын үеэр яригдсан зүйлс

Өнөөдрийн байдлаар Сүү ХК нь 10,000 хувьцаа эзэмшигчидтэй болсон ба  эхний хагас жилд хамгийн их хувьцаа эзэмшигчид ихээр нэмэгдсэн ТОП-5 компанийн  1 болсон байна. Мөн 4,200 харилцагчид, 2,500 бэлтгэн нийлүүлэгчид, 566 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Сүү ХК-ийн санхүүгийн онцлох үзүүлэлтүүд:

  • Эхний хагас жилийн онцлох ажлууд:

  • Ашигт ажиллагааны маржин

  • Тэлэлт ба өрсөлдөөн

“Монложистикс Холдинг” ХК-ийн CMM - Capital Markets Mongolia-тай хамтарсан Earnings Call-ын үеэр яригдсан зүйлс

Санхүүгийн голлох үзүүлэлтүүд:

  • Борлуулалтын орлого 142.0 тэрбум төгрөгт хүрч 55.2%-иар өссөн.

  • Нийт хөрөнгө 85.9 тэрбум төгрөгт хүрч 87.8%-иар өссөн.

  • 2024 оны 7-р сарын 23 өдрийн ханшийг үндэслэн P/E (TTM) харьцаа 7.0 байна.

  • 2024 оны эхний хагас жилийн байдлаарх онцлох тоон үзүүлэлтүүд

  • Онцлох үйл явдал

  • Тэлэлт

  • Гадаад хүчин зүйлс

  • Салбарын онцлог ба санхүүгийн үзүүлэлтүүд

“Монгол базальт ХК-ийн CMM-тэй хамтарсан Earnings Call-ын үеэр яригдсан зүйлс


Компанийн цэвэр ашиг 2024 оны эхний хагаст борлуулалтын орлого 5 тэрбум төгрөгт хүрч, цэвэр ашгийн хэмжээ 512 сая төгрөг гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 29.4 хувь болон 43.2 хувиар тус тус өссөн байна.

Эхний хагас жилийн байдлаарх P/E TTM харьцаа 7.73 байгаа ба P/B харьцаа 0.35 байна.

  • Хэрэгжүүлж буй онцлох ажлууд

  • Ногоон төсөл буюу Crowool

  • Тайлангийн төсөөлөл

Мандал Даатгал ХК-ийн хагас жилийн цэвэр ашиг 4.3 тэрбум төгрөг

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 149 хувиар өсөн 4.3 тэрбум төгрөгт хүрчээ. 

  • Борлуулалтын орлого 34.9 тэрбум төгрөгт хүрч 24 хувиар 

  • Нийт хөрөнгийн хэмжээ 89 тэрбум төгрөгт хүрч 24 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  

  • 2024 оны 7-р сарын 31 өдрийн хаалтын ханшийг үндэслэн P/E TTM харьцаа 5.8 байна. 

Одоогийн байдлаар тус компани нь Монголын хамгийн их даатгуулагчтаa бөгөөд 31.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна. Цэвэр ашгийн өсөлтөд давхар даатгалын хураамжийн зардлаа бага гарсан нь томоохон нөлөөг үзүүлжээ.  

БОНД ЭЗЭМШСЭН 1 ӨДӨРТ Ч ХҮҮ ТООЦНО “10-21%”

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд банк санхүү, барилга, уул уурхайн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.07.31-ний өдрийн арилжаа

2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 510,677,957 төгрөгийн үнийн дүн бүхий 965,438 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

  • Улсын их дэлгүүр ХК (UID +14.98%)

  • Гермес центр ХК (HRM +14.52%)

  • Хөх ган ХК (HGN +14.28%)

  • Хэрлэн Хивс ХК (HRL -15.00%)

  • Талх чихэр ХК (TCK -11.15%)

  • Сэндли ББСБ ХК (SEND -7.36%)

  • ХХөрөнгө оруулалтын 2 сангийн 11,213 ширхэг нэгж эрх 5,818,059 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 436 ширхэг үнэт цаас 27,022,700 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 108 ширхэг бонд 10,771,650 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 3,896,290 ширхэг үнэт цаас 10,948,574,900 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,464,000 юань буюу 10,470,470,400 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,999,450 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 22,754,335,116 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +1.42% хувиар өсөж, 50,383.56 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,367,576,120,690  төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!