• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • "Голомт Капитал ҮЦК" Ажиллахад таатай газар” батламжийг🎉2 дахь жилдээ авлаа

"Голомт Капитал ҮЦК" Ажиллахад таатай газар” батламжийг🎉2 дахь жилдээ авлаа

| Биржийн бус зах зээл-Үзүүлэлтүүд| | 🔍Бонд-Супермаркет | Nvidia хувьцаа-💵200 давав | QPAY арилжаа-📊 Идэвхтэй | ХНС 🏦Бодлогын хүү

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК “АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР” БАТЛАМЖИЙГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АВЛАА

🎉Өнгөрсөн онд Голомт Капитал үнэт цаасны компани нь олон улсын “Great place to work institute”-ээс “Ажиллахад таатай газар” батламжийг Монголын хөрөнгийн зах зээлийн салбараас анхлан авсан бол энэ онд 2 дахь удаагаа гардан авлаа.

“Great place to work institute” нь 30 гаруй жилийн туршид жил бүр 5 тивийн 90 гаруй улсын 11 сая ажилтнаас судалгаа авдаг бөгөөд тухайн байгууллагаас ямар нэгэн бичиг баримт, үйл ажиллагааны амжилт, санхүүгийн тоон мэдээллийг авдаггүй.

Харин ажилтнуудаас:

  • Итгэлцэл

  • Шударга байдал

  • Бахархал

  • Нөхөрлөл

Гэсэн 5 ерөнхий үзүүлэлтийн дагуу 70 орчим асуумжийн хүрээнд авсан📊судалгааг өндөр нууцлалтайгаар үнэлж, хараат бусаар үр дүнг нь гаргадаг.

Өнгөрсөн оны Голомт Капитал үнэт цаасны компанийн нийт ажилтнуудын үнэлгээ Азид төдийгүй🌍Дэлхийд өндөрт тооцогдож байсан.

Нээлттэй ажлын байр:

Монгол Улсын Засгийн газрын 📅 бондуудын өгөөж 5.42%-6.20% хооронд хэлбэлзэж байна.

  • Компанийн 💵ам.долларын бондуудын өгөөж 💹5.00%-12.02%-ийн түвшинд хэлбэлзэж, эрсдэлийг давж өндөр өгөөж хайж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.

Голомт Банк 🏦олон улсын зах зээлд жилийн 💹11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаагаар худалдан авах боломжтой хэвээр байна.

ТӨГРӨГИЙН БОНД ЭСВЭЛ АМ.ДОЛЛАРЫН БОНД

  • 1 жилийн дараа төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3869₮ хүрч байж өгөөж тэнцэнэ.

  • Мөн хэрэв 2 жилийн дараа төгрөгийн ам.доллартай харьцах ханш 4168₮ хүрч байж өгөөж тэнцэнэ.

ШИНЭ ГАРАХ БОНДУУДЫН ТАНИЛЦУУЛГА

SOFTBANK NVIDIA-ИЙН ХУВЬЦААГАА ЗАРЖ OPENAI-Д ХӨРӨНГӨ ОРУУЛНА 🚀

📉Японы технологийн аварга SoftBank Group-ийн хувьцаа 10% хүртэл унасан нь АНУ-ын чип үйлдвэрлэгч Nvidia-ийн бүх хувьцаагаа 5.83 тэрбум ам.доллароор зарсантай холбоотой.

💡SoftBank 22.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ChatGPT-ийн толгой компани OpenAI-д хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Nvidia-ийн хувьцааг зарсан шийдвэр зарим хөрөнгө оруулагчдыг гайхшруулсан ч энэ нь SoftBank-ийн анхны алхам биш юм. Тус компанийн Vision Fund нь 2017 онд Nvidia-д 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 2019 онд бүрэн гарсан түүхтэй.

AMD КОМПАНИ ЖИЛИЙН🚀35%-ИЙН ӨСӨЛТ ХҮЛЭЭЖ БАЙНА!

💪AMD-ийн Гүйцэтгэх захирал Лиза Су ирэх 3-5 жилд хиймэл оюуны хязгааргүй эрэлтээс үүдэж жилд дунджаар 35% өсөх, харин AI дата төвийн бизнес нь 80% өсөх төлөвтэй байна гэж мэдэгдлээ.

Тэрээр “Бидний хэрэглэгчдийн итгэл, шинэ түншлэлүүдийн ачаар ирэх 5 жилд дата төвийн AI чипийн зах зээлд хоёр оронтой хувь эзлэх боломжтой” хэмээв. Учир нь AMD нь OpenAI, Oracle, Meta зэрэг томоохон компанитай урт хугацааны AI чип нийлүүлэх гэрээ байгуулсан нь стратегийн гол түлхүүр болж байна.

📈Одоогоор Nvidia энэ зах зээлийн 90 гаруй хувийг буюу зах зээлийн үнэлгээ нь $4.6 их наяд бол AMD-ийн зах зээлийн үнэлгээ $387 тэрбум юм.

УЛС ТӨР, САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ АЛТЫГ📈$4,700-Д ХҮРГЭЖ МАГАДГҮЙ!

Швейцарийн томоохон хөрөнгө оруулалтын банк UBS-ээс алтны үнийг унц нь 💰$4,700 хүртэл өсөх боломжтой гэж дүгнэжээ.

🌍Дэлхийн улс төрийн тодорхойгүй байдал, санхүүгийн зах зээлийн савалгаа, АНУ-ын өрийн дарамт зэрэг хүчин зүйлс аюулгүй хөрөнгө оруулалтыг нэмэх төлөвтэй байна.

🛡️UBS-ийн стратегичид, АНУ-ын засгийн газрын урт хугацааны shutdown дууслаа ч алтны өсөлтийн хурдыг бууруулж чадахгүй гэв.

Мөн UBS-ээс дэлхийн засгийн газруудын өр түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь валют үнэгүйдэх, төсөв тогтворгүйжих эрсдэлийг нэмж байгаа гэж үзэж байна. Алт ийм үед хамгаалалт болж өгдөг.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд